BLACKPINK хамтлагийн Jennie Calvin Klein-тай хамтран өөрийн өдөр тутмын хувцаслалтаасаа санаа аван гаргасан 17 limited-edition коллекцоо худалдаалах болсноо мэдэгдлээ.
Цөөн тоогоор гарч буй тус 17 коллекц нь зөөлөн пастел өнгөөр дагнасан байх ба дотуур хувцас, подволк, ноосон даавуун, сүлжмэл хувцаснууд багтаж байгаа аж. Хувцаснууд нь Jennie-гийн өөрийн гараар бичсэн логотой байх нь хамгийн гол онцлог юм.
Мөн Jennie ирэх долоо хоногт Сөүлд болох Calvin Klein-ий арга хэмжээнд оролцохоо мэдэгджээ. 17 limited-edition коллекцоо энэ сарын 10-нд худалдаанд гаргах төлөвлөгөөнтэй байгаа аж.
https://newspress.mn/v1/%D0%A1%D0%BE%D1%91%D0%BB-%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%B3/news/42547