Санхүүгийн ертөнцийн тухай мэдээ мэдээл бэлтгэдэг сайтад жүжигчин Жон Жи Хён Сөүл дэх тансаг зэрэглэлийн орон сууцны хамгийн үнэтэй хэсгийг худалдан авсан тухай мэдээлжээ.
Тэрээр 2022 оны есдүгээр сард Сонсу-ду дахь ойд 1 га талбайг хамран байршдаг барилгын хамгийн дээд давхарт 13 тэрбум вонын үнэтэй пэнтхаус худалдан авчээ.
Acro Seoul Forest хэмээх уг барилгын 47 давхарт байрлах уг пэнтхаус нь 264м.кв талбайтай. Жүжигчин бүсгүй уг орон сууцаа нөхрийн хамт, бэлэн төлөлтөөр худалдан авсан гэнэ. 13 тэрбум вон нь 2022 онд Сөүлд бүртгэгдсэн орон сууцны хамгийн дээд үнэ байсан тул үл хөдлөх хөрөнгө сонирхогчид уг байрны борлуулалтад ихээхэн анхаарал хандуулж байжээ.
Жүжигчин Жон Жи Хён үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон тоглогчдын нэг. Сөүлд гурван том үл хөдлөх эзэмшдэг тэрээр урт хугацааны карьер болон үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажиллаж чинээлэг алдартнуудын тоонд багтах болсон. Гэсэн ч түүний нөхрийн хөрөнгийг домог мэт ярих нь бий.
Түүний нөхөр өмнө нь АНУ дахь нэгэн банканд захирлын алба хашдаг байсан нэгэн. Гэсэн ч Өмнөд Солонгостоо эргэн ирж, аавынхаа хөрөнгийн менежментийн бизнесийн өвлөн авч компанийн нийт хувьцааны 70 хувийг эзэмших болсон байна. Түүний хөрөнгийг ойролцоогоор 586 тэрбум вон хэмээн тооцоолжээ.
https://news.zindaa.mn/4li9