АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама карьерынхаа туршид технологийн тэрбумтнуудаас эхлээд Нобелийн шагналтнууд хүртэл дэлхийн хамгийн амжилттай хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж байсан билээ.
Тэрээр саяхан “LinkedIn”-ийн ерөнхий редактор Дэн Роттой ярилцахдаа “Хамгийн амжилттай хүмүүсийн нууц нь хийж буй ажлаа үнэхээр сонирхож, сэтгэл догдлон хийдэгтэй холбоотой” гэж тайлбарлав.
Обама Билл Гейтс болон түүний компьютерт “дурласан” түүхийг жишээ болгон дурджээ. “Чи юу болохыг хүсэж байгаагаас илүү юу хийхийг хүсэж байгаагаа тунгаан бодох нь илүү чухал. Хэрэв та ажилдаа дуртай, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг бол ер бусын карьертай байх болно. Хийж байгаа зүйлдээ бүрэн шингэсэн үед хүссэн ч хүсээгүй ч аялал илүү сайхан байх болно” гэжээ.
Мөн тэрээр 2009 оны есдүгээр сард ахлах сургуулийн сурагчдад хэлсэн үгэндээ ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой хамгийн хэцүү, гэхдээ хамгийн чухал зүйл бол бүтэлгүйтэх явдал юм хэмээж байсан.
Эх сурвалж: Cnbc.com