Жүжиг, мюзиклд ихэвчлэн дүр бүтээдэг жүжигчин Пак Сү Рён энэ сарын 11-ний өдөр 29 насандаа таалал төгсжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин бүсгүй гэр рүүгээ харьж явахдаа шатнаас унажээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэний улмаас удалгүй нас барсан байна.
Талийгаачийн ар гэрийнхэн түүний халуун дулаан зан чанар, хайр дүүрэн сэтгэлийг хүндэтгэн, эд эрхтнүүдийг нь донор хэрэгтэй байгаа хүмүүст хандивлахаар болжээ.
2018 онд анх дебьютээ хийсэн Пак Сү Рёнд театр сонирхогчид болон шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсээр байна.