“Ангалын ёроолоос өгсөх маргааш” нэртэй өөрийн намтар номоо Монголын уншигчдад танилцуулж, монгол ёс заншлаар эх орондоо хуримлахаар ирээд буй мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы алдарт реппер АК-69 нарын олон алдартай зочидтой нутагтаа иржээ.
Ёкозүна Г.Ган-Эрдэнэ Олимп, дэлхийн аварга Шохэй Оно, Олимп, дэлхийн аварга Хифүми Абэ нарын Японы алдарт жүдочидтой дотно нөхөрлөдөг. Түүний Японд болсон хуриманд эдгээр алдартнууд бүгд оролцож байсан бол Монгол дахь хуримын ёслолд оролцохоор Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Токиогийн олимпын аварга Хифүми Абэ жүдочдыг төлөөлөн иржээ.
Түүний чөлөөт цагаараа реппер АК-69 болон Big Gee нарын хамт Монголоор зугаалж, буудлагын төвд зочлон, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа зургууд инстаграмд нийтлэгджээ.