Хөмсгөө амжилтгүй зулгаах эсвэл шивээсний улмаас гэмтээсэн бол хэрхэн яаж сэргээх талаар зөвлөгөөг хүргэе.
- Долоо хоногт гурван удаа хөмсөг байрлах хэсгийн арьсыг гуужуулна. Энэ процедур нь үс ургах үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, та скраб хэрэглэж болно, эсвэл элсэн чихэр, кокосын тосоор өөрөө хийж болно.
- Хөмсгөндөө вазелин, олив, кокос эсвэл касторын тос түрх. Эдгээр нь үсийг ургуулдаг пептидийг агуулдаг.
- Хөмсөгний их будалтаас татгалз. Нүүр будалтын бүтээгдэхүүн нь нүх сүвийг бөглөж, улмаар шинэ үсний ургалтыг удаашруулдаг.
- Хөмсгөндөө тогтмол массаж хий. Цусны бичил эргэлт идэвхжиж, шим тэжээлээр хангагдсанаар сайн ургахад тусалдаг.