Улсын драмын эрдмийн театр энэ удаагийн өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Өнгөрсөн тавдугаар сард театрын зүгээс зарласан “Гамлет” жүжгийн найруулагчийн сонгон шалгаруулалтад УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ялсан.
33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, түүний ээж Гертрудгийн дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох юм. Жүжгийн нээлт 19.00 цагаас Улаан хивсний ёслолоор эхэлнэ.
Д.Цэцэг