Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Саудын Арабын Хаант Улсын үндэсний баярыг тэмдэглэх үеэр саудчуудын уламжлалт хувцсыг өмссөн байна.
Саудын Арабын ард түмэн 93 дахь удаагаа үндэсний баяраа есдүгээр сарын 23-ны бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд томоохон хотуудад цэргийн парад, мото парад, зэвсгийн үзэсгэлэн болон бусад арга хэмжээг зохион байгуулсан байна.
К.Роналду 2022 оны 12 дүгээр сард Саудын Арабын клубт тоглох болсноосоо хойш тус улсын үндэсний баяр наадмуудад байнга оролцож байгаа юм.