
Ингээд санал хураалт явагдахад Б.Жаргалан 285 хүний санал, А.Адьяасүрэн 220 хүний санал, Б.Пунсалмаа 48 хүний санал, Д.Үүрийнтуяа 16 хүний санал авч, хэн нь ч 50+ санал авч чадаагүй байна.
Иймээс хоёр дахь санал хураалтыг А.Адъяасүрэн, Б.Жаргалан нарын дунд явуулахад Б.Жаргалан 50.8 хувийн саналаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүнээр сонгогдлоо.Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, АИХ-ын дэд дарга, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан “Фортуна” Н.Батбаярын ууган охин юм. Б.Жаргалан ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ АН-ын эмэгтэйчүүдэд ялалтыг л амлаж, түүнийхээ төлөө зүтгэхээ илэрхийлсэн байна.
С.Сарнай