Их Британи улсын Эксетерийн их сургууль 2024 оноос эхлэн ид шидээр магистрын зэрэг олгох хичээл заах аж. Ингэснээр тус сургууль ид шидийн зэрэг олгодог Их Британи дахь хамгийн анхны их сургууль болно. Яг л Харри Поттер дээр гардаг Хогвартс мэт.
Ид шидийн сургалтын удирдагч “Сүүлийн үед ид шид сонирхох хүмүүс ихсэж байгаа тул ид шид ба далд шинжлэх ухааны бакалаврын ангийг бий болголоо” гэж хэлсэн байна.
Тус нэг жилийн сургалт нь 2024 оны есдүгээр сард эхэлж, хичээл үзэх оюутнууд дэлхий даяар илбэ жатга, ид шид нийгэм, шинжлэх ухаанд ямар нөлөө үзүүлснийг судална.

Хичээлийг түүх, уран зохиол, философи, археологи, социологи, сэтгэл судлал, психилоги, шашны чиглэлээр мэргэшсэн академичид орох юм. Ид шидийн сургалтын хөтөлбөрийн менежер, профессор Эмили Селоу “Деколончлол, эпистемологи, феминизм арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэх нь энэ хөтөлбөрийн гол цөм” гэж хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Энэхүү зэрэг нь зөвхөн барууны орнуудыг рационализм, шинжлэх ухааны нутаг харин бусад орнууд ид шид, мухар сүсгийн газар гэж боддог хүмүүст бодлоо шалгахад нь тусална” хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC