Эрчүүд /Шог өгүүллэг/

Ажил сургуульдаа яарсан том жижиггүй “туулай” чихсэн нийтийн үйлчилгээний автобус уулзвар дээр улаан гэрэл харангуутаа огцом тооромсоглов. Яагаад “туулайнууд” гэснийг ойлгож байна уу?… Мөнгө хураагч ч хөдөлж чадахгүй, олон хүний дунд хавчуулагдаад амьсгаа авч чадахгүй үхэх нь ээ цаана чинь. Тэгэхээр одоохондоо мөнгө хураагчаар үйлчлүүлээгүй зорчигчдыг “туулай” гэж хэлэхээс яах вэ. Гэнэт тоормос гишгисэн автобусны жолооч ч гэж “хөдөөний хөөсөн мантуу” байнаа. Ар талд нь ямар аюул учирсныг тэр сандруу жолооч мэддэг болоосой…

Жижигхэн биетэй болохоор хөл газар хүрэхгүй олон хүний цээж, нуруунд тас хавчуулагдан “нисэж” явсан би гэнэтийн сэгсрэлтэнд өөдөөс харж явсан тарган хүүхний хоёр том мөөмний голд тэвхдүүлэв. Энгэр нь задгай даашинзны цаанаас талхны гурилын иссэн зуурмаг шиг бандгар хоёр мөөм нь толгойг минь хавчаад хааш нь ч хөдөлгөхгүй “бат араанд” хийлээ. Түүнээс гурил исгэгчийн исгэлэн үнэр биш үнэртэй усаар хуурсан хулмас үнэртэхийг нь яана. Агаар… агаар… Үнэндээ надад амьсгалах агаар тун бага байлаа. Юугаар амьсгалж байгааг минь та нар мэдэж байгаа…

Хүүхний цээжинд нүүрээрээ шигдсэн би сандрахдаа амьсгал авахаар агаар сортол хүзүүний доохон талд нь шимж орхиод ямар их айсан гэж санана… Хүзүүнийхээ улааныг үзээд “Хүчиндчихлээ” гэж зарга заальхай болох вий гэхээс золтой л өмдөндөө шээсэнгүй. Харин мань хүүхэн бөхчүүд шиг хээгүй нэгэн бололтой. Миний өрөөсөн чихнээс татаж ” Жаахан амьсгаа ав. Бүтэж үхлээ жаал минь” гэж өхөөрдлөө. Ойн модыг ашиглах хуулийн долоогийн гуравт заасан стандартын хэмжээнээс үл ялиг өндөр хожуул шиг намхан намайг хүмүүс янз бүрээр хэлдэг болохоор хэн юу гэж ч байсан би тоохоо байчихжээ.

Хадмууд намайг “Өөдөс хүргэн” гэдэг юм. Тавын таван охинтой, амьдралаараа “шатсан” хадам аавд маань надаас өөр хүргэний “үртэс” ч байхгүй. Тэгсэн мөртлөө ямар хожуулаас гаралтайгий нь мэдэхгүй бөөн зээнүүд дотроо орж нуугдаад “Өөдөс хүргэнээр юу байна даа?” гэж балбуулаад сурсан хүн шиг жонгиноно. Талийгаач хадам ээжээс хойш “эмээ” болчихсон юм даа, зайлуул… Хормогч зүүчихсэн гал зуухандаа хиншүү хярвасын ажилтай болсон нэгэн.

“Хөөе Өөдөсөө яаж байна чи? гэх жоль дуу гарахаар нь амьсгаа боогдож үхэх гэж байгаагаа мэдэхгүй би хэрэгт дурлан хажуу тийш харвал хадам аав дэргэд амь наана там цаана “дүүжлэгдэж” явна. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэдэг шиг хадам аав гуай хорь орчим насны хонгор шаргал үстэй, өндөөр охины болсон алим шиг товгор хөхнөөс тас зуурчихсан зогсож байдаг байгаа…

“Харин та өөрөө?” гэсэн чинь мань нөхөр ойлгодоггүй. Тэгэхээр нь нүдээрээ дохиж үзүүлбэл хадам аав ойлгож, гараа татаж авах гэсэн боловч батганы хошуу багтах зайгүй хавчсан чихэлдээн дундаас тохойгоороо нугалсан гараа татаж авч чадалгүй бантсандаа ” Охин минь, өвөөгийнхөө гарыг өгөөч” гэж уйлагналаа. Өндөр охин доош тонгойсноо сая учрыг ойлгож ” Өвөө минь төлбөрөө төлөөрэй. Наад ясан гар чинь ямар хатуу юм бэ? Гижиг хүргээд байна… Ядуу оюутанд хуушуурын мөнгө ч хэрэгтэй шүү” гэж аалигүйтэв.

Хадам хүргэн хоёр хаашаа ч үгүй болжээ. “Баригдана даа баригдана” гэдэг шиг бие биенээ хулмалзан харах боловч хүн сийрэг болж, зай гартал “гардуулсан” байрлалаасаа хэн хэн нь сугарах боломж олддоггүй. “Настай хүн байж ямар муухай юм бэ? Шар сэмжилсэн энэ өвгөдөөс болж монгол орны нэр хүнд навс унаж байгаа юм” гэж сэхээтэн байрын авгай муу хадмыг минь “хажиглатал” өвгөн сав хоосон буцаасангүй “Та харин миний юунаас… гараа авчихаж болох уу?” гэж цовоо хариулт өгч нам дарлаа. Болж байна даа, өвгөрсөн болохоос үхсэн биш гэж би хадмаа өмөөрөх завсар автобус дараагийн буудалд ирж зогсоход ихэнхи залуучууд дөрвөн мөчөө тийчлэн сугарч буухад сая нэг юм автобусанд хүн шиг амьсгаа авах бололцоотой болов. Бодох нь ээ оюутнууд сулрав бололтой.

Эвгүй эвгүй “байдалд орж” хүссэн хүсээгүй эротик “кино”-нд “тоглосон” зорчигсод шалан дээр нэг хүн түсхийн унахад нь дуу алдсаныг үзвэл хөөрхий мөнгө хураагч амьсгаа нь боогдоод багтран унасан нь тэр байлаа. Жолооч автобусаа зогсоож, “Зам тавиарай. Салхий нь өг салхий нь өг. Агаарыг нь битгий хаагаад бай” гэсээр туслахаар ирэв. Мөнгө хураагч жолоочийг савтай ус авчирч амандаа хийн цацахад сурмаг гэгч нь сэргэн бослоо. Олон хүнд даруулан унасаар байгаад бүр сурчихжээ… Нүүрээ нусны алчуураар арчин хэсэг уужирсан мөнгө хураагч “Таминь ээ, орлого алга болчихож” гэж гэнэт муухай дуугаар орилов. Нэг сэргэлэн гар нь мөнгий нь туучихсан ажээ…

Хадам бид хоёр сая л нэг хэдэн үг чөлөөтэй солихтойгоо болов.
-Та энэ эрт хаачиж яваа юм бэ? Арай болзоонд… түрүүн ч эвгүй гардуулсан даа гэж намайг түрүүлэн байдлаас мултрах гэж шрүүптэхэд хадам хацар нь улайснаа,
-Цөг, золиг минь шинжилгээ өгөх гээд төв рүү явж байна. Чиний ямар байдалтай явж байсныг эхнэр чинь мэдсэн бол Өөдөс хүргэний минь нүүр атар газар хагалсан юм шиг болно доо гэж даапаалж байна.
-Би ч бас залуу хүн шүү дээ, аав аа. Дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат гэж мэднэ биз дээ
-Чи ч нэг иймэрхүү байдалтай ажилдаа явдаг хүн бий вий гээд хадам гэнэт урвайгаад явчихав.
-Юу гэсэн үг вэ? Машинтай явахаар зам бөглөрөөд явуулахгүй юм. Тэгээд л олны жишгээр… Юу нь болохгүй байна? Харин ч хөгжилтэй юм бишүү. Та бол ёстой “од” байсан шүү дээ. Залуу охины чанга мөөм атгаад… гэж хадам аавыгаа тайвшруулах гэж үгээ олж ядтал,
-Ингэж хүний мөөмөнд толгойгоо шааж явбал ёстой бүтэхгүй. Нэг мэдэхэд нөгөө том мөөм толгойг чинь тасдаад явчихвал яана даа. Дахиад л би зээгээ харж үлдэнэ гэж өвгөн санаа алдав. Тоглоогүй бололтой. Өвгөнийг ямар ч үнээр тайтгаруулах нь чухал. Эхнэрт очоод хэлэхгүй ч гэсэн настай хүн царай алдаад намба төрхөө гутаахгүй нэмэр.
-Аав аа, та автобусанд болсон явдлыг амьдралтай хутгаж бодоод хэрэггүй. Хүргэндээ итгээрэй. Эр хүн тоглоом ч даадаг, тортог ч даадаг байх хэрэгтэй. Надаас илүү амьдрал үзсэн танд нээх их Лениний сургааль хайрлаад ч яах билээ. Өөдөсхөн ч гэсэн хүү нь өрх гэрээ хаяхгүй. Бие нь бага ч бодол нь дэлхий шиг шүү… Таныг би эр хүний чинь хувьд, эцэг хүний чинь хувьд хүндэлж хайрлаж явдаг гэж үгийн сангаа уудлан сэтгэлийн үгээ өчвөл хадам аавд миний үг таалагдсан уу яав толгойгоо өргөж,
-За за аав нь тоглосон юм. Эр хүн энэ зэргийн юманд эд эсээ үхүүлнэ гэж юу байдаг юм. Чамайг л цаашлуулж л байхгүй юү. Намайг яасан ийсэн гэж эхнэртээ хэлж нүүр түлэвз. Энэ бол эрчүүдийн нууц. Нийгмийн хошин дүр. Усны бөмбөг шиг цүлхийсэн хоёр мөөмөнд толгойгоо хавчуулчихаад сугалж авч чадахгүй сарвагнаад явж байсаныг чинь бодохоор инээд хүрчихлээ… Золиг минь чи ам алдав” гээд гүд гүд инээсээр хадам аав автобуснаас буулаа.

Даваажавын Эрдэнэмөнх

продвижениеaracer.mobiaracer.mobiподбор паролей wifi androidчехол для айфона 4sкредиты малому бизнесу втб 24 коммерсантcasino gratis tragamonedas sin descargar ni registrarseescort dubai outcallClassic casinoCертификат в танзаниювзять кредит для открытия бизнесакредитная карта дельта банк одессатуры в танзаниюкакие прививки необходимо сделать танзани¤бери займ экспресс деньгидам деньги в долг под расписку тольяттиtranslate to english from greekпутевки в кипр октябрь ценытовары для дома бакуtranslate to english from portugueseинтерьер ванной комнаты с душевой кабиной фотолучший сайт юридической фирмырадиаторы брэмdeta ritmпродвижение сайтов


Эрчүүд /Шог өгүүллэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex