YG энтертайнмент BABYMONSTER хамтлагийн дебют хийх товыг албан ёсоор зарлалаа. Тус энтертайнментийн долоон жилийн дараа гаргаж буй охидын хамтлаг ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор дебютээ хийх бөгөөд арвадугаар сарын сүүлээр клипний зураг авалт эхлэх аж.
YG-аас хийсэн мэдэгдэлд “Бид дебютээ сайн хийхийн тулд дуугаа сонгох тал дээр маш нямбай ажилласан. Ийнхүү хичээнгүй ажилласан учраас бидний анх дебют хийхээр товлосон хугацаа бага зэрэг хойшлогдсныг ойлгохыг хүсэж байна.
Хамтлагийн гишүүд маань анхны үзүүлбэрийнхээ бүжгийн дэглэлтийн бэлтгэлийг сайтар хийж байгаа бөгөөд аравдугаар сарын сүүл гэхэд клипнийхээ зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. YG энтертайнментийн бүх хамт олон амжилттай дебют хийхийн төлөө шаргуу ажиллаж байгаа. Бүх бэлтгэл ажил дуусч байгаа учраас арваннэгдүгээр сард дебютээ хийсний дараа бид энэ эрчмээ хадгалж, хурдацтай ажлаа үргэлжлүүлнэ гэж амлаж байна. Тиймээс та бүхэн сайн дэмжиж өгөхийг хүсье” гэжээ.
BABYMONSTER хамтлагийн гишүүдийн сонгон шалгаруулж буй влог юүтүб хуудаснаа цацагдсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Дебют хийхээсээ өмнө шүтэн бишрэгчтэй болсон тус хамтлаг үзэгчдэд өндөр хүлээлт үүсгээд байгаа билээ.