Өнөөдөр Италийн АЙФО төрийн бус байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10.00 цагт сургалт зохион байгуулна. Уг сургалтанд тархины саажилттай хүүхдүүдтэй хэрхэн харилцах, асрах гэсэн сэдвийн хүрээнд явагдах бөгөөд эцэг эхчүүд болон өрхийн эмч нар оролцох боломжтой юм. Италийн төрийн бус АИФО байгууллага нь Сэргээн засах үндэсний төвтэй нягт хамтран ажиллдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд хөлөө олоход нь туслах сургалтуудыг байнга зохион байгуулдаг аж.
Ч. Батцэцэг