УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Тамхины тухай хууль гурван жилийн дараа батлагдлаа?
-Тамхины тухай хуулийн төсөл нь анх 2005 онд батлагдсан хувилбараараа одоог хүртэл үйлчилж ирсэн. Тухайн үед батлагдахдаа хагас дутуу хуулийн төсөл батлагдаж байсан юм билээ. Тэр үед олон улсын хэмжээнд тамхины тухай хууль нь чанга байгаагүй л дээ. Тиймээс хуулийг өөр¬чилж нэмэлт өөрчлөлтүүдийг хийх шаардлага¬тай хэмээн үзсэн. Энэ нь юутай холбоотой гэхээр там¬хины олон улсын конвенци гэж гарсан. Кон¬венцид дэл¬хийн 150 гаруй улс орон элсч орсон байдаг. Үүнд манай улс ч мөн адил бүртгүүлээд элс¬чихсэн байгаа. Энэ хүрээнд тамхины тухай хуу¬лийг чанга гаргах үүрэг улс орон бүр хүлээсэн ба鬬даг. Сүүлийн үед тамхины тухай асуудал ний¬гэмд хүчтэй сөхөгдөж байгаа. Тамхи татаж бай¬гаа хүний дэргэдэх хүн нь илүү их хорддог. Энэ нь хүний эрүүл цэвэр орчинд амьдрах эрх нь зөр¬чиг¬дөж байгаа гэсэн үг юм. Өмнө нь энэхүү хуу¬лийг ярьдаг байсан боловч УИХ-аар хэлэл¬цэгдээгүй.
-Ямар шалтгаанаар хуулийн тө¬сөл гурван жилийн турш гацчихсан юм бэ?
-Улстөрчдийн лоббитой холбоотой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр өнгөрсөн парламентад байсан зарим гишүүд нь өөрсдөө тамхины үйлдвэрлэгч байсан. Зарим нь түүнээсээ хувь эзэмшдэг. Мөн тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс маш их лобби явуулдаг. Тийм учраас хуулийн төслийг гурван жилийн турш гацааж чадсан. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс энэ хуулийн төсөлд анхаарлаа хандуулж ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгээ бүрдүү¬лээд ахлагчаар нь миний бие ажилласан. Харьцангуй богинохон хугацаанд хуулиа батлуулаад авсан. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд аливаа лоббинд автахгүйгээр асуудлыг шийдвэр¬лэж чаддаг гэдгийг харуулж чадсан. Учир нь хуулийн төслийг батлуулах хоёр сарын хугацаанд тамхины олон үйлдвэрлэгч нар бидэнд хандсан. Түүнийгээ маш зохион байгуулалтай хийдэг юм билээ. Уулзах гэж байнга залгана, мэйл явуулна. Тэгээд ямар нэгэн хариу хэлэхгүй бол эргэн тойрны найзуудаар нь дамжуулна. Байж болох бүхий л арга хэмжээг авдаг. УИХ-ын гишүүнийг тамхи үйлдвэрлэгчид нь хуваа¬гаад авчих¬сан байдаг юм билээ. Хувааж аваад хамгийн ойр дотны хүмүүсийг нь судлаад тэр хүмүү¬сээр нь дамжуулан үйл ажиллагаа явуул¬даг юм байна гэдгийг би УИХ-д гишүүн болж орж ирээд анхны хуулийн төсөл дээр ажил¬лах¬даа ойлгосон. Эмэгтэй хүмүүс ийм асуу¬дал дээр үгүй гэдгээ шууд хэлж чаддаг.
-Хуулийн төсөл батлагдсан нь сайшаалтай боловч хүний эрхэнд халдсан гэх шүүмжлэл гараад байгаа?
-Хуулиар тамхи татдаг хүний эрх ашгийг хөндөхөөс илүүтэйгээр дам тамхидалтад өртөөд байгаа хүмүүсийн эрх ашгийн төлөө гэж ойлгох хэрэгтэй. Хориглосон газруудын хэмжээг бид нар томруулна. Өмнө нь байгаа газраа чөлөөтэй тамхи татаж болдог байсан. Тухайлбал бар, хоолны газар дотоод журмаараа тамхи татдаг орчинг тусад нь бүрдүүлдэг байсан шүү дээ. Харин энэ удаад үзвэр үйлчилгээ болоод бүх үйлчил-гээний газруудад тамхи татахыг 100 хувь хориглож байгаа.
-Гадаад улс оронд “тамхи татах хэсэг” гээд тусгаарласан орчин байдаг шүү дээ. Яагаад энэ аргыг хэрэгжүүлж болохгүй гэж?
-Энэ асуудал хуулийн төслийг батлах үеэр хөндөгдөж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөм¬жид тамхины утааг 100 хувь арилгадаг филлдерийн систэм гэж байдаггүй гэж тусгасан байдаг юм билээ. Хэдийгээр тамхитай орчин гээд тусгаарладаг ч гэсэн нөгөө тамхигүй орчинд байгаа хүмүүс нь хордож байдаг. Агааржуулалтын систем тавиад ч нэмэргүй. Тийм учраас заавал “100 хувь тамхигүй орчинг бий болго” гэсэн зөвлөмж бас байдаг.
-Тамхигүй орчинг бүрдүүлэхийн тулд мөнгөн торгуулийг хэрхэн ног¬дуу¬лах вэ?
– Насанд хүрээгүй хүүхдүүд ширхэгээр тамхи худалдаж авч байна. Дуртай газраа татдаг. Татаж болохгүй гээд заагаад өгсөн байдаг хэдий ч тэр бүрийг биелүүлэх нь ховор. Ийм нөхцөлд бид заалтуудыг нь сайжруулсан байгаа. Тодруулбал, тамхи татахыг хориглосон газар татвал 50 мянган төгрөгөөр торгоно. Хууль зөрчсөн л бол тэр заалтыг биелүүлэх ёстой. Тэгэхээр хууль хэрэгжүүлэгчид тэрхүү мөнгөн торгуулийг хэрхэн авахаа боловсруулна. Үүнийг Хууль зүйн яам, Мэргэжлийн хяналтын газраас боловсруулах байх. Хамгийн гол нь бар, хоолны газар нь тамхи татаж байна гэдэг нь тэр хуулинд хяналт тавих ёстой байгуулла¬гууд нь үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн үг. Тэгэхээр тамхи татаад сууж байгаа хүнийг торгохоос илүүтэй байгууллагыг мөн адил торгох ёстой. Байгууллагын торгуулийг хоёр сая төгрөгөөс эхэлж байгаа.
-Хуулийн биелэлтэд хэрхэн ан¬хаарах вэ?
-УИХ-ын гишүүн ганцхан хууль санаач¬лах биш мөн хуулийн хэрэгжилтэд болон хуулийн биелэлтэд онцгой анхаарах ёстой. Тэгэхээр хуулийг 100 хувь хэрэгжиж эхлэх хүртэл хяналтаа тасралтгүй тавих болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод эрүүл мэндийн яаман дээр төсөв батлагдана. Энэ төсөв хаанаас орж ирэх үү гэхээр тамхины онцгой албан татварын хоёр хувийг тамхины эсрэг үйл ажиллагаа явуулахад тамхины эсрэг сурталчилгаанд зарцуулна. Гэхдээ энэ нь 500 сая төгрөг болдог юм билээ. Тэгэхээр энэ мөнгөөр гуравдугаар сарын 1-нийг хүртэл суртал¬чил-гаагаа явуулна. Албан байгууллага болон үүнтэй холбоотой асуудлаар төрөл бүрийн сургалт зохион байгуулна. Хуулийг заавал гуравдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих ёстой гэдэг бол ташаа ойлголт юм. Одооноос бага багаар хэрэгжүүлээд эхлэх хэрэгтэй. Хууль хэрэгжих боломжгүй гэсэн шалтаг байх ёсгүй.
-Тамхи татах орчинг хягаар¬ласан. Энэ хүрээнд тамхи татах цэг байгуулах боломжтой юу?
-Үүнийг тухайн албан байгууллага нь шийдэх хэрэгтэй. Бар, зоогийн газрууд үүдэн дээрээ тамхины үнсний сав байр¬луулж болно.
-Орон нутгийн сонгуульд хэр¬хэн анхаарал хандуулж байна вэ?
-УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ нам харгалзахгүй дэмжих болно. Ингэхийн тулд “Эмэгтэйчүүд чадна” гэсэн аяныг эхлүүлээд байгаа. Хүйсийн тэгш байдлыг хадгалснаар үр дүнтэй бодлого боловс¬руулж ардчиллыг хөгжүүлэх боломжтой болох юм.