Бид өөрсдийн арьсыг илүү цэвэрхэн, өө сэвгүй, толигор харагдуулахын тулд жилд хэдэн зуун мянган төгрөгийг гоо сайхны бүтээгдэхүүндээ зарцуулдаг. Гэвч бидний хүссэн үр дүнд хүргэж, өө сэвийг маань далдалж байгаа бүтээгдэхүүнүүд нүхийг томруулж, бөглөж, үрэвслийг улам ихэсгэх хандлагатай байдаг нь харамсалтай.
Батгатай арьсыг зөв арчлахын тулд авах гоо сайхны бүтээгдэхүүндээ өндөр шаардлага тавьж байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн бүрийнхээ найрлага, шошгыг сайтар уншиж нүхийг чинь бөглөхгүй, арьсыг чинь чөлөөтэй амьсгалуулах тос, кремийг сонгох нь зөв.
Чийгшүүлэгч ба батга
Батгатай арьстай хүмүүс чийгшүүлэгч тосноос зугтаадаг. Учир нь тийм тос нүүрийг нь улам үрэвсүүлнэ гэж эндүүрдэг юм. Гэхдээ арьсны эрүүл толигор харагдах гол үндэс нь тос чийгийн тэнцвэртэй байдал гэдгийг сана. Харин ч бага зэрэг чийгшил арьсны чинь үхэжсэн эд эсийг багасгаж, чийглэг болгоно. Nоn-сомеdоgеniс гэсэн бичигтэй хөнгөн бүтэцтэй, тосгүй чийгшүүлэгч олоорой. Мөн глицерин, нуаlиrоn-ы хүчилтэй бүтээгдэхүүн олвол эдгээр найрлага нь арьсан дээр чийгийг хадгалж удаан барьдаг. Кокоаны тос, минерал тос агуулсан хүнд бүтэцтэй чийгшүүлэгчээс татгалз.
Эрчүүдэд зориулсан зөвлөгөө: Батга үүсгэдэггүй сахлын ус хэрэглэ
Үрэвсэлтэй арьстай эрчүүд ч бас арьс арчилгаандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Сахлаа хусах нь эрэгтэй хүний арьсанд сайн муу хоёр үр дагавартай. Сайн нь сахлаа хуссанаар арьсны нүх сүв онгойж илүүдэл тос ялгарч гадагшилдаг. Гэхдээ буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл харин ч батгаа ихэсгэхээс өөр нэмэргүй. Сахлаа хуссаныхаа дараа соlоgnе, алкогольны найрлагатай уснаас татгалз. Арьсыг чинь үрэвсүүлж мэднэ. Мөн тосгүй, чийгшүүлэх үйлчилгээтэй ус хэрэглээрэй.
Батгатай арьсыг будах нь:
Бид олон давхар будаг түрхэх тусам батга бүдгэрнэ гэж эндүүрдэг ч, үнэндээ олон давхарлах тусам хиймэл харагдахын дээр арьсны нүх битүүрч, улам их үрэвсдэг. Хацар өнгөлөгч, нүдний тенинээс авахуулаад бүх будаг чинь тосон биш хуурай юм уу хөнгөн бүтэцтэй байх ёстой. Бүтээгдэхүүнийхээ найрлагуудыг харж хамгийн эхэнд ус буюу wатеr гэж бичсэн эсэхийг шалгаарай. Усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд нэмэлтээр ордог силика, титаниум диоксид, цинк зэрэг найрлага нь тослогийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба батга үүсгэдэггүй. Мөн diметнiсоnе гэдэг найрлагыг хайхад гэмгүй. Энэ нь улайлтыг бүдэгрүүлж арьсыг толийлгодог.