1.Цэвэр даавуугаар загасныхаа сүүлэн хэсгээс бариад сүүлнээс нь толгой руу нь чиглүүлэн хутгаараа хайрсыг нь сөргүүлэн хусна.
2.Загасаа эргүүлж нөгөө талыг нь мөн адилаар цэвэрлэнэ. Та үүнийг альболох цэвэрхэн хийхгүй бол нилээн хог тарьдаг ажил шүү.
3.Хурц хутгаар загасны сүүлний доод хэсгээс зурагт үзүүлсэнээр толгойталруу гэдэсийг нь зүснэ.
4.Гэдэс дотрыг нь гаргаж цэвэрлэнэ.
5.Загасны гэдэс дотрыг нь авсаны дараа цус үлдээлгүй сайтар угаана.
6.Хайчаар сүүлнээс бусад бүх сэрвээнүүдийг нь хайчилж авна.
7.Толгойг нь заламгайн ар хэсгээр огтолж авна.
8.Заламгайн мөгөөрс, гэдэс дотрын хэсэг үлдсэн байвал цэвэрлэж авна.
9.Ингэж цэвэрлэж бэлтгэсэн загасыг бүхлээр нь хийдэг хоолонд буюу барбекью хийж, хайрч, утаж болно.
10.Загасыг нуруу яснаас нь салгахдаа сүүл хэсгээс нь даавуугаар бариад нуруун талаас нь хутгаараа нурууны ясны хажуугаар сүүлний доод хэсгээс толгой хүртэл нь зүснэ.
11.Хавирганы ясыг махнаас нь салгахдаа загасны дотор талаас нь хавирганы доогуур нимгэн зүсэж, хутгаа хавтгай чигт махны эсрэг тал руу татна.
12.Тосонд чанах, грилл дээр шарах, хайруулын тавганд шарах зэрэгт тохиромжтой.
СОЛОНГО