Зарим бие давхар эхчүүд аль болох их идэж бага хөдлөхийг хичээдэг. Гэтэл үүнээс болж хэвлийн доторх хүүхдийн өсөлтөнд сөрөг муу талтай.
– Иймээс жирэмсэн эмэгтэй жирийн хэмжээнд хооллож, ердийнхөөс илүү хөдөлж, явах хэрэгтэй.
– Дөнгөж төрсөн хүүхдийг олон давхар ороож, дулаан өрөөнд байлгаснаас болоод түүний төрөлхийн дархлааны систем ажиллахаа больдог. Нялх хүүхэд өвчин ороогоод салдаггүй нь үүнтэй холбоотой.
– Эцэг эхчүүд хүүхдээ туйлын цэвэр орчинд өсгөхийг хичээж, гадны хүмүүсийг ойртуулах нь байтугай хүүхдийнхээ өрөөнд ч оруулдаггүй.
– Гэтэл нярай хүүхдийн хоол боловсруулах системд болон салслаг бүрхүүлд төрснөөс хойш долоо хоногт 400 орчим микроб байсан тохиолдолд хоол боловсруулах процесс хэвийн явагдаж, амин дэм ялгардаг ажээ.