Аав минь намайг байнга зоддог байсан

Бодибилдингийн тамирчин, Холливудын нэрт жүжигчин, улстөрч Арнольд Шварценеггерийн “Ici Paris” хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Дашрамд дурдахад тэрбээр саяхан НҮБ-ын сурвалжлагчдын нийгэмлэгээс олгодог “Дэлхийн иргэн” шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн түүнд олгожээ.

-Та “Бүхнийг дурсахуй. Миний амьдралын итгэ­мээргүй үнэн түүх” хэмээх дурсамж номондоо ам­жилтынхаа нууцыг бүрэн дэл­гэж чадсан гэж бодож байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ ном хүмүүст яаж амжилтад хүрэхийг сургах байх аа гэж би бодож байна. Хэрвээ хүн мөрөөдөлтэй, түүндээ итгэдэг бол боломжгүйг ч хийж чаддаг юм.

Харин хүсэл мөрөөдөл нь хэр том бэ гэдэг л гол асуудал. Жи­жигхэн төлөвлөгөө гар­гаад, зорилгодоо илүү хялбар замаар хүрч болно л доо. Эндээс та аз жаргалаа олж авах нь л чухал.

Би мөрөөдлөө бие­лүүлэхийн төлөө хоногийн 24 цаг ажилладаг байсан. Эцэг эх маань намайг ийм байхад галзуурчихаж гэж боддог байлаа.

-Энэ номыг бичихэд юу нөлөөлөв?

-Ном бичихийн тулд цаг хуга­­цаа хэрэгтэй байсан. Бас хүмүүст хэлчихмээр түүх надад байхгүй гэж олон жилийн турш боддог бай­лаа.

Харин Калифорнийн амбан захирагчаар долоон жил ажилласныхаа дараа цаг нь иржээ гэж бодсон. Хам­гийн азтай нь би зохиолч­той хамт ажилладаг байсан бөгөөд тэр надад дурсамжаа бичихэд тусалж, эцэг, эх­тэйгээ харьцах нарийн ширийн харилцааг ч гаргаж өгсөн.

Миний бага нас тийм ч аз жаргалтай өнгөрөөгүй ээ. Хүнд нөхцөлд өссөн. Аав маань намайг үргэлж зоддог бай­лаа. Аав архи уусан үедээ хүүхдүүддээ хатуу ханддаг байсан ч маргааш гэхэд огт өөр хүн болчихдог байв.

Гэр бүлийг минь сүйтгэсэн тэр их хэрүүл шуугианыг үгээр илэрхийлэхийг хи­чээдэг байлаа. Миний хувьд энэ нь маш хэцүү зовлон бай­сан юм.

Энэ номоороо амьд­ралын­хаа сайхан үеүдийг тө­дийгүй алдаа дутагдлаа ч гаргахыг зорьсон. Ном бичих үнэхээр хэцүү хэрнээ сонирхолтой юм билээ.

-Одоо та эхнэр Мария Шрай­вертайгаа ямархуу харилцаатай байна даа?

-Энэ асуултад яг жин­хэ­нээсээ хариулж чадахгүй нь. Хэдийгээр бид салсан ч ойр дотны хүмүүс болж үлдэж чадсан. Бид хүүхдүүдээ эв найртай өсгөж, хоорондоо ямар ч “дайн” зарлахаа больсон.

Бид хоёрын харилцаа хүүхдүүдэд минь бага нөлөөлөөсөй гэж бодон, боломжтой бүхнийг хийхийг хичээж байна. Тэд маань хичээл зүтгэлтэй, аливааг өөрөө хийх гэсэн  оролдлого-той болсон. Тухайлбал, сайн үйлс бүтээдэг болжээ. Бид тэднээрээ бахархаж байна.

-Та амжилтын нууцыг сайн мэддэг юм чинь хям­ралаас гарах гарцыг ч мэдэж байгаа байх. Өдгөө энэ асуудал хүн бүрийг зовоож байгаа?

-Би амбан захирагчаар ажиллаж байхдаа мужаа хямралаас гаргаж чадаагүй шүү дээ. Тиймээс энэ асуултад би маш муу зөвлөгч болно биз.

Эх сурвалж: Өглөөний сонин

поисковая оптимизация сайта продвижение раскруткараскруткаseo продвижение заказатьvzlomer скачатьнакладки на айфон 4заказать онлайн кредитную карту в украинеfree casino online for real moneysex in hotel room888 casinoпарк танзания животныеоформить кредитную карту онлайн для студентовтанзани¤ кратере нгоронгоросафари танзани¤ африкаальфа банк кредит по картесезоны в танзаниигора килиманджаро туры цена перелетаtranslate english to portugueseприложения под iosпосуда оптом москваdrawing halloweenиндексация яндексниша в интернетепроизводство сип панелей спбвсем болезням нетbest case macbook pro 15 inch


Аав минь намайг байнга зоддог байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex