УЛСЫН ХЭМЖЭЭНД А ХҮРЭЭНИЙ H3N2 ВИРУС ИДЭВХЖИЖ БАЙНА

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 0-15 насны хүүхдүүд томуу, томуу төст өвчинд өртөх нь ихэсч, улсын хэмжээнд хэмжээнд A хүрээний H3N2 вирус идэвхжиж байгааг анхааруулж байна.
Тус төвөөс өгсөн мэдээгээр өнгөрөгч сарын 29-нөөс энэ сарын 3-ыг дуусталх 44 дүгээр долоо хоногт улсын хэмжээнд 148.016 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.958 (6.9 хувь) нь томуу, томуу төст өвчин /ТТӨ/-тэй гэж оношлогдсон байна. Арван мянган хүн амд 36.9 тохиолдол бүртгэгдэж байгаа нь өмнөх долоон хоногоос ихэссэн үзүүлэлт гарчээ.
Улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 89.3 хувийг 15 хүртэлх, 66.1 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тус төвийн вирус судлалын лабораторид томуугийн тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцонд H3N2 вирус эерэг гарчээ.
Томуугийн вирус хүн амын дунд тархаж, өвчлөлийн шалтгаан болж буй бөгөөд хөдөө орон нутагт тархах магадлал өндөр байна. Иймд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Иргэд томуугийн эсрэг вакцинд хамрагдах, амны хаалт хэрэглэх, хүүхдээ дулаан хувцаслах, ам хамраа сайтар боож, шууд хүйтэн агаар амьсгалахгүй байх, халуурсан, ханиаж байгаа хүнтэй аль болох харьцахаас зайлсхийхийг зөвлөлөө. Мөн чухал шаардлагагүй бол олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, сурагчдын улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдээ олон нийтийн газраар аль болох явуулахгүй гэр оронд нь дулаан, тохитой амраах, ханиад, томууны шинж тэмдэг илэрвэл харъяа эрүүл мэндийн байгууллага, эмчид яаралтай хандах нь уг вирусээс сэргийлэх анхан шатны хамгаалалт болно гэв.
Боловсролын байгууллагуудын хувьд, ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар эцэг эх, хүүхдэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион явуулах, бага насны хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд С витаминаар баялаг хүнс, халуун аарц, чацарганы шүүсийг түлхүү оруулах, сургууль цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа өглөө бүр эрүүл мэндийн ажиглалт, тандалт хийж хэвших, ямарваа нэг өвчний шинж тэмдэгтэй хүүхдийг хүлээн авахгүй байх, анги танхимд агаар сэлгэлтийг тогтмол хугацаанд хийж байхыг ХӨСҮТ-өөс онцгойлон анхаарууллаа.
Н.Гантуяа

Montsamedeeo.ruпоисковики оптимизацияdeeoскачать взломiphone 5 спбкредит на развитие малого бизнеса в россииcasino 1995 online englishfemale escort videosFree slots meccaрасстояние нгоронгоро арушаденьги в кредит калугао путевке в африкуподъем на килиманджаро полезна¤ инфавзять денег в долг калугакредитка приватбанк отзывыотдых в россии май 2015ландшафтный эскизаукционы украины конфискатстраховой стаж украина 2015как сделать полный аудит сайтабатареи отопления ценапродвижение сайта заказатьтаунхаус санкт петербургшаровидные угрикаркасное строительство технология


УЛСЫН ХЭМЖЭЭНД А ХҮРЭЭНИЙ H3N2 ВИРУС ИДЭВХЖИЖ БАЙНА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.