Ө.Мөнх-Эрдэнэ: Би дахин нэг эмэгтэйг гомдоохыг хүсэхгүй

“Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд” зэрэг кинонд тоглосон “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнийг энэ удаагийн зочноор урилаа.

Тэрээр сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд тоглохгүй байхаар шийдсэн байна. Чухам яагаад ийм шийдвэр гаргасныг ярилцлаганаас нь сонирхоё.

-Сүүлийн үед хошин урлагаас илүү дэлгэцийн уран бүтээлд харагдах болжээ. Цаашдаа кино урлагт хүч үзэхээр шийдсэн үү? 

-Хамгийн сүүлд дэлгэцийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит кинонд тоглосноос хойш өөр кинонд тоглосонгүй. Түүнээс хойш зургаан студи нэгдэж “Нэүрит” фильм студийг байгуулж байна. Сүүлд надад кинонд тоглох таван санал ирсэн боловч зохиол нь таалагдаагүй. Жүжигчин хүн гэхээр бүх зүйлд тоглох нь учир дутагдалтай гэж боддог. Хэрэв бурхан минь, чадвал Равсал панз ч юм уу, Итгэлт баян шиг сайн ганц дүр бүтээхийг л хүсдэг. Намайг энгийн залуу гэдгийг маань тайзнаас харсан байх.

Надад энгийн хүний дүр сонин санагдахгүй байна. Тиймээс татгалзсан юм. Би сүүлийн үед кинонд тоглохоо хойшлуулахаар шийдсэн. Би хэсэг хугацаанд туршлагажиж байгаад кинонд тогломоор байна.

-Зохиол үнэхээр муу байна уу, кинонд тоглохыг хүсээгүй болохоор татгалзав уу? 
- Кино зохиолуудын үйл явдал нь өрнөлгүй, хүн үзэхэд сонирхолгүй санагдсан. Би мөнгийг нь бодоод кинонд тоглож болно. Гэхдээ мөнгө чухал биш. Би жүжигчин хүнийхээ хувьд сайн суралцмаар байна.

- Танд ихэвчлэн ямар дүрийн санал ирдэг вэ? 

-Надад инээдмийн кинонд тоглох санал ирнэ. Киноны гол дүр биш ч туслах дүрийн санал ихэвчлэн ирдэг юм. Заавал гол дүр байх шаардлагагүй шүү дээ.

-Зарим хүн таныг ирээд үйтэй залуу жүжигчин гэж магтдаг. Уран бүтээл хийхээ больчихвол гайхах байх?
-Гайгүй байх. Дэлгэцийн бүтээлд тоглохгүй ч гэсэн киноны уран бүтээлээс салахгүй. Цаашдаа киноны чиглэлээрээ ажиллах болно.

-Хошин шог болон дэлгэцийн бүтээлээс хөгжилтэй залуу гэж хардаг. Та хэр хөгжилтэй хүн бэ? 

-Би их хурдтай хүн. Манай найзууд хэлэхдээ “Мөөжиг нэг асаад гүйвэл бужигнуулна даа” гэж хэлдэг. Би өөрөө ч идэвхтэй байх дуртай. Даруу төлөв зан байхгүй. Уран бүтээл хийх гэж буй хүмүүс чөлөөтэй ярилцаж байж санаагаа олдог. Тиймээс эргэн тойрны хүмүүстэйгээ хөгжилтэй байдаг.

-Ажлын ачаалал хэр байна. Хэр стресстдэг вэ? 
-Надад бухимдаж, стрессдэх үе гардаггүй. Харин олон ангит киноны зураг авалтын үед уурлаж, стрессдэх үе гарсан шүү.

-Бухимдлаа хэрхэн гаргадаг бол?
-Би бухимдсан үедээ бодож, уурлахгүйгээр шууд хэлчихдэг. Би бухимдахаараа хоёр минут л болдог. Тэгээд л бухимдлаа мартчихсан байдаг юм.

-Дэлгэцийн цөөнгүй кинонд дүр бүтээсэн. Тэдгээрээс өөрийгөө илэрхийлж, харуулж чадсан дүр бий юу? 

-Одоогийн байдлаар надад таалагдсан дүр байхгүй. Тиймээс би жаахан бодох хэрэгтэй байна. Би “Тэр кинонд сайхан дүр бүтээсэн дээ” гээд хэлчих кино алга. Бүтээсэн дүрүүд маань чамлалттай санагддаг.

-Өөрөө хэр дэгжин залуу вэ. Ямар хувцас өмсөх дуртай вэ? 
-Би дэгжин хүн биш. Албан ёсны үйл ажиллагаанд костьюм өмсөнө. Бусад үед энгийн хувцаслах дуртай.

-Зав гарвал юу хийх дуртай вэ? 

-Уран бүтээлч найзуудтайгаа яриа өрнүүлж суудаг. Хааяа гэртээ сайхан амраад, ээжийнхээ гарын хоол идэх сайхан амралт болдог. Мөн найзуудаараа хөлбөмбөгийн багтай. Багтайгаа долоо хоногийн хоёр өдөр хөлбөмбөг тоглоно. Сүүлийн үед ажил ихтэй болохоор амжихгүй байна.

-Уран бүтээлийн ажил ихтэй байгаа юм байна. Гэр бүлийнхэндээ хэр цаг гаргадаг вэ? 

-Би гэр бүл зохиогоогүй байгаа. Ганц бие учраас ажлаа хийгээд л явж байна даа.

-Үнэхээр цаг зав болохгүй байна уу. Эсвэл амьдралын ханиа хайж байна уу? 

-Мэдэхгүй. Өмнө нэг амьдралтай байсан. Одоо тусдаа амьдардаг. Магадгүй би дахиад нэг эмэгтэй хүнийг гомдоочихвий гэж боддог юм. Миний буруугаас болж хайртай хүнээ гомдоосон. Би одоо хүртэл харамсч явдаг. Залуустаа хандаж “Залуу нас ховор тул бодолтой хандах хэрэгтэй” гэж хэлмээр байна. Анх 2002 онд сургуулиа төгсөөд, Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгт ажилладаг байлаа. Тэр үед зурагтаар гарч, сонинд ярилцлага өгөөд л. Би өөрийгөө тэнгэрт байхгүй од гэж бодож, далавч ургасан байсан. Миний гутлын ул элгэдэхгүй, газар гишгэдэггүй, агаар дээр амьдардаг гэж төсөөлж байсан үе бий.

Тухайн үед аз жаргалтай, зугаацаж байснаа аз жаргал гэж бодож байсан. Тэр үеэ бодохоор насны аз жаргалаа устгаж байснаа ухаарсан. Би дахин алдмааргүй байна. Би тэр үед юу ч боддоггүй байж. Залуустаа дахин хэлмээр байна. “Энэ хорвоод гал халуун хайрнаас тань төрсөн үр хүүхэд ямар ч буруугүй. Тэр хүүхдийг чи эцгээ санасан сэтгэлээр нь зүрхийг нь битгий хуваагаарай. Чамд өгсөн хайрыг нь хар бараан дурсамжаар битгий дүүргээрэй” гэж захья. Тэр өдрүүд надад аз жаргал бус харуусал авч ирсэн юм. Би бодох ёстой. Зоригтойгоор гэр бүл гэж хэлж чадахгүй. Хүн төлөвшөөгүй учраас алдаа их гаргадаг. Эр хүн амьдралыг даах ноён нуруутай байж хариуцлагаа үүрэх ёстой.

-Ойрын хэдэн жилдээ гэр бүлийн амьдрал зохиох бодолгүй байна гэж ойлгож болох уу?

-Хоёр гурван жилдээ идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Урлагийн гэр бүл байна гэдэг амар биш. Уран бүтээлч хүн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, ар гэрийн асуудлаа орхих үе гардаг. Оюун ухаанаа уран бүтээлдээ төвлөрүүлж чадахгүй бол чанартай бүтээл төрдөггүй. -Өнөөгийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ? -Өнөөгийн залуус харьцангуй соёлтой болсон байна. Гэхдээ надад үүний сөрөг нөлөө харагддаг. Би 21 настай залуутай уулзаад, Д.Нацагдоржийн тухай ярихад “Хэн гэдэг хүн бэ” гэж асуусан. Хүн хөгжиж, боловсорч болно. Гэхдээ монголын түүхээ мэдэх ёстой шүү дээ. Энэ бол эмгэнэл. Гадаад ертөнцийн мэдээлэл сайтай мөртлөө монгол ардын зүйр цэцэн үгээ мэддэггүй. Түүнд л монгол ахуй, соёл агуулагдаж байгааг ухаарахгүй юм. Монгол гэрийн тооныг цонх гэж нэрлэж байгаа нь харамсалтай.

-Нас залуу байна. Цаашид юу хийхийг хүсч байна? 

-Надад нэг хүсэл бий. Одоогоор хүч хүрэхгүй, цаг хугацаа хэрэгтэй байна. Урлаг өөрөө хатуу шүү дээ. Миний аав 2006 онд бурхан болсон. Би аавыгаа 18 цаг 48 минутад алдчихаад 19 цагт Соёлын төв өргөөнд тоглолттой байсан. Тиймээс би өөрийнхөө бичсэн хэдэн шүлгээр аавдаа зориулж “Амьд бурхан аавдаа мөргөж байгаарай” гээд жижиг ном гаргах бодолтой явдаг юм.

А.Цээсүрэн

продвижение сайтапоисковая оптимизация сайтов раскруткапродвижениекниги по хакерству скачатькупить чехол на айфон 4кредитная карта без справок и поручителей быстроslots gratis y sin registrarsedubai tantraJackpot joy log inафриканское сафари cabela african safariдать деньги в долг под проценты онлайнтур в турцию май 2015туры май 2015восхождени¤ на килиманджаро лемошонатрон танзани¤образец заявление анкета на получение потребительского кредитаonline sketchсоздание android приложениясковорода с керамическим покрытиемtranslate english to russiaанализ сайта по ключевым словамванны для ванных комнатпроизводство быстровозводимых домовсимптомы кишечной палочкипродвижение сайта


Ө.Мөнх-Эрдэнэ: Би дахин нэг эмэгтэйг гомдоохыг хүсэхгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.