ТА яг ХЭН бэ? ТУН сонирхолтой СОНЖОО

За найзуудаа үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. ТУН СОНИРХОЛТОЙ .Та нар дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Битгий шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуураарай. За ингээд та ХЭН БЭ?

Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно…/ За хариултаа биччих

Ойд байгаа таны төсөөлсөн байшиндаа та орж үзэж байна уу? Зүгээр харчихаад явчихаж байна уу? Аль эсвэл ганц нэг хоносон уу? Амьдрахаар шийдээд товхиносон уу?  Хариултаа бичээрэй. Хөөе заавал бич гэм.

За тэгсэн бас нэг шил тааралдлаа. Ямар шил байна вэ? /Хагархай шил бол хэр олон байна бас бодоорой. Ер нь бол жижиг хагархайгаас цонхны том шил, архи, варены шил гээд юу ч байж болно шүү/ Хариултаа бичээрэй

Та тэр шилээ аваад явж байна уу? Хаяад явчихаж байна уу? Хариултаа бичээрэй

Тэгээд цаашаа явж байтал чинь нэг морь тааралдаж байна гэнэ. /Хамуутай бор даагнаас эхлээд дэл сүүлнээс нь гал ассан үлгэрийн хүлэг ч байж болно. /Унага, даага, азрага, гүү гэж насаар нь нарийвчлан бодсон ч болно// Хариултаа бичээрэй

За тэгсэн тэр морь таньтай өглөө, өдөр, орой, шөнийн аль цагт нь таарч байх юм бэ? /Үдийн өмнө, үүрээр, үдийн хойно гэх мэт нарийн тодорхойлолт ч байж болно/ Хариултаа бичээрэй

Та морио орхиод явж байна уу? Унаад явж байна уу? Туугаад явж байна уу? Хөтлөөд явж байна уу? /Хүний морь, эмнэг морь, би унаж чадахгүй гэсэн шалтгаануудыг орхиорой. Энэ бол сэтгэхүйн сонжоо шүү дээ. Яахыг хүсч байгаагаараа л бич/ Хариултаа бичээрэй.

Гэтэл ой дуусч та далайн эрэгт гарч ирлээ. Далаа дээр нэг хөлөг онгоц байгаа. Тэр онгоц таньруу ирж байна уу? Хүлээгээд зогсож байна уу? Цаашаа явж байна уу? Зөрөөд өнгөрч байна уу? Хариултаа бичээрэй.

За одоо өгөх хариултанд хөлөг онгоц байхгүй гэж төсөөлөөрэй. Таны харж байгаа далай толь шиг мэлтийж байна уу? жижигхэн жирвэлзэж байна уу? хөөрхөөн давалгаатай байна уу? Түрхрэн шуурч байна уу? Хариултаа бичээрэй.

За ингээд сонжоо дууслаа. Та доош гүйлгэж хариултаа харахааас өмнө. Бүх асуултанд хариулсан эсэхээ дахин нэг шалгаарай.

 

Юу гэж гарсан болоо?

Яанаа сэтгэл хөдлөөд байнаа.

Яг л үнэнээр нь хэлсэн байгаа даа.

Хариу нь хаана байгаа юм бэ?

 

Хариулттай холбоотойгоор өөрийн бичсэнээ өөрчлөөд хэрэггүй шүү. Ха ха

Байшин: Энэ бол таны аз жаргал. Хэрэв та үлгэрийн ордон ч юмуу багаар бодоход хоёр давхар хаус гэж бичсэн бол та тун дажгүй аз жаргалтай хүн юм. Өвсөн овоохой гэх, шувуун хөлт, дан байшин гэсэн бол одоохондоо аз жаргал тийм ч их биш, байна. Тэгэхдээ нэмэгдүүлж болно шүү дээ. Санаагаар унах хэрэггүй

Орсон эсэх: Та байшингаа гаднаас нь харчихаад яваад өгч байгаа бол аз жаргал байвч түүнийгээ эзэмшиж чаддаггүй хүн юм байна.  Харин тэнд амьдрахаар шийдсэн бол та өчүүхэн аз жаргалыг ч амьдралын гэрэл гэгээ болгон эзэмшиж чаддаг азтай хүн юм. Аз жаргалаа өөрийн болгож сурцгаая.

Шил: Энэ бол таны зовлон. Олон жижиг зовлонтой ч байж болно. Онцгой том ганц зовлонтой ч байж болно. Ер нь архины шил бол зовлонгийн томоохондоо л орох байх даа. Хэ хэ.

Авсан эсэх: Хэрэв та шилээ харчихаад өнгөрсөн бол өөрийгөө стресснээс буюу зовлонгоос түргэн ангижруулж чаддаг хүн юм. Харин та шилээ аваад явсан бол /ямар зорилгоор авсан нь сонин биш/ байнга л шаналж, зовлонтойгоо найзлаж явдаг хүн юм. Залуусаа зовлонг туулж, хаяж сурцгаая.

Морь: Энэ бол таны заяаны хань /Одоо байгаа найз бүсгүй, залуу, эхнэр, нөхөр чинь биш байж болно гэдгийг ойлгоорой/ юм байна. Царай зүс, гадаад үзэмж, нас, хүйсийг нь та мэдээж биччихсэн байгаа.

Хэзээ тааралдав: Энэ бол та заяаны ханьтайгаа хэзээ таарсаныг, таарахыг харуулна. Өглөө бол бараг л цэцэрлэг шүү дээ. Хэ хэ. Харин орой гэдэг бол бүүр нас тогтсон хойноо гэж ойлгоорой. Харин өдөрийг яг хүмүүсийн гэрлэх нас гэж бодно биздээ. Мөн энэ нь анх таарахыг л хэлж байгаа бөгөөд ахиад хэд ч таарсан байж болно шүү.   

Унасан эсэх: Та энийг заяаны хань гэдгээс илүү ер нь эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүйдээ хэрхэн ханддагыг маань тодорхойлж байна гэж ойлгоорой. Хэрэв та унаад явдаг бол ерөнхийдөө гэрийн НОЁН байхыг хүсдэг хүн юм. Харин хөтлөөд явж байгаа бол их халамжтай хүн юм. Туугаад явж байгаа бол мөн л өөрийн эрхэндээ байлгахыг хүсдэг хүн гэсэн үг дээ. Ааан нэг зүйлийг мартах гэж байна. Хэрэв та орхиод явсан бол… ойлгож байгаа биздээ. Хэ хэ. 

Хөлөг онгоц: Энэ бол сайнаар хэлбэл та ерөнхийдөө эсрэг хүйснийхнийхээ сонирхолыг хэр татдагыг илэрхийлнэ. Муугаар бол “НУУЦ АМРАГ”-ын тодорхойлолт. Хөлөг онгоц таныг хүлээгээд байж байсан бол танд “байнгын” амрагууд байдаг юм байна. Хэрэв таньруу ирж байгаа бол та хэний ч сонирхолыг татдаг, хэрэв цаашаа явж байгаа бол нэг ч их олон хүний сонирхол татдаггүй юм байна. Харин хажуугаар чинь өнгөрөөд явж байгаа бол та дундаж нэгэн юм.

Далай: За энэ бол таны хэр “Сексдээ сайн бэ?” гэдгийг тодорхойлно. Толь бол та ёстой “хүйтэн” хүн байна. Жирвэлзэж байвал яахвээ хувьтайгаа. Хөөрхөн давалгаа бол “Боломжийн” гэсэн үг. Харин шуурга гэж бичсэн бол та “SUPER” юм байна.

За сонжоо заавал таарах албагүй туд та нэг их битгий сэтгэлээр унаарай. Тэгэхдээ би олон газрын олон ажил, мэргэжлийн хүмүүсийн дунд явуулахад ихэнхи нь л “ЯГ л таарч байна даа” гэдэг байсан юм шүү.

Сонирхолтой байсан гэдэгт найдаж байна. Юу гэж бичсэнээ биш юмаа гэхэд хэр зэрэг таарч байгааг доор үлдээгээрэй.

Гялайлаа.

                                          


раскрутка сайтапродвижениераскруткакласнолом полная версия скачатьakvalooкредитка банк михайловскийcasino mantra gratishigh priced hookersstar city casinoкилиманджаро восхождение свзять деньги в долг у частных лицдельта банк кредитная карта 1 отзывыдокументы дл¤ сафари в африкетанзани¤ туры цены отзывытур афика сафарисафари турыrussian to english translatorуголовная ответственность в украинепутевки испания италияопределить позиции сайта по ключевым словамtranslate from greek to englishпроверить тиц яндексстальные конвекторыгипо и гиперфункция щитовидной железыincase sleeve macbook pro 15 retina


ТА яг ХЭН бэ? ТУН сонирхолтой СОНЖОО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Jenny Огноо: 20 October 2014 Reply

хэ хэ ерөнхийдөө бараг л таарч байна . хөгжилтэй л юм…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.