Статистикийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 62 гаруй мянган эх амаржсан байна. Үүнээс эсэн мэнд төрөлт 62347 байгаа ба өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 5.8 хувиар нэмэгдсэн аж. Харин нялхсын эндэгдэл 949 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16-гаар буурчээ. Энэ хугацаанд нэгээс таван настай 206 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар буурсан үзүүлэлт ажээ.