Цагаан хоолтон мисс” Номинжин Америкт амьдрах болсоор сүүлийн үед чимээ алдраад байсан. Тэгвэл дуучин бүсгүйн тухай тун сонирхолтой сураг дуулдах болов. Энэ нь Номинжин “Universe best songs” 2010-ийн шилдэг оролцогч, ногоон хоолтон Соёмботой сүй тавьжээ.
Хосууд саяхан сүй тавих ёслолоо хийсэн бөгөөд одоогоор хамтдаа USA-д амьдарч байгаа гэнэ.Залуу дуучин Соёмбо найз бүсгүйнхээ “Lunablanca” цагаан хоолны газарыг удирдан ажлуулж байгаа гэнэ.
Рок попын ертөнцөөс ийнхүү дахин нэг хос мэндэлж, нүгэлгүй, эрүүл хоолтон гэр бүл гал голомтоо асаах нь. Ертөнцийг үзэх үзлээрээ ижилссэн урлагийн залуухан хосууддаа баяр хүргэе.