Америкийн эдийн засаг, санхүүгийн “Форбес” сэтгүүлийн газраас бизнес эрхлэх боломж сайтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа иргэдийн хувийн эрх чөлөө, худалдааны эрх чөлөө, хөрөнгө оруулагчдын хамгаалалт, мөнгөний эрх чөлөө, инноваци, технологийн хөгжлийн түвшин, албан тушаалтнуудын бизнест үзүүлэх нөлөөний хэмжээ, татварын хэмжээ, үнэт цаасны зах зээлийн байдал, авилга гэсэн үзүүлэлтээр Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Freedom House, Heritage Foundation, Transparency International байгууллагуудын илтгэлийг үндэслэн дүгнэдэг.
Энэ жилийн жагсаалтад нийт 141 орон багтсанаас Монгол улс 64 дүгээр байр эзэлжээ. Өнгөрсөн жил манай орон 134 орноос 63 дугаар байр эзэлж байлаа. Бизнес эрхлэх боломж сайн орны жагсаалтыг Шинэ Зеланд тэргүүлж, Дани, Хонконг, Сингапур, Канад, Ирланд, Швед, Норвеги, Финланд, Их Британи удаалжээ. Харин ОХУ 105, Хятад 96 дугаар байр эзэлсэн байна.
Монгол :
– Худалдааны эрх чөлөө ( Trade Freedom) 69 дүгээр байр
– Мөнгөний эрх чөлөө ( Monetary Freedom) 90
– Инноваци ( Innovation) 110
– Технологи ( Technology) 67
– Хүнд суртал ( Red Tape) 34
– Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ( Investor Protection) 24
– Авилга ( Corruption) 109
– Хувийн эрх чөлөө ( Personal Freedom) 44
– Татварын дарамт ( Tax Burden) 56
– Зах зээлийн байдал ( Market Performance) 80 дугаар байр эзэлсэн байна.
DAYARMONGOL