“Мишээл экспо”-д энэ сарын 24-нд Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан хүргэдэг “Торго 2012” загварын шоу болох гэж байна.Торго салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах аж. Тус шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгчид оролцох юм. Хоёр цаг гаруй үргэлжлэх загварын шоуны хөтөлбөрт үндэсний урлагийн тоглолт ч багтаж байгаа гэнэ.
Энэ жил “Торго” шоуны 10 жилийн ой тохиож байгаа учраас онцгой бэлэг олныг зэхээд байгаа аж. Мөн Торго загвар ХХК-ны дизайнер О.Болдын уран сэтгэмжит загварыг Монгол шуудан компани марк болгон хэвлэлтэнд оруулаад байгаа юм байна. Ингэснээр Монголоо дэлхий дахинд суртачилах ажлын нэгэн хэсэг гэж торго салоны хамт олон тайлбарласан байна.