2018 он гэхэд дэлхий даяар хэрэглэж байгаа смартфоны тоо гурав дахин нэмэгдэнэ гэж Шведийн “Эрикссон” / Ericsson/ компани таамаглаж байгаа тухай Германы хэвлэлүүд мэдээлжээ.
Одоогийн байдлаар дэлхий даяар 1,1 тэрбум ширхэг ухаалаг гар утас хэрэглэж байгаа бол зургаан жилийн дараа энэ тоо 3,3 тэрбумд хүрэх гэнэ.
Смартфонууд цаашдаа улам боловсронгуй болж, улам олон хүн хэрэглэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Хойд Америк, Баруун Европын бүх оршин суугч смартфон хэрэглэдэг болох бол Африк, Ази, Ойрхи Дорнодын орнуудад иргэдийнх нь гуравны нэг нь ийм гар утастай болно.
Мөн нийгмийн сүлжээ ашиглах нь өсч байгаа учраас мэдээллийн хэмжээ нэмэгдэнэ. Одоо дамжуулж байгаа мэдээллийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 50 хувиар өссөн бол 2018 он гэхэд 12 дахин өсөхөөр байгаа ажээ.
Д.Жаргал