Түүний эгч Ким Кардашиан бүхэл бүтэн 31 жил хүлээж байж Италын Vogue сэтгүүлийн нүүр хуудсан гарсан бол харин тэр зөвхөн 17-хон насандаа Автралийн Miss Vogue сэтгүүлийн нүүр хуудсан дээр гарах хүсэлтийг хүлээн авсан. Тэр бол саяхан 17 насныхаа ойг сүр дуулайнтайгаар тэмдэглэсэн Америкийн реалити телевизийн од Кардашиан гэр бүлийн бага охин Кендал Женнер билээ. Тэр өөрийнхөө энэхүү зургийг бахархалтайгаар Facebook-дсэн байсан бөгөөд түүний эгч Ким Кардашиан түүний энэ зургийн доор “Кендалын хөл… атаархмаар” гэж бичсэн байжээ. Үнэхээр атаархахаас өөр аргагүй л юм байна.
Эх сурвалж: http://www.vogue.com/