ЯМАР ОРДОНД ТӨРСӨН ТАНЬ ТУРАХАД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

Астрологи нь шинжлэх ухаан мөн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, огторгуйн

биетүүд,  дэлхий тухайн бие организмд явагдаж буй үйл явцад огт нөлөөлдөггүй гэдгийг няцааж болохгүй юм (жишээ нь, Сар нь далайн түрлэг, татлагыг үүсгэдэг юм).

Зурхайн тусламжтайгаар хүний бие организмын эмзэг газруудыг мэдэж, ингэснээр хүн болгонд тохируулан зөвөлгөө өгөх боломжтой байдаг.

12 ордны тураах дэглэмийн цэс

Хонины орд (III/20 – IV/20)
Хонины ордныхны эмзэг газрууд толгой, нүүр байдаг (толгой их өвдөж, уур цухал ихтэй, гуниг гутралтай байдаг). Хонины ордныхонд хэт их идэж, хэт их архи дарс хэрэглэхээс сэргийлсэн, голдуу жимс ногооноос бүрдсэн дэглэм маш их хэрэгтэй байдаг. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс цоохор майлз, лууван, өргөст хэмх, өнгөт байцаа, нимбэг хэрэглэвэл зохимжтой (эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь японы дэглэмийг бүрдүүлдэг юм).

Үхрийн орд (IV/20 – V/21)
Үхрийн ордныхны эмзэг газрууд хоолой, хүзүү 2 байдаг юм. Тэд амархан таргалдаг учраас тогтмол дэглэм сахиж, маш их хөдлөж байх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс шинэ ногоо, сагамхай загасны элэг зэрэг тустай байдаг. Чихэртэй нарийн боов идвэл өвчин үүсэх магадлад их байдаг.

Ихрийн орд (V/21 – VI/21)
Ихрийн ордныхны эмзэг газрууд мөр, шуу, сарвуу зэрэг байдаг. Тэд мөн сул мэдрэлийн системтай байдаг учраас нойргүйдэл болон мэдрэлийн өвчнөөс сэргийлэх үүднээс тогтмол амарч байх ёстой. Дэглэмийн туршид идэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо кальцийн болон В амин дэмийн хоногийн хэмжээг тооцох шаардлагатай юм (5 хоногийн зуны дэглэм тохирно). Ер нь ихрийн ордных нь амархан таргалж байдаггүй, архи дарс хэт их хэрэглэдэггүй, гэхдээ зарим нь хоолны харшилтай байдаг юм (жишээ нь далайн гаралтай бүтээгдэхүүний харшилтай).

Мэлхийн орд (VI/21 – VII/22)
Мэлхий ордныхны эмзэг газрууд ходоод болон уушиг байдаг. Харамсалтайгаар нь тэдний ихэнх нь биеийн тамирт дургүй, чихрэнд дуртай, ер нь хоол идэх дуртай байдаг учраас амархан таргалдаг юм. Тэд ялангуяа бие гүйцсэн үед маш их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Дэглэмийн туршид хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг сонгох үедээ тэд амархан хавагнадаг гэдгийг мартаж болохгүй (тарвасны дэглэм тохирохгүй). Мөн чихэр, цардуулын өндөр агуулгатай хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй (ямар ч хамаагүй нүүрс усгүй хоолны дэглэм, тухайлбал Кремлийн болон Адкинсын дэглэм тохирно). Ердийн хоолны цэсэнд загас, самар, тахианы мах зэрэг уураг ихтэй хүнс байвал сайн.

Арслангийн орд (VII/22 – VIII/23)
Арслангийн ордныхны эмзэг газрууд нуруу, зүрх байдаг. Тэдний ихэнх нь хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтлаж, биеийн тамирт дуртай байдаг. Тэд хоол идэх, архи дарс уух дуртай байдаг ч, хорхой хүргэх зүйлүүдээс амархан тадгалзаж чаддаг юм. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс эрч хүчийг хурдан сэргээдэг инжир жимс, усан үзэм, чавга зэргийг сонгох хэрэгтэй.

Охины орд (VIII/23 – IX/23)
Охины ордныхны эмзэг газрууд гэдэсний доод хэсэг, гэдэс дотор, хоол боловсруулах зам зэрэг байдаг. Энэ ордны ихэнх хүмүүс хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтлах дургүй ч, хоолны дэглэм сахих дуртай байдаг. Тэд мэдрэлийн систем, ходоодыг хамгаалж, хүнд, удаан шингэдэг хоолыг идэхгүй байх хэрэгтэй. Бяслаг, сүүн эсгэлэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн тустай байдаг юм. Охины ордныхонд байцааны, алимны, гүзээлзгэний, алим-тарагны гэх мэтийн дан дэглэмүүд тохирно.

Жинлүүрийн орд (IX/23 – X/23)
Жинлүүрийн ордныхны эмзэг газрууд бөөр, мэдрэл 2 байдаг. Тэд хөдөлгөөнт амьдралын тусыг үнэлдэггүй бөгөөд радикулит болон хэрэх өвчнийг амархан тусдаг. Тэд нарт боловсруулаагүй бүх хүнсний бүтээгдэхүүн буюу ууранд жигнэсэн хүнсний ногоо, жимс, цэвэрлээгүй цагаан будаа болон далайн гаралтай бүтээгдэхүүн маш тустай байдаг. Хурдан турах хүсэлтэй хүмүүс нүүрс усгүй болон тослоггүй хоолны дэглэм сахих хэрэгтэй.

Хилэнцийн орд (X/23 – XI/22)
Хилэнцийн ордныхны эмзэг газрууд цавь, сээр нурууны яс байдаг. Тэд амттай хоол идэх дуртай, мөн архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол байдаг. Хоол хүнсэнд янз бүрийн амтлагч маш ихээр хэрэглэдэг, гэвч энэ амтлагчдаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй юм. Мөн хоолны цэснээс өөх тостой мах (гахай, хонь)-ыг хасаж, тахиа, загасны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн идвэл сайн.

Нумын орд (XI/22 – XII/21)
Нумын ордныхны эмзэг газрууд гуя, үе мөч байдаг юм. Нумын ордныхан өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, хөгширсөн үедээ ч хөдөлгөөнтэй байдаг. Тэдэнд ямар ч дэглэм тохирох бөгөөд хүнсний бүтээгдэхүүнүүдээс, тухайлбал жимс ногооноос алим мэтийн хальслах шаардлагагүй, гадилаас бусад жимс ногоо идвэл зохимжтой.

Матарын орд (XII/21 – I/20)
Матрын ордныхны эмзэг газрууд өвдөг, арьс, яс зэрэг байдаг. Мөн энэ ордны хүмүүс гуниг гутрал ихтэй байж, бусад хүмүүсийн өчүүхэн гэж боддог асуудлуудад шаналж, улмаар өөрийнхөө эрүүл мэндээ дордуулдаг. Матарын ордных нь хэн хэнээс илүү өөрийгөө хянаж, хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримтлах ёстой. Дэглэм барьсан тохиолдолд кальци, В амин дэм 2-ийн тэнцвэрийг тооцох хэрэгтэй (жишээ нь шоколадны дэглэм тохирохгүй юм). Ердийн хоолны цэсэнд тарвас, усан үзэм, амтлаг гуа гэх зэрэг жимс ногоо заавал оруулах шаардлагатай.

Хумхын орд (I/20 – II/19)
Хумхын ордныхны эмзэг газрууд шилбэ, булчин, шагай зэрэг байдаг. Тэд дэглэм сахиж, зөв хооллолтыг эрхэмлэдэг юм. Тэд ерөнхийдөө хөдөлгөөнт амьдралын хэв маягийг баримлахыг хичээдэг, мөн биеийн тамирт дуртай байдаг юм. Дэглэмийн хувьд гэвэл ямар ч хамаагүй дэглэм сахиж болно, харин өөрийн өдөр тутмын хоолны цэсэнд гувалжин будаа, алим, вандуй, шош гэх зэрэг төмөр агуулсан бүтээгдэхүүнүүдийг оруулах нь чухал юм.

Загасны орд (II/19 – III/20)
Загасны ордныхны эмзэг газрууд тавхай, хуруу байдаг юм. Үүнээс гадна тэдний ихэнх нь сул дотоод шүүрлийн системтэй бөгөөд бамбай булчирхайн үйл ажиллагааны асуудалтай байдаг юм. Загасны ордныхны хувьд йод, калийн өндөр агуулгатай, тухайлбал далайн гаралтай бүтээгдэхүүн тустай байдаг. Загасны ордныхны бие организмд ус маш ихээр хуримтласнаас болж жин нэмэгддэг тул богино хугацааны, давсны хэрэглээг хязгаарласан дэглэмүүд, тухайлбал нимбэг-зөгийн балны /2 хоногийн/ мөн дарсны /5 хоногийн/ зэрэг дэглэмүүдийг барьвал үр дүн маш хурдан мэдэгдэнэ. Өдөр тутам өргөст хэмх, улаан лууван, салатны навч, яншуй, тарвас, цоохор майлз, шош, овъёос будаа, хэрээний нүд, гишүүнэ, лууван, жүрж, грейпфрут, папайя зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл сайн.

Дэглэмийн давуу тал

Энэхүү дэглэмийн хоолны цэс нь яг тогтсон биш, мөн танд зөвлөсөн хоолнуудын аль дуртайг нь сонгож идэх бөгөөд энэ нь дэглэмийн гол давуу тал нь болдог юм.
Үүнээс гадна энэ дэглэмд илчлэгийн хэмжээ, эрдэсийн баланс гэх зэрэг хэмжээ хязгаарыг заагаагүй, мөн дэглэмийг сахихын тулд эмч, диетолог эмч болон бусад мэргэжилтнүүдийн хяналтанд заавал байх шаардлагагүй байдаг.
Үүнээс гадна энэ дэглэмийн зөвлөсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийн аль нэг нь таны эрүүл мэндийн байдлын улмаас идэж болохгүй, аль эсвэл таны идэх дургүй зүйл байж болно (жишээ нь, далайн гаралтай бүтээгдэхүүний харшилтай, г.м.). Энэ тохиолдолд та тэр зүйлээ хоолны цэсэнд оруулахгүй байж болно.

продвижениеaracer.mobiпоисковое продвижение сайта интернет магазинабесплатный анонимайзер для одноклассников и вконтактечехлы на iphone 5mobil casinofemale escortingRoulette board gameусловия получения кредита на бизнессрочно нужны деньги без справокгор¤щие путевки на май 2015как разблокировать банковскую карту альфа банкаальфа банк кредитная карта мужскаятанзании автомобильные сафариLos Angeles escortsаксессуары для кухни на рейлинги бронзачугунные сковородки сочиэтапы создания и продвижения брендатрудовое законодательствокакие батареи отопления лучшесотрудничество по элитной сантехникиvsemboleznyam.net


ЯМАР ОРДОНД ТӨРСӨН ТАНЬ ТУРАХАД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Magdalen Goodrick Огноо: 6 June 2020 Reply

I just want to mention I am newbie to weblog and truly enjoyed you’re website. Most likely I’m likely to bookmark your blog . You certainly have perfect articles and reviews. Regards for revealing your web site.

http://www.firsttimeiwhtsb.com

Нэр: เว็บดูบอลฟรี Огноо: 4 September 2020 Reply

Shin guards are made using a variety of materials.

https://wanelo.co/ligaz24th0309

Нэр: Joker Gaming Огноо: 4 September 2020 Reply

สนามเด็กเล่น สนามบอล ห้องคอมพิวเตอร์ ห้องดนตรีไทย ห้องดนตรีสากล ห้องบัลเลต์ ห้องศิลปะ มีห้องสมุดขนาดใหญ่ นักเรียนจะได้เรียนอย่างมีความสุขภายใต้การดูแลอย่างใกล้ชิดของคณาจารย์ปริญญา

https://www.ted.com/profiles/23148035/about

Нэр: ดูบอลฟรี Огноо: 6 September 2020 Reply

WoW Happy new year 2020 !! Make sure you are constantly switching the Slot AllForBet back and forth in the game. Just release pressure via switching the Slot AllForBet to one side of the field. This betters your chances of finding open spots on the field and increases the amount of space for you to execute a plan. It draws the other team to one side of the field while you quickly switch the Slot AllForBet to the other side when they target you.

https://www.ted.com/profiles/23148118/about

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.