ДОХ-ын эсрэг хуулийг улам “сулруулах”-ын учир юу вэ

Хэдэн сарын өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжлэгдсэн хоёр сорьцод ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагдсан нь манай улсад бүртгэгдэж байгаа 114, 115 дахь тохиолдол болсон. Халдвар авсан хоёр хүн нь эрэгтэй байсан бөгөөд нэг 40 гаруй насны нөгөө нь 30 гаруй настай байжээ.

Тэд одоогоор эмнэлгийн хяналтад байгаа гэнэ. Мөн эмнэлгийн байгууллагад хандсан гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрсэн. Энэ нь манай улсад амьдарч буй гадаадын иргэдээс илэрсэн 15 дахь тохиолдол болон бүртгэгдсэн. Гэтэл үүний дараагаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнгөрсөн сарын 6-12-нд сайн дураараа шинжилгээ өгсөн гур­ван үйлчлүүлэгчийн сорьцонд мөн адил халдвар илэрсэн байгаа юм.

Эдгээр тохиолдлууд нь манай улсад бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдварын 119, 120, 121 дэх тохиолдол болон бүртгэгдсэн нь чимээгүй тахал ойрхон байгаагийн жишээ. Шинжилгээ өгч халдвар авсан нь тогтоогдсон тохиолдол зөвхөн энэ. Харин халдвар авсан хэрнээ мэдэхгүй яваа хэчнээн хүн байгаа бол гэдэг нь үнэхээр айдас төрүүлж байна.

Энэ өвчнөөс болж дэлхий даяар өдөрт хэдэн зуун хүн амиа алддаг ч одоо болтол халдварын эсрэг ганц ч эм тариа гаргаагүй байгаа нь ямар аюултай вирус болохыг батлана. Гэвч манай улс хэрхэн хамгаалж сэргийлэх тал дээр анхаарлаа хандуулах байтал харин ч ДОХ-ын халдвар авбал аваг гэсэн юм шиг хуулийн төсөл баталжээ.

Тодруулбал, өнгөрсөн 2008-2012 онд УИХ-ын чуулганаар хэлэлцсэн өвөрмөц нэг хуулиудын нэг нь ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хууль байсан. Өмнө нь ХДХВ-ын халдвар ДОХ-той тэмцэх тухай хууль байсныг шинэчилж, сэргийлэх тухай хууль болгон өөрчилжээ. Мөн тус хуулийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, ХДХВ-ийн халдвар авсан хүн хөдөлмөрийн чадвараа алдсан хүний адилаар нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахаар, хүмүүс гэр бүл болохдоо ХДХВ, ДОХ-ын шинжилгээ өгдөг байсныг болиулсан байгаа юм. Өмнө  нь гэр бүл болох хүмүүс ДОХ-ын шинжилгээ өгдөг байсан нь Хүний эрх, ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн хуулийн эсрэг байсан болохоор ийнхүү өөрчилсөн байж болох. Гэвч бодит амьдрал дээр ДОХ-ын халдвар авсан бол үх, үхэхээсээ өмнө хүмүүст тараа гэсэн зарчим л үйлчлэх болчихоод байна.

Хэн нэг хүн амьдралынхаа ханийг сонгохдоо “Сайн хүн, амьдралыг минь аваад явчих түшигтэй хүн” гэж сонгохоос илүүтэйгээр “Энэ хүн ДОХ-ын халдвартай болов уу” гэж бодох цаг иржээ. Залуусаа. Би дотны найзаасаа “Чи нэг эмэгтэйд ухаангүй дурлачихсан. Бүр нэг гэрт орох дээрээ тулчихсан байсан чинь нөгөө эмэгтэй чинь ДОХ-той байвал яах вэ” гэж асуусан юм. Гэтэл мань хүн “Шууд сална” гэв. Тэгэхээр нь “Чи түүнд маш их хайртай. Салж хагацахааргүй хайртай болчихсон. Дээрээс нь чи түүнээс халдвар авчихсан бол яах вэ” гэхэд “Ямар тэнэг асуулт вэ. Ямар ч байсан би халдвар аваагүй бол яаж ийж байгаад шууд сална. Харин халдвар авчихсан бол цугтаа үхэх өдрөө хүлээнэ дээ” гэж хариулсан.

Харин нэг танилаасаа дээрх асуултыг мөн адил тавихад “Тэр эмэгтэйгээс өөр эмэгтэйг хайрлаж чадахааргүй тийм их хайртай бол аль болох удаан амьдруулах талаас нь арга хэмжээ авна. АНУ-ын алдарт сагсчин Magic Johnson 1990-ээд оны үед ДОХ-ын халдвар авсан байдаг. Тэр хүн эм уугаад амьд байсаар л байгаа”  гэв.

“Тэгвэл чи хайртай хүнээсээ халдвар авчихсан бол яах вэ” гэж асуухад “Тэгвэл үхтлээ тараана даа” гэсэн юм. Залуус ийм бодолтой байхад ДОХ-ын эсрэг авч хэрэгжүүлэх хуулиа чангатгахын оронд харин ч сулруулж байгаа нь үнэхээр инээдтэй.

Хэдхэн хоногийн дараа ДОХ-ын эсрэг өдөр болох гэж байна. Чимээгүй тахал гэж нэрлэгдэх энэ вирусын эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага манай улсад нэлээд бий. Тэд “Залга, бид зөвлөнө. Аль эсвэл ДОХ-ын шинжилгээ хийнэ. Нууцыг чандлан хадгална” гэх утгатай уриаг хэрэглэнэ.

Мөн “Найдвартай утас 450867 ажиллуулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө” гэчихээд залгахаар утсаа ч авахгүй автомат хариулагч нь “Дуут шууданд холбогдлоо” гэж хариулах юм. Арга ч үгүй биз. Төр засаг нь энэ талаар анхаарахгүй байхад жирийн ажилтан юунд анхаарна гэж.

Манай улсад бүртгэгдсэн ДОХ-ын 121 тохиолдлын ихэнх нь эрэгтэй хүмүүс гэсэн. Эдгээр хүмүүсээс 15, 16 нь амиа алдсан гэх мэдээлэл ч байгаа. Мөн хамгийн сүүлийн 121 дэх тохиолдол болон бүртгэгдсэн залууг хэрхэн ДОХ-ын халдвар авсныг хүмүүс “Шоудаж байгаад бор дарсыг нэлээд хэтрүүлчихсэн юм билээ. Гай нь таарч баахан ижил хүйстэнтэй буудалд хоночихсон. Иймээс тэр залуу ДОХ-ын халдвар авсан” хэмээн ярьж байхыг сонссон юм. Гай газар доороос гахай модон дотроос гэгч л энэ. Хүмүүсээс ДОХ-ын халдвар авчихвал яанаа гэж асуухад “Тийм азгүй юм гэж хаана байх вэ дээ” гэж хариулах хүн олон. Гэвч энэ нь үнэн хэрэг дээрээ азтай, азгүйд ямар ч хамаагүй.

“Хөдөөний хоёр залуу ярьж байна гэнэ. Манай улсад ДОХ гэж ховор юм орж ирсэн юм байх аа. Гэтэл нөгөө нь, за мань мэтэд ямар ногдох биш. Дээгүүр доогуур хамаг томчууд нь хуваагаад авчихна биз” гэх мэтээр ДОХ-ын вирусыг хэр баргийн хүнд халдварлаад байдаггүй ховор зүйл шиг хошигносон байдаг. Гэвч таны хажууханд байхыг үгүйсгэхгүй. Залуус аа, бид өөрсдөө л энэ аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол өөр хэн ч таны төлөө санаа зовохгүй. Иймээс ДОХ гэх аймшигт өвчнөөс сэргийлцгээе.

Ж.Баттуул

topodраскруткаaracer.mobiскачать программу для взлома почты рамблерчехлы для айфона 3casino gratis tragamonedas sin descargar ni registrarsehappy ending massage in dubaiRuby casinoдам деньги в долг частные объявлениятур май 2015деньги в долг под залогвозьму деньги в долг доска объявленийкратера нгоронгородокументы дл¤ сафари в африкемагазин посудыоплата штрафа гаи киевсковороды с антипригарным покрытиемполотенцесушитель радиаторпродвижение брендов в интернете ювелирныхакция приведи друга получи скидкуавито вакансии менеджер по продаже элитной сантехникикакие бывают палочки 100 к 1


ДОХ-ын эсрэг хуулийг улам “сулруулах”-ын учир юу вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.