Эрт дээр үеэсээ нүүдлийн соёл иргэншилтэй байсан бидний хувьд хотжилт, амьдарлын зан үйл ихээр өөрчлөгдөж байгаа нь Д витамины дутагдалд их оруулж байна. Д витамины цусан дахь хэмжээ дөрвөн улиралтай шууд хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Өөрөөр хэлбэл зун, намар, өвлийн эхэн саруудад Д витамин хэвийн хэмжээндээ харин өвлийн адаг, хаврын улиралд харьцангуй багасдаг байна. Мөн эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү бага хэмжээтэй байдаг болохыг судлаачид тогтоожээ. Олон төрсөн, хөхүүл ээжүүд илүү өртөмхий байдаг.
Түүнчлэн биеийн жингийн илүүдэлтэй, ахимаг насны, суугаа ажил эрхэлдэг, биеийн ачаалал их авдаг, тамхи татдаг, нарны хамгаалалтын тос байнга хэрэглэдэг, элэг, бөөрний эмгэгтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүст Д витамины дутал элбэг байдаг байна.
Бид Д витамины дутлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд өдрийн 11:00-15:00-ийн хооронд биеийн 15%-ийг наранд гарган зөвхөн 15мин болоход л тухайн өдрийн Д-ийн хэмжээгээ хангалттай авч болдог байна.
Ц.Хулан
eruulmend