Хүүхэдтэйгээ хамт гэр бүлийнхээ зургийн цомгийг хийгээрэй

“Хүүхэдтэйгээ хамт зайлшгүй хийх 99 зүйл”-ийн зургадугаар зүйл болох “Хүүхэдтэйгээ хамт гэр бүлийнхээ зургийн цомгийг хийгээрэй” хэсгийг Танд танилцуулж байна.
Та өмнө нь ямар нэг ослыг харж, гэрч нь болж байсан уу? Хэрэв нэг дор олон гэрч байсан бол нэгбүрчилсэн зүйлс дээр тэдний эргэн санаж буй зүйлс ялгаатай байх нь элбэг. Гэхдээ та болон тэд ажигласан, санаж буй зүйл дээрээ баттай зогсох болно.
Хэрэв аль нэг хүн болсон үйл явдлыг тэмдэглэн бичсэн бол түүнээс танд бүдэг бадагхан л дүр зураг бууна. Хүн бүр нэг үйл явдлыг өөр өөрөөр тусган авдаг. Тэгэхээр хүн бүрийн мэдэрч, тусгаж авсан зүйлийг авч үзвэл тухайн үйл явдлын талаар илүү бүрэн дүүрэн ойлголт бий болдог.

Та өнгөрсөн зун ээлжийн амралтаа хэрхэн өнгөрүүлснээ эргэн сана даа. Магадгүй танд болон таны хүүхдэд хамгийн гоё сайхан санагдсан зүйл нь өөр өөр байх вий. Хүүхдэд усанд сэлж, голын эрэг дээр байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн бол харин танд өдөр унтаж амарч байсан нь таатай санагдаж магадгүй. Ийнхүү аливаа үйл явдлаас хүн бүр харилцан адилгүй дурсамж, сэтгэгдэл авдаг. Авахуулсан зураг дээр бүгдээрээ л инээмсэглэсэн, баяр баясгалантай харагдах боловч хүн бүрийн дурладаг, таалагддаг зүйл нь амьдралыг баяжуулж бид хэн бэ гэдгийг харуулна.
Та мөн дурсамж тань ямар хурдан замхран алга болдгийг анзаарсан уу? Тиймээс та хүүхдүүдтэйгээ хамтдаа гэр бүлийнхээ дурсамжийн фото зургийн цомгийг бүтээх нь их чухал.

Хэн, ямар ажил үйл гүйцэтгэж байсан нь хамаагүй, харин гэр бүлийн гишүүн бүрийн дурсамжийг авч үзэж байх нь гэр бүлд баяр хөөр авч ирдэг. Хожим зургийн цомгоо хамтдаа үзэх нь танай гэр бүлд дурсамж дүүрэн олон сайхан мөчийг бэлэглэх болно. Энэ нь магадгүй хүүхдэд тань хувийнхаа зургийн цомгийг бүтээх санаа, сэдэл төрүүлж ч мэднэ.


Сүүлийн үед “Scrapbooks” (Фото зурагтай ном урлан бүтээх. Зургаа наагаад түүнийхээ хажууд холбогдох зүйлсийг урлаж тогтоох, үг өгүүлбэр бичих гэх мэтээр) хийх нь олны таашаал хүлээх болсон. Та гайхалтай бүтээл хийх гэх албагүй, хүүхдээ оролцуулан энгийнийг хийж болно. Хамтдаа номоо бүтээж байгаа үйл явц нь л хамгийн чухал бөгөөд мөн дараа нь хамтаараа бүтээлээ үзэж байхад санаанд оромгүй их баяр хөөр, бүтээлч байдал, хамтдаа байгаа таатай мэдрэмжийг бий болгох болно.

Холбоотой материал:
http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1108
http://www.davalgaa.mn/modules/cms/read/article.aspx?id=1139

Орчуулсан:  П.Жаргал

99 Dinge, die Sie unbedingt mal mit Ihren Kindern tun soll, Borden, Winters, Wenserit, 2009 der deutschen Ausgabe by Gerth Medien GmbH, Assler, in der Verlagsgruppe Random House, Muenchenпродвижениеdeeoпродвижение сайтаaircrack ng gui скачатьчехлы для iphone 6 plusbingo online gratis senza registrazione italianodubai escorts servicesMighty slotsмикрозаймы на карту за 5 минуткени¤ танзани¤ турыкакие прививки нужны танзани¤тур оператор по танзаниитур май турци¤национальный парк арушапродвижение сайта во владимирекупить путевка на мальдивымедная посуда москвапродвижение сайта ценыметоды продвижения брендаpr продвижение брендадом из сип панелей набережные челныот чего коньюктивит


Хүүхэдтэйгээ хамт гэр бүлийнхээ зургийн цомгийг хийгээрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.