Солонгос кино ба хөөрхий Монгол телевизүүд

Монгол айлын хойморын дэлгэцийг Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, элдэв янзын нэвтрүүлэг эзэгнэж байна. Үүнийг солонгос соёл урлагийн гоё сайхантай холбон итгэн үнэмших хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм юм орчуулан хүргэж буй монгол уран бүтээлчдээ буруутгана. Гэхдээ үүний учрыг ухвал энэ нь хар аяндаа бий болоод байгаа үзэгдэл биш ажээ.

Саяхан нэгэн телевизийн компанид ажилладаг эмэгтэй бидний уран бүтээлчид дуртайдаа солонгос савангийн дуурь ард түмэндээ үзүүлээд байдаггүй гэж хэлсэн юм. Солонгос савангийн дуурь үзүүлэх эсэх нь уран бүтээлчдийн мэдэх ажил биш ажээ. Үүнийг дээгүүр түвшинд зохицуулдаг гэнэ. Тухайлбал, “UBS” телевиз Өмнөд Солонгосын талтай 20 жилийн гэрээ албан ёсоор байгуулсан байна.

Энэ хугацаанд тус телевиз солонгос кино, нэвтрүүлэг үзүүлэх ба үүгээрээ нөгөө талын өмнө хариуцлага үүрч байгаа хэрэг. Солонгосын соёлыг дэлгэрүүлэх нь Өмнөд Солонгосын төрийн дэмжлэгтэй бодлого ажээ. Ялангуяа, энэ бодлогоор Монголыг онилж буйгаа солонгосчууд шуулуухан хэлж байна.

Тухайлбал, Өмнөд Солонгосын элчин сайд Жон Ил Монгол, Өмнөд Солонгос бусад оронтой харьцуулбал эдийн засгийн талаар тийм ч өргөн хүрээнд харилцах боломжгүй, харин хоёр орны гол харилцаа соёлын харилцаа байна гэж тодорхойлсон бол хэдхэн хоногийн өмнө Монголд айлчилсан Өмнөд Солонгосын бизнес төлөөлөгчид Монголд үйлдвэр барих бололцоо муу, харин солонгос соёл, үйлчилгээний салбарыг Монголд нэвтрүүлэхэд анхаарна гэж хэлжээ.

Эдийн засгийн хувьд энэ бодлого Монголд тийм таатай биш ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь монголчууд бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж гадаад улсаас мөнгө саадаг бус, харин гадаад орны соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр дамжуулан мөнгөө гадагш урсгадаг ард түмэн болоход тусалж буй хэрэг. Үүнийг манайхан солонгосчуудын усан бизнес гэх болжээ.

Солонгосын соёлыг Монголд дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор телевиз онцгой үүрэгтэй ажээ. Солонгос кино, дуу хөгжмөөр үзэгчдийг бөмбөгдөж монголчуудыг солонгосжуулах үүрэгтэй нь зөвхөн “UBS” телевиз биш юм. Монголд “C1”, “NTV” зэрэг цөөн тооны телевизийг эс тооцвол “МҮОНТ”-ээс авхуулаад бараг бүх телевизүүд Өмнөд Солонгосын соёлыг сурталчлан дэлгэрүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн дотор “UBS”, “TM”, “Монгол”, “MN25”, “TB5”, “ТВ9” зэрэг телевизүүд солонгос соёлыг онцгой сурталчилж байна. Эдгээр телевизүүдийн зүгээс мөн л Өмнөд Солонгосын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа мэдэгдэж байгаа бөгөөд удаан хугацаагаар солонгос соёлыг нэврүүлэх гэнэ. Үүний зэрэгцээ Монголд солонгос иргэд өөрсдөө ч телевиз байгуулан ажиллуулах болжээ.

Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэрэгжиж буй соёлын бодлого нь зөвхөн эдийн засгийн зорилготой гэвэл эндүүрсэн хэрэг болно. Үүнд “Соёлын Колоничлол” буюу зөөлөн колоничлол гэх ойлголт илүү хамаатай юм. Судлаачдын тодорхойлсноор соёлын колоничлол нь нэг үндэстэн нөгөө үндэстнийг соёлоор дарангуйлж, өөрийн нөлөөнд оруулах үйл явц бөгөөд үүний үр дагавар эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүхий л салбарт илрэн гардаг ажээ.

Энэ нь мэдээллийн хэрэгслээр гол төлөв дамжин явагддаг байна. Монголчуудын хувьд шинэ үзэгдэл мэт боловч бид үнэндээ эрт үеэс л харийн ийм бодлоготой тулж ирсэн үндэстэн. Монголын хөрш үндэстэн хятадууд үүнийг зөөлөн нь хатуугаа идэх ёс гэж нэрлэх ба хүннү, тоба зэрэг умард зүгийн нүүдэлч үндэстнүүдийг энэ л аргаар буулган авч мөхөөсөн талаар тэдний бичиг сударт дуурсагдан үлджээ.

Соёлын нөлөөлөл нь дээд түвшний үзэл суртлаар илрэхээс гадна тухайн үндэстний өдөрт тутмын амьдрал ахуйд ч их өөрчлөлт дагуулдаг ажээ. Үүнтэй холбоотойгоор Монголын телевизүүдээр тасралтгүй үзүүлж буй Өмнөд Солонгосын кино, нэвтрүүлгийн агуулга анхаарал татаж байна. Тухайлбал, “Тэ Жү Ён” гэдэг олон ангит түүхэн кинонд монголчуудтай угсаа гарвал нэг Кидан үндэстнийг Солонгосын нэг овог аймаг гэж харуулжээ.

Монголын түүхийг гуйвуулж, монгол угсаатан өнө эртнээс Солонгос гүрний бүрэлдэхүүнд байсан мэт ойлголтыг монгол хүүхэд залуусын толгойд ингэж суулгаж байгаа нь угсаатны бодлого, үзэл суртал юм. Гэтэл үүнтэй зэрэгцэн солонгос кинонд залуус нь амиа хорлож байгаа, эрчүүд нь бие үнэлж байгаа, гэр бүлийн хэрүүл хийж өшөө авч байгаа, бие биенээ дарамтлан хараан доромжилж байгаа өдөр тутмын амьдралыг харуулсан дүрслэл үлэмж их харуулах ажээ.

Харь улсуудын соёл өдөр тутмын амьдралд нэвтэрч буйг сайн муу янз бүрээр хэлж дүгнэдэг. Гэвч сүүлийн үед монгол залуус, ялангуяа эрчүүдийн ёс суртахуун, биеэ авч явах байдал, зан араншин их хувирч байгаа нь илт санаа  зовоох болов. Ялангуяа, манай улсад амиа хорлолт огцом нэмэгдсэн гэх тооцоо гарчээ. Түүнийг харвал амиа хорлогчид нь залуу насныхан бөгөөд тэдний 80 хувь нь эрчүүд гэнэ.

Энэ бол манай эрчүүдийн сэтэхүйд гарч буй өөрчлөлтийн аргагүй нэг илрэл юм. Телевизийн мессеж булан гэж хөгийн юм бий. Гэтэл түүгээр танилцъя гэсэн зар, түүний дотор санхүүгийн туслалцаа үзүүлэх эгчмэд эмэгтэйтэй танилцана гэх мессеж  тасрахгүй ажээ. Үнэндээ ийм зүйл Монголд хир зэрэг газар авсныг мэдэх аргагүй. Гэвч хөөрхий муу залуу хөвгүүдийн толгойд иймэрхүү л ядруу бодол хий эргэлддэг болжээ.

Үүнтэй зэрэгцээд монгол залуусын гадаад гоо сайхны мэдрэмж, хүнтэй харьцах харьцаанд нь ч өөрчлөлт орж байна. Нэг охин хэлсэн юм. “Чамтай үерхэхээ болилоо” гэж найз хөвгүүндээ хэлтэл нөгөөх нь учиргүй уйлж унжин сүйд болсон гэнэ. Сүүлийн үед монгол залуус биеэ хамгаалах чадвараа хүртэл алдаж байна. Монгол залуус гадны иргэдэд дээрлэхүүллээ, зодууллаа гэдэг мэдээлэл тасрахаа болив.

Сая Өмнөд Солонгост хоёр ч монгол залуу хятад, тайландад зодуулж бэртжээ. Хэний буруу, зөв гэдэгт асуудал бий боловч монгол залуус биеэ хамгаалах чадваргүй байгаад гол учир байгаа юм. Хуучин цагт ЗХУ-д монгол оюутнууд олноор сурдаг байх үеийн оюутан, ахмад дипломатч, сайд асан нэгэн оюутан байхдаа өөрийн найзыг өмөөрч орос хүн зодчихоод дараа нь яаж хөглөж байснаа дурсан ярьж билээ.

Тэр үеийн залуусын нийтлэг жишээ. Монгол залууст дэврүүн сэтгэл, өөрийг болон өрөөлийг хамгаалах чадвар аль аль нь байсан юм. Ядаж л бусдад дээрлэхүүлдэггүй байлаа. Энэ бол монгол үндэстний мөн чанар юм. Үүгээрээ л монгол хөвгүүд нүүр амаа эмэгтэй хүн шиг будсан, ямаан омогтой, орилж уйлалдсан өмнө зүгийн эрчүүдээс ялгарч байсан билээ. Гэтэл одоо монгол үндэстэн мөн чанараа соёлын колоничлолын дор алдаж байгаа ажээ.

Монгол үндэстэн соёлын колоничлолын дор өөрийгөө гээж буйг зогсоохын тулд одоо дорвитой ажил хийхээс аргагүй. Хөөрхий муу телевизүүдийн удирдлагууд соёлын колоничлолын учрыг ойлгохгүй, ойлгосон ч өөр юманд амаа үдүүлдэг болохоор тэднээс санаачлага хүлээх огт хэрэггүй юм.

Харин юуны өмнө Монгол Улсын төр засаг олон нийтийн мэдээллийн агуулгад анхаарал хандуулж, соёлын түрэмгийлэлээс сэргийлэх зохицуулалт, жишгийг яаралтай бий болгох хэрэгтэй байна. Үүнийг хэвлэн нийтлэх эрх чөлөө, улс төрийн үг хэлэх эрх чөлөөтэй хольж хутган ойлгож болохгүй тусдаа хэрэг юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн агуулгад зориулсан зохицуулалтын туршлага хангалттай бий ажээ.

О.Бат /

/Эх сурвалж: Sonin.mn/

цена оптимизации сайта поисковые системыaracer.mobiкак продвинуть сайт самостоятельно бесплатнокак взломать вай файчехлы для макбукаjuegos de casino gratis de king kongelite dubai escort agencysiteзаймы на карту через интернет по россииальфа банк кредитная карта увеличить лимитmega bloks набор африканское сафарикредитные карты банк возрождениеаруша национальный парквзять деньги в долг тольяттиюрист київинтернет магазин аксессуары для ваннойдешевые путевки в черногорию 2015german translation serviceреклама в яндекс директевытеснение негативадеревянный дом установка окнаконьюктивит как лечить


Солонгос кино ба хөөрхий Монгол телевизүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.