Дуучин Шакира жирэмсэн болсноосоо хойш зургаа нийтэлж байгаагүй билээ. Харин дуучин өөрийн Twitter хуудаснаа нөхөртэйгөө хамт авахуулсан зургаа нийтэлжээ.
Тэрхүү зурагт дуучин нүүрээ будаагүй байсан бөгөөд гэдэс нь үл мэдэг томорсныг харуулжээ. Мөн нөхрийнхөө өвөр дээр сууж жаргалтай инээмсэглэсэн байсан нь тэднийг хэчнээн жаргалтай хосууд болохыг харуулж чадсан байна.
Харин түүний шүтэн бишрэгчид уг зургийг хараад “Тэр үнэхээр л ээж шиг харагдаж байна” хэмээх комментийг олноор үлдээжээ. Колумб гаралтай дуучин бүсгүй өнгөрсөн есдүгээр сард хөл хүнд болсон тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр ирэх оны эхээр амаржих юм.
Шакира хувийн амьдралаа тэр тусмаа хүүхдийнхээ тухай бусад одуудтай харьцуулахад нэлээд нээлттэй хандаж байгаа. Үүний нэг жишээ бол хүүхдийнхээ хүйсийг зарласан явдал юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр удахгүй хүүтэй болохоо мэдэгдсэн билээ. Дуучин бүсгүй хөл хүнд хэмээн хойш суулгүй уран бүтээлийнхээ ажлыг хийсээр байгаа аж. Тэрбээр дуучин Ашертай хамтран шинэ дуу бичүүлж байгаа билээ.