Эрээн мяраан хувцас, ягаан үсээр олны анхаарлыг татан урлагийн тайз руу мацан гарч ирсэн Ану гэдэг хүүхэн сүүлдээ ганцаараа уран бүтээл хийнэ хэмээн гүйж эхэлсэн ч “Хүүхдийн эротик дуучин” гэдэг нэр авсанаас еөрөөр нэг их хийж бүтээсэн зүйлгүй хоцорсон билээ.
Хүний сэтгэлд хүрсэн дорвитойхон ганц дуу дуулаагүй атлаа бөөн дурын уран сайханч царайлсан тэрбээр аажимдаа уран бүтээл гэхээсээ илүү учирсан салсан эрчүүдийнхээ тухай ярин нүцгэн шахуу хэдэн зургаа интернэт сайтуудаар цацахаас өөр юм хийхээ больсон юм даг.
Гэтэл тэрбээр гэнэтхэн л “Пүүз өмсөөд ханз үсэг цээжлээд Хятадын гудамжинд харайлгаж явна” гэж ярьсаар хэвлэлд гарч ирэв. Тэрбээр Бээжинд “Чинхуа” гэдэг сургуульд нь сурч байгаа юмсанж. Мэдээж Бээжинд сурч байгаа учраас хятад хэл сурах нь зайлшгүй. Гэхдээ л Ану хэмээх бүсгүйн дээрхи үгтэй уялдуулан нэг чухал зүйлийг хүмүүст тэр тусмаа рок попын тогоонд багтахыг хичээж яваа залуухан охид бүсгүйчүүдэд сануулмаар санагдлаа.
Манай улсын дуулдаг хүүхнүүд Бээжинд очоод хятад ханз цээжлэх гээд гүйгээд эхлэхээрээ л буруудаад явчихдаг нэг тааруухан уламжлал бий. Ханз үсэг цээжилж гүйснийхээ хариуд ханийн тэнгэр нь гундаж орхидог гэсэн ч болно. Хамгийн анх дуучин Наран Хятадад сурч байна хэмээн ханз үсэгтэй зууралдсанаар ганц биеэр хорвоог туулах замаа эхэлсэн билээ.
Тэрбээр одоо бараг л дөч гарч яваа ч тогтсон амьдралтай болж үр хүүхдийн зулай үнэрлээгүй явааг нийт үзэгчид биш юмаа гэхэд фенүүд нь мэдэх байх. Түүний дараа дуучин Сэрчмаа ханз үсэг цээжлэн Бээжингийн гудамжаар баахан харайсаны эцэст Өвөр Монголын бизнесмэн Баярт хэмээх харах царайны хятад залуутай ураг барилдан удалгүй салж өдгөө өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмээд байгаа юм.
Түүнийг хятадтай сууж цусаа бузарласан гэх үзэл манай монголчуудын дунд түгээмэл байдаг учраас ирээдүйд тогтсон сайхан амьдралтай болно гэдэг их эргэлзээтэй. Гэтэл одоо Ану хэмээх хүүхэн ханз үсэгтэй зууралдаад Хятадын гоё сайхныг бишрэн шүтээд салахаа байжээ.
Ханз үсэгтэй зууралдахаасаа хамаагүй өмнө хүнтэй суух гэж байна, больж байна гэх мэтээр хэвлэлээр өөрөө хүртэл ярьж ханийн тэнгэр нь жаахан хазайж байсан тэрбээр одоо ханз үсэгний “хараал”-д өртөн бүр ч замарч мэдэх л юм. Манай дуучин бүсгүйчүүд уг нь ханз үсэгнээс холхон байж босоо уйгаржин бичгээ шүтэн боргил гүдэсхэн монгол эрчүүдийнхээ нөөлөг нөмрийг дээдлэн бор дүрхэн Улаанбаатартаа гунхаж явбал өөрсдөд нь л хэрэгтэй дээ. Үүнийг амьдрал ч харуулаад байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: ЭЛДЭВ ЯВДАЛ СОНИН