Хятадад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс 500 мянга хүрчээ

 

ДОХ-той тэмцэх дэлхийн 25 дахь өдрийн өмнө БНХАУ-ын Эрүүл мэндийн яам статистикийн тоо баримт нийтлүүлжээ.

Үүнээс үзэхэд тус оронд хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авсан болон ДОХ-оор өвчин хүний тоо 500 мянгад хүрсэн байжээ. Тус яамны төлөөлөгч Сунь Синьхуагийн мэдээлснээр, 2012 оны нэгээс аравдугаар сард Хятадад ХДХВ-ийн халдвар шинээр авсан болон ДОХ-оор өвчилсөн 68802 хүн бүртгэгдсэн байна.

Энэ оны аравдугаар сарын сүүлчийн байдлаар тус оронд вирусийн халдвар авсан болон өвчилсөн нийтдээ 452191 хүн бүртгэгдсэн ажээ. Эдгээрээс 383285 хүн амьд сэрүүн байгаа гэнэ. Одоогоор Хятадын 2966 хот, сууринд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, ДОХ-ын шинжилгээ хийж, ДОХ өвчнийг оношлох 14305 лаборатори, ДОХ-оор өвчилсөн тохиолдлыг нотлох 339 лаборатори ажиллаж байгаа аж.

Мөн тоо баримтаар энэ оны нэгээс аравдугаар сард ХДХВ-ийн халдвар авагсдын 84.9 хувь нь бэлгийн замаар авсан нь тогтоогджээ. Халдвар авагчдын 21.1 хувь нь бэлгийн гаж донтнууд байсан хэмээн онцолжээ. Тус оронд 15-24 насны залуус болон 50 -иас дээш насныхны дунд ХДХВ-ийн халдвар авагсдын тоо жилээс жилд өсч байгаа нь хачирхалтай юм. Тухайлбал, он гарсаар эхний арван сард энэ хоёр насны ангилалд халдвар авагсдын тоо 16131 болсон байжээ.

Харин өвчтэй эхээс ураг ДОХ-ын вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх бүх Хятадын ажиллагаа явуулж эхэлснээс хойш вирусийн халдвар авагсдын тоо 34.8 хувиас 7.4 хувь болж буурсан байна.

О.Чанцалдулам

 поисковую оптимизацию сайтовtopod.inпродвижение сайта поисковые системыпрограмма для взлома паролейчехлы iphone 5sjugar tragamonedas gratis sin descargar con bonusblonde dubai escortSex and the city gamesденьги в долг без справки о доходахкредит с плохой кредитной историей украинаподъем на килиманджаро мачамевосхождени¤ на килиманджаро лемошокилиманджаро тур лемошоафрика туры восхождение наenglish arabic translationтур в черногориюинтернет магазин аксессуаров для ваннойполотенцесушитель в ваннуюванна в маленькую ванную комнатуgoogle продвижение сайтапродвижение сайта в топ яндекса в москве


Хятадад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс 500 мянга хүрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.