Аяллаар явахад таатай cap Энэ cap тэр чигтээ баярын уур амьсгалаар бялхсан cap болох бөгөөд та сэтгэл хангалуун байх болно. Гэр бүлийн харилцаа аз жаргалтай тогтвортой байх болно. Хүүхдүүдтэйгээ цагийг аль болох хамтдаа өнгөрөөхийг хичээ. Хайр дурлалын харилцаанд санаа зоволтгүй. Та энэ cap гадагшаа аялж, шинэ ертөнцтэй танилцахыг маш их хүсэх болно. Юунд ч эргэлзэлгүйгээр явахыг хүссэн газар луугаа явж, өөртөө дэлхий ертөнц болоод амьдралыг өөрөөр харах боломж олго. Энэ cap та их аз жаргалтай байх болно.
12-р сарын 1.Бямба гараг. Сэтгэл зовоосон өдөр. Өнөөдөр таны сэтгэл санаа их тогтворгүй байх бөгөөд ямар нэг ноцтой асуудалд орох магадлал өндөр байна. Хэн нэгэн таниас авсан зүйлээ эргүүлэн өгөөгүйн улмаас та өнөөдөр өөрийн эд хөрөнгөө маш ихээр хамгаалахыг хүсэх бололтой. Ямар нэг маргаантай асуудалд орооцолдохоос сэргийл. Нэг л буруу үг хүмүүсийг таны эсрэг болгох болно. Хэт их зүйлд анхаарал хандуулснаар таны сэтгэл санаа хямрах болно. Тайван байж, гүнзгий амьсгаа ав.
12-р сарын 2. Ням гараг. Тайван бус өдөр. Хэт их шунан дурлах хэрэггүй. Тэгэх тусам та ихийг алдах болно. Өөртөө байгаа зүйлээ ашиглан өөрийнхөө байр суурийг тодорхойл. Хэн нэгэн хүн болон хэсэг хүмүүстэй хамтран ажилласнаар шинэ боломжууд гарч ирэх болно. Танд өнөөдөр болж буй зүйл өмнө нь болж байсан мэт санагдаад байвал гайхах хэрэггүй. Ажилдаа хэтэрхий их улайрснаас болж цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарах сөхөөгүй байх болно. Өнөөдөр зах жижиг худалдааны төвүүдээр хэсвэл сайн чанартай бараа олох болно.
12-р сарын 3. Даваа гараг. Найрсаг өдөр. Таны хувьд хайртай хүн чинь хамгийн чухал байж болох ч хэтрүүлэх хэрэггүй. Хэрэв таны ойр дотны хүн таныг хуурвал тэдэнтэй заавал найрсаг хандах гэсний хэрэггүй. Яриа хэлэлцээ амаргүй байх бололтой. Таны хувьд ажил хэрэг их чухал бөгөөд бүх зүйл сайхан болно гэсэн бүрэн итгэлтэйгээр ажлаа хий. Таны эсрэг тэсрэг зан танд сөргөөр нөлөөлж болзошгүй. Бусдыг дагалгүй тэдэнд өөрийнхөө хэн гэдгийг бас юу хүсч байгаагаа ойлгуул.
12-р сарын 4. Мягмар гараг. Төвөгтэй өдөр. Хамт олны дунд нэр хүнд бага зэрэг буурах бөгөөд танд хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэг гарна. Та хэдийгээр маш их хичээсэн ч ажил тийм ч бүтэлтэй байхгүй бололтой. Та өөрийнхөө сонгосон мэргэжилд эргэлзэж эхлэх болно. Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандсанаас болж нэлээд их асуудалд орно. Замын түгжрээнд орохоос сэргийл. Мөн бусад хүн таны замд хөндөлсөх боломж бүү олго. Өнөөдөр нилээд адал явдалтай байх бөгөөд энэ таны амьдралын хэв маягт тодорхой өөрчлөлт авчрах болно.
12-р сарын 5. Лхагва гараг. Санаачлагатай өдөр. Өнөөдөр аливаад шийдэмгий хандаж, ямар нэг асуудлыг өөрийн хүчээр даван туулах өдөр. Юм худалдан авахдаа худалдагчийн үгэнд автах хэрэггүй. Өглөө эрт босох нэлээд хүнд байх хэдий ч болж өгвөл эрт босч ихийг амжуулахыг хичээ. Чухал асуудлаа түр хойшлуулж, эрч хүчтэй байхыг хичээ. Гэр бүл таны хувьд маш чухал байх бөгөөд хүүхдэд тань таны тусламж хэрэгтэй болно. Та тэдэнтэй боломжийнхоо хэрээр хамт байх хэрэгтэй.
12-р сарын 6. Пүрэв гараг. Баяр баясгалантай өдөр. Өнөөдөр ямар ч асуудал тохиолдсон бай та сэтгэлээр унахгүй байж чадна. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болно. Хэрвээ танд санхүү болон үйлчилгээний нөхцөл таалагдахгүй байгаа бол та маш эелдэг байж асуудлыг өөрт ашигтайгаар шийдвэрлэж чадна. Та ямар ч сорилтыг амжилттай хялбархан даван туулах болно. Эцэг эхэд тань таны туслалцаа хэрэг болвол чадах чинээгээрээ тусал.
12-р сарын 7. Баасан гараг. Сорилтын өдөр. Асуудлыг хурдан шийдвэрлэж, ямар нэг асуудал саад бэрхшээлд бэлэн бай. Таны ажил маш их овоорох бөгөөд дарга тань энэ бүхнийг хурдан хийхийг шаардана. Өөрийгөө зовоох хэрэггүй. Хамтрагчийнхаа туслалцааг авч ажлаа аль болох хурдан амжуулахыг хичээ. Хамтрагчтайгаа сайн хамтран ажиллаж чадвал та өнөөдрийг төвөггүй даван туулах болно. Өнөөдөр чухал арга хэмжээ болох тул гадуур гарч өөрт тохирох хувцас худалдан ав. Ямар ч завгүй байсан энэ бүхнийг заавал хийх хэрэгтэйг сануулж байна.
12-р сарын 8. Бямба гараг. Тэвчээр барах өдөр. Шөнө хэт орой унтсанаас болж уур уцаартай болох магадлалтай. Сайн унтаж амарч, өдрийнхөө эрч хүчийг сэлбэж ав. Идэвхтэй байж, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Тамирчид өнөөдөр маш эрч хүчтэй байх бөгөөд ялах хүртлээ тайван байж чадахгүй . Хэрвээ та хүүхэдтэй бол амралтын өдрөөр аялалд явж, хамтдаа тоглож, загасчилж, ан хийх зэргээр цагийг зугаатай өнгөрүүл. Та амьдралыг өөрийнхөө хүссэнээр өөрчилж чадна. Хэн нэгэн таныг уурлуулах гээд байвал зүгээр л түүнээс холд.
12-р сарын 9. Ням гараг. Гайхалтай өдөр. Шинэ жил дөхөж байгаа тул дэлгүүр хэт хүнээр дүүрэхээс өмнө дэлгүүрээр хэсч хэрэгтэй зүйлээ худалдан ав. Шинэ харилцаа холбоо танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Өнөөдөр завтай байвал хүүхдүүддээ бэлэг бэлдэж, хоол хийх талаар зааж сурга. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод.
12-р сарын 10. Даваа гараг. Эрч хүчтэй өдөр. Таны төрөлхийн зохион байгуулах чадвар, олон зүйлийг зэрэг хийх- авьяас чинь таны ажилд гайхалтай үр дүнг авчрах болно. Дарга тань таниас илүү чухал ажил дааж авч, нэмэлт ажил хийхийг санал болговол гайхах хэрэггүй. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Сайн хоол унд идэж эрч хүчээ сэлбэ. Гэвч хэт тэжээллэг хоол унд хэрэглэх нь таны эрүүл мэнд бие галбирт тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй л болов уу. Хэдийгээр та ажил дээрээ нэр хүндтэй ч зарим тал дээр бага зэрэг саад гарч ирж магадгүй. Өөрийнхөө болон бусдын ажилд тодорхой зааг тогтоо.
12-р сарын 11. Мягмар гараг. Бусадтай хамтран ажиллах өдөр, Өнөөдөр аливааг ганцаараа хийж төлөвлөх хэрэггүй. Бусад хүмүүсийн санаа бодлыг сонссоноор танд илүү олон санаа төрөх болно. Бусадтай хамтран ажиллах нь ганцаараа хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байх болно. Таныг удирдагч Буд гариг Нумын орд руу шилжсэнээр таны харилцаанд нөлөө үзүүлэх болох болно. Мөн таны оюун ухаан сэргэг байх болно. Өнөөдөр гэрээ хэлэлцээ байгуулахад их тохиромжтой . Бизнесийн яриа хэлэлцээ танд мөнгө олох гайхалтай санаа өгөх
12-р сарын 12. Лхагва гараг. Эргэлзээтэй өдөр. Өнөөдөр хамтрагч тань нилээд сэтгэл гундуу байх бололтой. Тэр хэдийгээр энэ бүхнийг үгүйсгэх хэдий түүний энэ байдал танд мэдрэгдэх болно. Гэхдээ энэ бол таны санаа тавих асуудал биш хувь хүний л асуудал гэдгийг ойлго. Хамтрагч тань удахгүй хэвийн байдалдаа орох болно. Та тэдэнд өртөө итгэх итгэлээ олж авах цаг өгөхийг хичээ. Аялах төлөвлөгөө бүтэлгүйтэж магадгүй. Тиймээс энэ төлөвлөгөөгөө өөрчлөөд үзэхэд гэмгүй. Найзаасаа маш сонирхолтой мэдээ сонсох болно.
12-р сарын 13. Пүрэв гараг. Тайван өдөр. Өглөө тайван байж, цагаа зөв төлөвлө. Олон хоногийн өмнө дуусгасан байх ёстой ч хийлгүй хойш нь тавьсан ажлуудаа бүгдийг дуусгах хэрэгтэй. Хэрэв дуусгахгүй бол энэ бүх овоорсон ажил томоохон асуудал үүсгэж магадгүй. Cap Нумын орд руу шилжсэнээр таны хайр дурлалын харилцаа болон ажил хэрэгт хүчтэй нөлөөлөх болно. Та тайван байдлыг маш ихээр хүсэх болно. Яг одоо мэргэжлийн зөвлөгөө авахад гэмгүй.
12-р сарын 14. Баасан гараг. Сэтгэл хангалуун өдөр. Од гариг таны ажилд нөлөөлсөн хэвээр байгаа бөгөөд хэрэгтэй гэж үзвэл бусдаас тусламж авч ажил төрлөө үргэлжлүүлэн хий. Хамтын ажиллагаа амжилттай байх хэдий ч бусадтай ярилцаж байх Үедээ зохисгүй зүйл асуухгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ та бизнесийн хамтрагч болон санхүүгийн дэмжлэг хайж байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэхийг хичээ. Ингэж чадвал амжилтанд хүрнэ. Шашны хурал цуглаанд очсоноор таны итгэл үнэмшил сэргэх болно.
12-р сарын 15. Бямба гараг. Урам зоригтой өдөр. Таны өгөөмөр зан бусадтай харилцах харилцаанд тань эерэгээр нөлөөлнө. Ямар нэг зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол сайтар бодолцож үзэхийг сануулж байна. Хэрвээ томоохон баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол зарлагаа багасгахын тулд түрүү жил үлДсэн жижиг сажиг чимэглэлээр баярын талбайг засч чимэглэж болно шүү дээ. Хэрвээ хүүхэдтэй бол тэднээр зураг зуруулж, баярын ил хуудас хийлгэвэл их өвөрмөц болохоос гадна ихээхэн мөнгө хэмнэх болно. Өөрийнхөө эрч хүчийг зөв хуваарилах хэрэгтэй гэж үзвэл амар. Оройг ихээхэн романтик өнгөрөөх бололтой.
-р сарын 16. Ням гараг. Эерэг өдөр. Өнөөдөр таны төлөвлөгөө ямар ч саадгүй бүтэх болно. Олон нийтийн арга хэмжээ томоохон үдэшлэг болон хувирах бөгөөд хүн бүр сэтгэл хангалуун байх болно. Сугар гариг Нумын орд уу шилжсэнээр таны хайр дурлалын харилцаа амжилттай байх бөгөөд ямар нэг зөрчил, үл ойлголцол ор мөргүй арилах болно. Ямар нэг гэрээ хэлцэл хийхдээ олон хүний санаа бодлыг сонсохыг зөвлөж байна. Ганц бие Ихрүүд хосоо хайж эхлэх бөгөөд одооноос эхлэн өөрийн гадаад үзэмж дур булаам байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй.
12-р сарын 17. Даваа гараг. Найдвар төрүүлэх өдөр. Хэрвээ бусдаас тусламж авахыг хүсч байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Өнөөдөр аливаа бизнесийн хэлэлцээ өгөө аваатай байх болно. Хэрвээ аялахаар шийдсэн бол интернэтээс өөрт тохирох аяллыг хайж ол. Та энэ cap аяллынхаа төлөвлөгөөг бүрэн дуусгах болно. Гадаад хүмүүстэй санамсаргүй танилцсанаар тэд танд хаашаа яаж аялж болох талаар зөвлөгөө өгч магадгүй. Оюутнууд болж өгвөл элдэв хов жив хөөцөлдөхийн оронд гэртээ хичээлээ хийж өнгөрөөхийг хичээ.
12-р сарын 18. Мягмар гараг. Итгэлтэй өдөр. Таны шаргуу хөдөлмөрийн үр дүн гарч нэмэлт цалин авснаар мөнгөний асуудлаас гарах болно. Хэрвээ дарга тань таныг өрөөндөө дуудвал айх хэрэггүй. Тэр таныг сайн ажилласныг сайшаах гэж дуудаж буй хэрэг юм. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг нэлээд удаан зовоосон боловч одоо энэ асуудал ор мөргүй алга болж мөнгөө хэмнэх боломж гарч ирнэ. Гэхдээ энэ мөнгөө дэмий зүйлд зарцуулах гэж яарах хэрэггүй. Гэнэтийн зочин тань дээр ирэх бөгөөд тэд таныг гадуур авч явахыг хүснэ. Татгалзах хэрэггүй. Таны ажил хэрэгт тус болох олон хүмүүстэй танилцах болно.
12-р сарын 19. Лхагва гараг. Шударга байх өдөр. Хэрвээ өдөр тутмын амьдрал болон хайр дурлалын 12-р сарын асуудлаа зохицуулж чадахгүй бол таны ирээдүйн төлөвлөгөө зорилгод саад учрах болно. Магадгүй энэ үе иймэрхүү чухал шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой үе биш байж болох юм. Тиймээс өөртөө цаг гаргаж энэ талаар дахин бодож үзэхийг зөвлөж байна. Хамгийн гол нь шийдвэр гаргахдаа өөртөө үнэнч байж, өөрт тохирохгүй зүйлээр оролдох хэрэггүй. Сайн унтаж амарч, хэрэгтэй эрч хүчээ нөөцөлж ав.
12-р сарын 20. Пүрэв гараг. Сандарч тэвдсэн өдөр. Өглөө эрт босч, гэрийн ажил болон бусад хувийн ажлаа амжуулах цаг гарга. Өнөөдөр нэлээд хүнд өдөр байх болно. Замын түгжрээнд гацах, уулзалт цуцлагдах, урт дараалалд зогсох гэх мэт таагүй үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байх болно. Хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө гадаад орчноос бүр мөсөн чөлөөлж, ажилдаа л анхаарлаа төвлөрүүл. Ингэснээр өөрийнхөө үүрэг хариуцлагыг сайтар ухамсарлаж, эргэлзээтэй байдлаас гарах болно.Та хэдийгээр аль хэдийн хайр дурлалтай учирсан ч хэн нэг өөр хүн таны сэтгэлийг татах болно. Өөрийнхөө бодолд бус зүрх сэтгэлдээ захирагд.
12-р сарын 21. Баасан гараг. Таатай өдөр . Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байхыг хичээ. Таны нэр хүнд өндөр байх бөгөөд хөгжилтэй арга хэмжээ үргэлжилсээр танд ганцаараа байх ч цаг олдохгүй. Гэхдээ хайртай хүндээ анхаарал тавихаа мартаж болохгүй. Ямар нэг хулгайн эд зүйл худалдан авахаас татгалз. Эс тэгвээс аюултай байдалд орно. Нар Матрын орд руу шилжиж, Ангараг, Дэлхий ван гаригтай нэгдсэнээр таны дур булаам байдал улам нэмэгдэх болно. Хэт их дур хүсэлдээ автагдах хэрэггүй. Үүний эцэст та хэн нэгэнд ашиглуулаад өнгөрч мэднэ.
12-р сарын 22. Бямба гараг. Урам зоригтой өдөр Сарны нөлөөгөөр таны сэтгэл санаа тогтворгүй зөрчилтэй болох болно. Гэхдээ энэ бүх зөрчилтэй тогтворгүй байдал таныг ажлаа цагт нь дуусгахад нөлөөлнө. Зул сарын баяраар хамт байх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэж хамаатнууд тань шийдвэрээ өөрчилнө. Тиймээс заавал тэднийг ирүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлж, хэрвээ ирнэ гэвэл тэднийг баяртай хүлээн авах болно гэдгээ мэдэгд. Хэрвээ өндөр настай хамаатны тань биеийн байдал санааг тань зовоож байвал эхлээд тэдэнд тусал. Орой ил галын дэргэд сууж ядаргаагаа тайл.
12-р сарын 23. Ням гараг. Хөгжилтэй өдөр. Өнөөдөр амарч тайвшрах өдөр. Тиймээс өөрт таалагдаж буй зүйлээ л хий. Хэрэв хүсэхгүй байгаа бол гэрээ цэвэрлэх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Зарим нэг нь өнөөдөр дэлгүүр хэсч мөнгөө үрэхийг хүсэх бол зарим нь дуу сонсож, гэртээ суугаад кино үзэхийг илүүд үзэх бололтой. Юу ч тохиолдож байсан сэтгэл хангалуун байхыг хичээ. Ямар нэг хов живэнд орооцолдохоос сэргийл. Хэдийгээр хов жив сонирхолтой санагдаж болох ч энэ танд таагүй нөлөө үзүүлнэ.
12-р сарын 24. Даваа гараг. Дарамттай өдөр. Та хэрэв боломж байвал өдрийг гэртээ нам гүм, өнгөрснийг дурсан өнгөрөөхийг хүсэх бололтой. Гэвч энэ боломжгүй. Ихрийхэн үргэлж хоёрдмол байдалтай байдаг тул эцсийн мөчид үргэлж шийдвэрээ өөрчилж, эргэж буцаж байдаг зантай хүмүүс байдаг. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд өөрт таалагдаагүй сонголт хийх хэрэггүй. Тиймээс зохион байгуулалттай байж ажилдаа анхааралтай ханд.
12-р сарын 25. Мягмар гараг. Шинэ жилийн мэнд. Хэдийгээр таны төлөвлөгөөнд зарим нэг өөрчлөлт орж, үл ойлголцол үүсэх хэдий ч өнөөдөр их гайхалтай өдөр болох болно. Гэртээ баяраа тэмдэглэж, зочдоо хүлээн өдрийг аз жаргалтай өнгөрүүлэх болно. Хэрвээ аяллаар явж байгаа бол гэрээсээ эрт гарч, очих газраа цагтаа очихыг хичээ. Шинэ газар очиж, шинэ соёл иргэншилтэй танилцах нь танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Ямар нэг маргаантай асуудал гарахад сэтгэлээр унахгүй байж чадвал таагүй байдал удахгүй инээд хөөрөөр солигдох болно.
12-р сарын 26. Лхагва гараг. Амрах өдөр. Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн ажлын дарамт арилсан байх бөгөөд гэртээ юу ч хийлгүй зүгээр л амар. Хэрвээ заавал ажиллах шаардлагатай бол гэртээ ажлаа авчраад хийхийг хичээ. Юу ч хийсэн өөрийгөө урам зоригоор тэтгэж, өөртөө анхаарал тавь. Өнөөдөр хайртыгаа түр хойш нь тавьж, ганцаараа хооллон, массаж хийлгэн кино үз. Үүний төлөө хэн ч чамайг зэмлэхгүй. Ангараг гариг Хумхын ордод шилжсэнээр та аялахыг маш их хүсэх бөгөөд аялалд явах захиалга өгч, ирээдүйд хэрэг болох курс сургалтанд суу.
12-р сарын 27. Пүрэв гараг. Тайван өдөр. Өнөөдөр таны эрч хүч нэлээд доогуур байгаа тул олон нийтийн үйл ажиллагаанд нэлээд идэвхгүй байх бололтой. Санаа зовох хэрэггүй. Өглөөг гэртээ өнгөрүүлснээр өөрт хэрэгтэй эрч хүчээ олж авах болно. Баярын хямдрал үргэлжилсээр байгаа тул мөнгөндөө захирагдалгүй зарим нэг хэрэгтэй зүйл худалдан ав. Танай гэр зочдоор дүүрэн байх бөгөөд баярын бялуугаа бага зэрэг томруулахад гэмгүй. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх болно.
12-р сарын 28. Баасан гараг. Онцгой өдөр. Cap Матрын орд руу шилжсэнээр таны харилцаа амжилттай байж, эрч хүчтэй, мөнгө төгрөгтэй байх болно. Хүнд эд зүйл өгч авалцахаасаа илүү бусдад урам зориг өгөхийг хичээ. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэлгүйгээр өөрт чухам юу хэрэгтэй байгааг олж мэд. Таны сэтгэл хөдлөл маш өндөр байх бөгөөд ямар нэг асуудал гарахад бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг оролд. Хүүхдүүдээ гэртээ хорих хэрэггүй. Тэдэнд гадуур найз нөхөдтэйгөө зугаацаж цагийг сайхан өнгөрүүлэх боломж олго.
12-р сарын 29. Бямба гараг. Урам зоригтой өдөр. Танд дэлхий ертөнцийн талаарх тогтсон үзэл санаа хангалтгүй санагдах бөгөөд амьдралыг илүү гүн гүнзгий мэдэрч, өөр улс орон руу аялж шинэ соёл иргэншилтэй танилцахыг хүснэ. Хэрвээ танд аяллаар явж энэ бүхнийг хийх хангалттай цаг байгаа бол бүү хойшлуул. Та аялж байгаа ч бай үгүй ч бай гадны шашин соёл таны сонирхлыг маш их татах бөгөөд энэ нь танд дэлхий ертөнцийн талаар арай өөрөөр, гүн гүнзгий сэтгэн бодох боломж олгох болно. Ажлынхаа амжилтыг хамт олонтойгоо тэмдэглэх нь хөгжилтэй байх бөгөөд та сэтгэл хангалуун байж чадна.
12-р сарын 30. Ням гараг. Идэвх санаачлагтай өдөр. Өөрийнхөө эрх чөлөөг чухалчлан үзэх нь зарим нэг ойр дотны хүмүүст тань таалагдахгүй бололтой. Хэрвээ хамтрагчтайгаа үг хэлээ ололцохгүй бол ярихын оронд сайн сонсогч байхыг хичээ. Энэ нь таны үзэл бодолд нөлөөлөхөөс гадна өөрийнхөө байр суурийг хамгаалж үлдэхэд туслах болно. Ажилдаа тайван хандаж, ямар нэг өөр газар оч. Тоглоомын газар луу очиж хүссэнээрээ тогло эсвэл өмнө нь орж үзээгүй ресторанд хоол ид. Энэ нь танд бусдад саад бололгүйгээр эрх чөлөөгөө мэдрэх боломж олгоно.
12-р сарын 31. Даваа гараг. Бусадтай нийцтэй байх өдөр. Cap Арслангийн орд руу шилжсэнээр таны харилцааны чадварт нөлөөлөх бөгөөд өнөөдөр олон нийтийн үйл ажиллагаа тасрахгүй бололтой. Таныг удирдагч Буд гариг Нар, Дэлхий ван гаригийн хамт Матрын ордод шилжсэнээр таны эрч хүч нэмэгдэж, нууцлаг зүйлс таны анхаарлыг маш их татах бололтой. Та бусдын ятгалганд амархан автах магадлалтай байгаа тул ямар нэг хууль бус ажиллагаанд оролцохоос сэргийл. Хайр дурлалын харилцаа эрч хүчтэй байх болно. Болж өгвөл өөрийн сайн таних хүмүүстэйгээ хамт байхыг хичээ. |