Зөгийн балаар маск тавихад арьсыг тэжээллэг, өнгөлөг болгохоос гадна хамгийн гол нь үрчлээг арилгаж чаддаг билээ. Цэвэр зөгийн балыг нүүрэндээ нимгэн түрхээд 3-4 минут болсоны дараа халуун усанд базсан алчуураар арчиж авна. Мөн та аягатай буцламтгай халуун усанд нэг цайны халбага зөгийн бал хийгээд ууранд нь нүүрээ утвал алжаал чинь тайлагдаж, нүүрний чинь арьс дэвтэн зөөлөрч сэтгэл булаам өнгөтэй болно.
Нимбэг
Нимбэг бол хамгийн гайхамшигтай гоо сайхны хэрэглэгдэхүүн юм. Шүүсийг нь түрхэхэд арьс тань зөөлрөхөөс гадна та элдэв батга гэгч зовлонгоо мартах болно. Мөн нимбэгний хальсны тусламжтайгаар та шүдээ цэвэрлэж, шар өнгөрийг нь арилган гялалзуулж болно.
Жимстэй тараг
Жимстэй таргийг идэхээс гадна нүүрээ цэвэрлэж, тослог багасгах маск тавьж болдог байх нь. Үүнийг бэлтгэхийн тулд нэг аяга жимстэй таргаа хоёр цайны халбага нимбэгний шүүстэй холиод л бэлэн болох юм. Үүнийгээ нүүрэндээ түрхэж бигнүүр маск тавихад таны нүүрний арьс цайрч, өнгөлөг бас зөөлөн болно.
Өндөг
Хэрвээ та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маск тавиарай. Харин тослог арьстай бол өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд нэг цайны халбага чидун жимсний тос юмуу эсвэл нэг цайны халбага глицеринтэй найруулж нүүрэндээ түрхэхэд арьс тань залуужиж, илүүдэл тослогоосоо салах болно.
Оливын тос
Оливын тосыг бүлээсгэж нүүрэндээ түрхэж болохоос гадна үсээ ч мөн тослож болно. Ингэснээр таны үс өнгөлөг, уян зөөлөн болох бөгөөд мөн нүүрний арьс тань цэвэрхэн, жавхаалаг болох болно.