Яруу найргийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг “Болор цом” наадмын бүртгэл өчигдрөөс эхэллээ.
Энэ жилийн наадам 30 дахь удаагаа зохион байгуулагдах аж. Наадмын эхний шалгаруулалтад найрагчид гурван шүлгээ өгөх бөгөөд хоёрын даваанд шалгарсан найрагчид шүлгээ унших юм.
1983 оноос эхэлж зохиосон уг наадмыг өнгөрсөн жил Архангай, түүний өмнөх жил Дархан-Уул аймагт зохион байгуулсан бол “Болор цом” энэ жил Улаанбаатар хотноо болох ажээ.
Өнгөрсөн жилийн “Болор цом” наадамд яруу найрагч Д.Болдхуяг “Монгол хэл” шүлгээрээ түрүүлж байсан юм.