Арванхоёрдугаар сарын ерөнхий зурхай

Хониныхон бүтээлч зангаараа байр сууриа бэхжүүлнэ Хониныхон энэ сард төлөв­лөсөн ажил их­­тэй байх нь. Зарим нь аялал зугаал­гаар явж, идэвхтэй байхыг хүсч бай­хад зарим нь үнэтэй зүйлс худалдан авахыг мөрөөднө.
Энэ сард мөрөөдлөө биелүүлэхэд хам­­­гийн тохиромжтой. Энэ үеэр гадаадын байгууллагатай хамт­­­ран ажиллахаар төлөвлөж бай­сан хониныхонд тун таатай. Аль болох цар хүрээтэй сэтгэ. Яагаад гэвэл бүх зүйл таны гарт орно. Чухал гэрээ хэлэлцээр хийх, гэрээнд гарын үсэг зу­рахаа арванхоёрдугаар сарын 11-нээс өмнө төлөвлөхийг хи­чээгээрэй.

Тааламжтай өдрүүд: 5, 6, 9, 20, 24

Таагүй өдрүүд: 3, 10, 14, 21, 31

Хайр дурлал, гэр бүл. Сарын эх­ний 10 хоногт та ая­лал, зу­гаал­гаар явснаар шинэ ха­рил­цаа тогтоох буюу хуучнаа бэх­жүүлж чадна. Өвөрмөц зан­гийнхаа ачаар бусдыг өөртөө сорон­зон мэт татна. Эмэгтэй хо­ниныхон арванхоёрдугаар сард удирдагч эрчүүд өөрсдөд нь онц­гой хандаж байгааг мэдэрнэ. Удирд­лагатайгаа харилцаа тог­тоож болох ч цаашдын үр дагав­рыг нь сайтар бодох хэрэгтэй.

Гэрийнхэндээ халамж, анхаа­­рал тавь. Тэгвэл тэд ч бас танд тэгж хандана.

Ажил төрөл, санхүүгийн байдал. Ажил төрөл, сан­хүү­гийн байдал тань нэгэн жигд бус байх бололтой. Бү­тээлч, зангийнхаа ачаар хониныхон нийгэм дэх байр сууриа бэхжүүлж, чад­варлаг болохоо батална. Энэ үеэр аян замд гарахад хүнд бай­на. Таныг ажлаас халах буюу мөнгө хэтрүүлэн үрсэн, бус­­дын мөнгийг завшсан хэрэгт бу­руутгаж болзошгүй. Өөрийн зөв гэдгийг баталж, хүчээ дэ­мий үрэх хэрэггүй.

Эрүүл мэнд. Хөл тань амар­хан ядарч, гуя, ууц нуруу­гаар өв­чилж болзошгүй. Ханиад, то­муунд дарлуулахгүйн тулд найз нөхөд­тэйгөө нийлж, спорт зааланд тоглоорой. Энэ үеэр хониныхон амьс­галын замын дасгал хийхэд тохиромжтой.

Шингэн зүйл аль болох их ууж, хүнд, тослог хоолноос зайлс­хий. Жүрж, амтат жүрж, нимбэг зэргийг хэрэглэ. Түүнч­лэн сэтгэлээр унахгүй бол бүх зүйл хэвийн байна.

Үхрийнхэн алтан дунджийг баримталбал аз ивээнэ

Оны сүүлийн сар үх­рийнхний хувьд гайхам­шигтай ид ши­дийн үе байх болно. Энэ үеэр мөрөөдөл биелж бол­дог гэдгийг та өөрийн турш­лагаараа мэдэрнэ. Харин та азын одоо алдаж хэрхэвч бо­лохгүй. Арванхоёрдугаар сар боломж их то­хиох хэрнээ үх­рийнхэнд маш их ачаа­лалтай үе байх болно. Бүх зүйлд та хариуцлага үүрэх хэ­рэг гарах бололтой. Хортой зур­шил­тайгаа тэм­цэж, хуучны танилуудтайгаа уул­заж, хэдэн жилийн өмнө өгсөн ам­лалтаа биелүүлэхэд л яг тохирох үе.

Тааламжтай өдрүүд: 7, 12, 15, 23, 26

Таагүй өдрүүд: 3, 10, 14, 21, 24, 31

Хайр дурлал, гэр бүл. Үхрийн үргэлж бүх зүйлд хариуцлагатай ханддаг нь заримдаа хайртад тань чирэгдэл учруулдаг талтай. Үүндээ анхаарвал та хоёрын харилцаа улам дотносно.

Ерөнхийдөө үхрийнхэн ха­нийнхаа гэр бүлээ удирдаж бай­гаад, чухал шийдвэр гар­гаж буйд итгэх хэрэгтэй. Эв найртай, зөн совинтой байхад бүх зүйл аяндаа бүтнэ. Хэрвээ та ажил дээрээ ч, аминдаа ч алтан дунджийг баримтал. Ха­рин зөрүүдэлбэл гэр бүлийн тань харьцаа нуран унах болно.

Ажил төрөл, санхүүгийн байдал. Энэ сард ажил дээр хуучин зүйлсээ цэгцлэх хэрэг гарна. Та үүнийг тайван бөгөөд ул суурьтай хийх нь чухал. Харин илүү их, чухлыг гаргасан төлөвлөгөөгөө хойш­луулсан нь дээр.

Арванхоёрдугаар сард үх­­рийнхний хувийн данс зарлага ихтэй байх нь. Сарын дундуур яарал­тай шийдвэрлэх шаардлагатай асуудал үүснэ.

Эрүүл мэнд. Үхрийнхэн гэмтэл бэртэл авах өндөр магад­лалтай тул сонор сэрэмжтэй бай­гаарай. Са­рын эхээр бүү залхуур. Хэрвээ залхуурвал сэт­гэл санааны байдал, бие тань амархан муудна. Ханиад томуу, вирусын халдварт өвчнөөс аль болох урьдчилан сэргийлээрэй. Хоолойгоо далайн давстай усаар (аяга усанд цайны нэг хал­бага давс хийнэ) зайлж, шингэн зүйл ахиу хэрэглэ. Арван­хоёрдугаар сард бэлгийн замын өвчин тусч бол­зошгүй учраас мэргэжилтнүүдэд хандаарай.

Ихрийнхэн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий

Арванхоёр­ду­гаар сард их­рийнх­ний сэтгэл санаа тун тогт­воргүй байх бололтой. Са­рын турш ихрийнхэн галт уулын орой дээр сууж байгаа мэт л байна. Гэхдээ ямар ч хүнд үед тайван байхыг хичээ. Тэгж чад­­вал та аливаа асуудлуудаа шийдвэрлэж чадна. Ялангуяа их­рийнхэнд оны хамгийн сүүл­чийн долоо хоногт илүү хүнд байх нь. Энэ үеэр зам тээв­рийн осолд орж болзошгүй тул сонор сэ­рэмжтэй байхыг зөвлөж байна.

Тааламжтай өдрүүд: 2, 5, 10, 11, 16, 19, 25, 29

Таагүй өдрүүд: 4, 5, 7, 13, 18, 21, 26, 27

Хайр дурлал, гэр бүл. Цолмон, Ангараг гараг хайр дур­лалын асуудлаар ихрийн­хэнд энэ сард сюрприз барихаар зэхжээ. Та гайхмаар хүнтэй учирна. Хэрвээ одоогийн тань хүн энэ тодорхойлолтод ний­цэхгүй бол амьдралд тань өөр нэгэн хүн орж ирэх бололтой. Харин их­рийнхэн гэр бүлийнхэнтэйгээ зарим үед муудалцаж, зарим­даа эвлэрэх хандлагатай бай­на. Гэр орныхоо удирдагч, чиг­лүүлэгчийн үүргийг битгий хүлээ. Хүүхдүүдийн хувьд сэт­гэлээр унагах, баярлуулах гээд амьдралд тань улам л “амт нэмнэ”.

Ажил төрөл, санхүүгийн байдал. Зорилгодоо хүрэхийн тулд эрсдэлтэй зүйл хийхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ үеэр их­­рийнхний санхүүгийн бай­дал тогтвортой гэж хэлэхэд эрт байна. Зарлага их гарах бө­гөөд зарим үед хэмнэхээс өөр аргагүй болно. Сарын сүүлийн 10 хоногт түрийвчинд тань ч ачаалалтай үе байх нь. Ирээдүйд их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа мэт санагдсан ч одоо эрсдэлтэй зүйл хийж болохгүй.

Эрүүл мэнд. Бөөр тань урьдын адил өвдөж, анхаарал ха­ламж шаардана. Танд зөв­лөхөд хөндлөнгийн хүмүүст өвчнөө аль болох бага яриарай. Харин та уламжлалт бус ар­гаар эмчлэх гэж байгаа бол сайн судалж, сонгох нь чухал. Ха­ниад томуу, вирусын гарал­тай өвчнөөс сэргийлэхгүй бол хүндэрч, архаг хэлбэртээ шил­жиж мэднэ шүү. Спорт, фитнесээр хичээллэх, гоо сай­ханд орох, саунд суухад таа­ламж­­тай. Ингэснээр та шинэ жилийн баяраар үзэсгэлэнтэй харагдана.

Мэлхийнхний орлого нэмэгдэх ч хэмнэлттэй байгаарай

Хэрэггүй зүйлд сэтгэлээр унаж болохгүй, агшин зуур ч гэсэн аз жаргалыг мэдрээрэй. Маргаан, тендер зэрэгт ялна гэж найдах хэрэггүй. Та шагнал урамшуулал хүртэж магадгүй. Гэхдээ энэ нь тэмцэж олсныхоо төлөө бус, шаргуу ажилласныхаа төлөө авсан шагнал гэдгийг санаарай.

Мэлхийнхэн зөөлөн, аядуу, бусдад сургамжтай байхыг оролдох ч хүмүүс танд итгэхгүй бол бүү гайхаарай. Тэгээд ч та хэлж байгаагаасаа огт өөр үйлдэл гаргах хандлагатай байна. Тиймээс алхам бүрээ хянах хэрэгтэй.

Тааламжтай өдрүүд: 3, 6, 11, 16, 23, 25

Таагүй өдрүүд: 2, 5, 8, 10, 17, 22, 25

Хайр дурлал, гэр бүл. Та хайрттайгаа хэдий бат бэх харил­цаа­тай хос байсан ч энэ сард хайрт тань танд огт өөрөөр хандах бололтой. Мөн өөр хүнд сэтгэл алдрах болол­той. Ийм байдалтайгаар хэр удаан явах нь тодорхойгүй. Харин хайр­тын тань дуртай найз нөхдийн гэр бүлийн уулзалт л та хоёрын ха­рилцааг эргээд сэргээхэд тус бол­но. Хэрвээ та ганц бие нэгэн бол шинээр хүнтэй танилцана. Ямар ч тохиолдолд мэлхийнхэн энэ сард яарч болохгүй. Эцэг эх тань өөр хотод амьдардаг бол тэднийгээ заа­вал эргээрэй.

Ажил төрөл, санхүүгийн бай­дал. Арван­хоёр­дугаар са­рын байдал мэлхийн­хэнд өөртөө илүү итгэлтэй байх боломж олгоно. Одоо­­гийнхоо бай­далд дахин дүгнэлт хийж үзээд та ажлаасаа халагдах уу, цаашид ажиллах нөхцөлөө өөрчлөх үү гэдгээ бодно. Өөрөөр хэлбэл, та дарга удирдлагатайгаа ярилцаж, зөрүү­дэлж, хэдэрлэхгүй байж чадна гэсэн үг. Цалин тань нэмэгдэж болзошгүй.

Гэхдээ та энэ сард нийтийн эзэмшлийн болон зээлж авсан эд зүйлсэд ариг гамгүй хандаж, төсвөө бодлогогүй зарцуулах хандлагатай.

Түүнчлэн нэмэлт ажил ч гарч ирж магадгүй. Хэсэг хугацааны дараа энэ нь үндсэн ажлын тань нэг хэсэг болно.

Эрүүл мэнд. 2012 оны арван­хоёрдугаар сард мэлхийнхний бам­бай булчирхай муу ажиллаж бол­зошгүй. Түүнчлэн энэ сард даарч, хөрсний улмаас бөөр, давсаг тань өвдөж мэднэ. Түүнчлэн ялгаруулах системд алдагдал гарна. Ашиггүй бодис бие махбодод хуримтлагдаж болзошгүй. Энэ сард иллэг, массаж хийлгэж, целлюлит, өөхнөөсөө ангижраарай.

Арслангууд орон гэртээ тав тухтай байдал үүсгэнэ

Арслангуудыг хоёрдмол сар хүлээж байна. Та хэсэг идэвхтэй байснаа зогсонги байдалд орох бололтой. Сарын эхний 10 хоногт арслангууд эргэн тойрноо анхаарч, сонирхох нь нэмэгдэнэ. Энэ үеэр төгс, төгөлдөр харагдах тал дээрээ анхаараарай. Өөдрөг, ямар ч ажилд бүтээлч бай. Түншүүдийн харилцаа тийм ч тааламжтай байхгүй нь. Тэд танаас мэдээллээ нууцалж, шударга бус хандаж болзошгүй. Зөн совиндоо итгэ.

Тааламжтай өдрүүд: 1, 5, 6, 14, 19, 20, 28, 29

Таагүй өдрүүд: 3, 10, 17, 21, 27

Хайр дурлал, гэр бүл. Арван­хоёрдугаар сарын эхээр арслангууд урам зоригоор дүүрэн, романтик хандлагатай байна. Энэ мэдрэмжээ хайртдаа гаргаж, илэн далангүй байгаарай. Сарын хоёр дахь 10 хоногт хардалт, ахуйн асуудалтай холбоотой үл ойлголцол бий болж болзошгүй. Энэ мэдрэмжээ өөрчлөх гэж зүтгэсний хэрэггүй. Сарын эцэст үл ойлголцол аажмаар замхарна. Гэр бүлийн амьдрал арслангуудын сэтгэл санааг өргөж, аз, амжилт даллана. Баяр ёслол, элдэв арга хэмжээг гэр бүлийнхээ хүрээнд л хий. Орон гэртээ тав тухтай байд­лыг бий болго. Хүүхдүүд тань ам­жилтаараа баярлуулна. Гэхдээ та тэдний хичээл зүтгэлийг ч үнэлэх хэрэгтэй.

Албан тушаал, санхүүгийн бай­дал. Дарга удирд­лагатайгаа ойл­гол­цох хэрэгтэй. Санаачилгыг гартаа ав. Та ямар ч хүнд байдлаас гарч чадна. Ажил хэдий хүнд, эрсдэлтэй байна, таны ажил хэрэгч чанар илүү тод тусна. Гэхдээ амархан үр дүнд хүрнэ гэж саналтгүй. Албан тушаал өгсөх магадлал одоохондоо хүндрэлтэй байна. Хов жив, элдэв яриа гарч ч болзошгүй. Энэ бүхэн таныг сэтгэл санаагаар унагаж мэднэ. Энэ сард та өмнө нь эхлүүлсэн бүтээлч төслөөсөө орлого олно

Эрүүл мэнд. Арслангууд энэ сард бамбай булчирхайндаа онцгой анхаар. Ядаж хоёр долоо хоног далайн гаралтай хоол хүнс түлхүү хэрэглээрэй. Энэ үеэр арслангууд нойрмог байдалд орж, ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болох бололтой. Спортоор хичээллэх юм уу хобби, сонирхлоороо оролдох хэрэгтэй. Амьсгалын зам, булчингийн систем муудах магадлалтай байна. Битгий даарч хөр. Нийтийн тээврээр явах тоогоо аль болох багасгахыг хичээгээрэй. Арванхоёрдугаар сарын хоёр дахь 10 хоногт эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэггүй.

Охиныхон ахуй амьдралаа сайжруулахад анхаар

Охинуудын хувьд арванхоёр­дугаар сарын гол зорилт нь ахуй амьд­ралаа сайжруулах байна. Найд­­вартай ар тал гэдэг нийгэмд амжилт гаргах баталгаа. Хэрвээ та төлөвлөсөн засвар үйлчилгээгээ хийлгэвэл хүүхдүүд тань баярлана. Гэр орноосоо хэрэггүй зүйлсээ гар­гаж хаях хэрэгтэй. Сарын хоёр дахь хагасаас охиныхон бодлогогүй үйл­дэл хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тааламжгүй үед бусдад хүйтэн хөндий хандах буюу хо­шин шогийн мэдрэмжтэй байхад бу­руудахгүй. Охиныхон оны сүүл­чээр дуусгаагүй ажлаа хий­гээрэй.

Тааламжтай өдрүүд: 3, 7, 17, 21, 30, 31

Таатай өдрүүд: 2, 6, 12, 19, 20, 24, 29

Хайр дурлал, гэр бүл. Арван­хоёр­дугаар сард охиныхонд мөнгө амархан орж ирнэ. Хайртай хүн тань үүнд чин сэтгэлээсээ тус хүр­гэнэ. Түүний анхаарал, халам­жийг дээд зэргээр үнэлэх хэрэгтэй. Сарын хоёрдугаар хагаст хайр дур­лалын харилцаа тогтвортой байна. Хүүхдүүдээ боловсролтой, хүмүүжилтэй болгоход сэтгэл санаа, эд материалын зарлага их гарна. Хайртай хүүхдэдээ зориулан шинэ, өвөрмөц зүйл бодож олоорой. Түүнчлэн охиныхонд ид шид байдаг гэдэгт итгэх үйл явдал тохионо.

Ажил төрөл, сан­хүүгийн байдал. Энэ сард охиныхон санаа­чилгатай байх хэрэг­тэй. Тэгвэл таныг азын тэнгэр ивээ­нэ. Эргэн тойрныхоо хүмүүстээ авьяас чадвар, ямар ч байдлаас гарч чаддаг гэдгээ харуулна. Ийм амжилттай байгаа болохоор охиныхон зорилгодоо тун амархан хүрнэ. Нэмэлт ачааллаас битгий тат­галз. Санаачилгатай, бү­тээлч байдлынхаа ачаар хүссэн албан тушаал­даа амархан хүрнэ.

Сарын хоёр дахь 10 хоногт мөнгөө хадгалах таатай боломж бүр­дэнэ. Баярын арга хэмжээ, төрөл тө­рөгсөд рүүгээ айлчлахаа энэ са­рын сүүлийн 10 хоногт болгож, хойшлуулаарай.

Эрүүл мэнд. Энэ сард охиныхон тулгуур эрхтэн, булчингийн аппа­ратаа бэхжүүлэх арга хэмжээ авбал үр дүнгээ өгнө. Энэ үеэр ил­лэг хийл­гэх, биеэс хорт бодисоо гадагш­луулах арга хэрэглэх хэрэгтэй. Түүнч­лэн цогц шинжилгээ өгвөл үр дүнгээ өгнө.

Амьсгалын замын эрхтэн үрэв­сэх хандлагатай байгаа тул хүй­тэн газар удаан байж болохгүй. Спортоор хичээллэх буюу гэр ор­ноо цэвэрлэж, хөдөлгөөнтэй бай. Уураг их хэмжээгээр агуулсан бүтээг­дэхүүн хэрэглэхэд таатай.

Жинлүүрийнхэн ажил дээрээ өсч дэвжинэ

Арванхоёрдугаар сард таны хувьд өөрийгөө таньж мэ­дэн, ганцаараа байх үе. Нөхцөл байдлын нөлөөгөөр идэвхтэй байдал гаргах хэрэггүй болно. Тиймээс энэ үеэр ямар ам­жилт гаргасан, цаашид юу хийх ёстойгоо сайтар бодоорой. Хэрвээ та энэ үеэр хариуцлагатай ажил хийж буй бол хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэж, зорилгодоо хүрч чадна. Ажил мэргэжлийн хувьд өсч дэвжинэ. Харин хэт чөлөөтэй, баяр ёслолын байдалтайгаар энэ сарыг өнгөрөөвөл гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай.

Сарны хиртэлтийн нөлөөгөөр энэ сарын 18-24-нд чухал хэлэл­цээр хийх, гадаадын түнштэй гэ­рээ хэлэлцээр байгуулахаас зайлс­хийгээрэй. Жинлүүрүүд холын аянд гарах хэрэггүй.

Тааламжтай өдрүүд: 5, 10, 11, 19, 24, 25

Таагүй өдрүүд: 4, 7, 14, 21, 26, 31

Хайр дурлал, гэр бүл. Жинлүү­рүүд хайр дурлалын харилцаагаа тогтвортой, нэгэн хэвийн байлгаж чадна. Гэр бүлийн тав тухтай орчноо бүрдүүлэхэд ч сайхан үе. Орон гэртээ их хэмжээний мөнгө зарахаас битгий санаа зов. Төсөв тань эргээд сэргэнэ. Сарын сүүлчээр жинлүүрүүд үүрэг хариуцлагаа хуваарилах асуудлаар зөрчилдөж болзошгүй. Жижигхэн зүйлд өөрийнхөө байр сууриа хамгаалан зөрүүд­лэх хэрэггүй. Хүүх­дүүд тань театр, кинонд явж, сайхан газ­руудаар аялахад маш их баярлана. Баярын ширээ энэ онд онцгой тансаг байх нь.

Албан тушаал, санхүүгийн байдал. Өөрчлөлтөөс бүү ай. Зөвхөн урагшаа хар. Арванхоёрдугаар сар жинлүүрүүдийн хувьд удирд­лагуудтайгаа ойлголцоход тун таа­ламжтай үе. Албаны төсөл, төлөв­лөгөөгөө зоригтойхон барьж ав. Та ийм төсөл барьж авснаар рейтинг тань өсч, орлого тань нэмэгдэх бололтой.

Харин сарын сүүлээр жин­лүүрүүдийн түрийвч зузаарна. Түүнч­лэн шинэ жилээр таныг өч­нөөн сюрприз хүлээж байна. Са­рын сүүлийн 10 хоногт хэлж буй үгээ цэнэ. Ялангуяа хамт олны үдэшлэг, арга хэмжээнд орох үедээ үүндээ анхаараарай. Орон гэрийн ажил жин­­лүүрүүдээс онцгой анхаарал шаардана.

Эрүүл мэнд. Энэ сард жин­лүү­­рүүд ходоод гэдэсний за­мын үйл ажиллагаандаа сай­тар анхаарах хэрэгтэй. Хоол хүнс­ний­хээ тослогийг багасгаж, хуур­сан, хайрсан, хурц хоол хүнс хэрэг­лэхээс татгалз. Энэ үеэр бага зэрэг өлсөхөд ашигтай. Цээжээр өвдөж, хөндүүрлэж болзошгүй тул даарч хөрөхөөс сэргийлэх хэрэгтэй. Даралт ихтэй, илүүдэл жинд нэр­вэгд­сэн бол даралтаа тогтмол хяна. Түүнчлэн эмчийн зөвлөснөөр ажил хөдөлмөрийн дэглэмээ хянах нь чухал.

Хилэнцүүд мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай

Арванхоёрдугаар сард хилэнцүүд нө­лөө бүхий эрт­ний танилаараа дам­жуулан, амжилтад хүрч чадна. Ажил дээр сарын сүүлчээр давуу та­лаа гаргаж ирэх хэрэгтэй. Тэгснээр удирдлагууд тань дараачийн албан тушаалд өрсөлдүүлэх боломжтой болно.

Өөрийгөө реалист үзэлтэй бол­гож хүмүүжүүл. Хий хоосон яриа, мөрөөдлөөр цагийг бүү алд. Амьд­ралын туршлага, таньж мэддэг хү­мүү­сийнхээ зөвлөгөөг түш. Тэгж чад­вал таныг амжилт хүлээж байна.

Сарын эхний 10 хоногийн сүүл­чээр хилэнцүүд сэтгэл хөд­лөлөө хянаж, хэлж буй үгээ цэнэ. Зул сарын үеэр хилэнцүүд өчүү­хэн хуга­цаанд олон асуудлаа шийд­вэр­лэж чадна.

Тааламжтай өдрүүд: 7, 12, 21, 22, 26, 27

Таагүй өдрүүд: 1, 6, 10, 17, 24, 28

Хайр дурлал, гэр бүл. Арван­хоёрдугаар сарын нөхцөл байдал хилэнцүүдийг хувийн ажлаа ам­жуулж, бүх зүйлээ эмх цэгцтэй бол­гоход тус болно. Ажил их бай­сан ч хувийн амьдралдаа заавал цаг гаргаарай. Хайртай хүндээ зо­риулан цэцэг худалдан авч, магтаал хэлэх хэрэггүй. Хуучныхаа сайхан дурсамжийг сэргээн бодоход л хангалттай.

Сарын дундуур тохиох санхүү­гийн хүндрэл нь хилэнцүүдэд орон гэртээ таагүй уур амьс­гал бүр­дүүлэхэд нөлөөлнө. Хүүх­дүүд­тэйгээ улам дотно бай. Сарын гурав дахь 10 хо­ногт хилэнцүүд бүтээлч ам­­жилт гар­гасандаа баярлана.

Ажил төрөл, санхүүгийн бай­дал. Оны эцсээр хилэнцүүд ажил дээрээ хэнээр ч орлуулшгүй нэгэн байж чадна. Та байнга л шинийг санаачилж, ажил албаа нэр төртэй гүйцэтгэдэг. Харин энэ сард ажлын төлөвлөгөөгөө эрс өөрчлөх шаардлага гарах нь. Үүнээс гадна мэргэжлээ дээшлүүлэх, сайтар хөдөлмөрлөх шаардлагатай.

Энэ сард хилэнцүүдийг сан­хүүгийн байдал зовоохгүй. Ажлын бүтээмж нэмэгдэж, амжилт гаргас­наар шагнал урамшуулал ч хүртэнэ. Худалдааны салбарт тэргүүн зэр­гийн санаа гаргаж, шинэ схем бо­ловс­руулснаар өрсөлдөгчдөө ялан дийлж чадна. Сарын эхний хагаст гадны түнштэй хамтран ажиллах сайхан болож тохионо.

Эрүүл мэнд. Арванхоёрдугаар сард хилэнцүүд ойрын аялалд бол­гоомжтой хандах хэрэгтэй. Гараа гэм­тээхээс сэргийл. Түүнчлэн уушги тань өвдөх магадлал өндөр бай­на. Ханиад хүрвэл архагшуулж болохгүй. Эмчийн зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй.

Түүнчлэн мэдрэлийн системдээ анхаарч, фосфор, кальциар баялаг аарц, загас, далайн байцаа зэргийг хэрэглээрэй. Ядаргаанд орохгүйн тулд ажлын дараа гэр орноо цэвэрлэх гэсний хэрэггүй.

Нумынхан хайртдаа халамж, хайраа мэдрүүлээрэй

Энэ сард нумууд удаан хугацааны турш үргэлжилсэн ажилдаа эцсийн цэгийг нь тавих хэрэгтэй. Хамт олны төсөл хөтөл­бөрт бүү оролц. Түүнчлэн өндөр дээд албан тушаалын хүмүүстэй харьцахаас зайлсхийгээрэй.

Орон гэрийнхээ өдөр тут­мын ажлыг сайн хий. Зарим шинэчилмээр зүйл байвал цаг бүрт нь шинэчилж бай.

Ажил дээр саад гарснаас болж бие сэтгэлээрээ ядрах магадлалтай байна. Та эрч хүчээ авахын тулд ажлын дараа заавал амарч байгаарай.

Тааламжтай өдрүүд: 1, 3, 11, 16, 21, 24

Таагүй өдрүүд: 5, 13, 14, 19, 20, 28

Хайр дурлал, гэр бүл. Энэ сард хайртай хүнтэйгээ харилцан ойлголцох сайхан үе. Гэвч сарын дундуур та адал явдал руу тэмүүлж, баруун зүүнгүй аальгүйтэх бололтой. Энэ үеэр цорын ганц хайраа бүү март. Түүнд яг одоо халамж, хайр бусад үеэс ч илүү чухал байна. Тиймээс түүнийгээ магтаж урамшуулан, хийж буй ажилд нь оролцох хэрэгтэй.

Хайртыгаа урамшуулахын ха­­жуугаар янз бүрийн сэдвээр ярилцаж, сэтгэгдлээ хуваалцаарай. Хэчнээн ядарч, цуцсан ч хайртыгаа хүндэтгэж, эв найртай харьцах нь чухал.

Сарын гурав дахь 10 хоногт хүүхдүүд тань амжилтаараа баярлуулах нь. Тэдэндээ анхаарлаа хандуулаарай.

Ажил төрөл, санхүүгийн байдал. Түр зуурын хүндрэл таныг гайхширалд оруулна. Яагаад гэвэл та өмнө нь бүх зүйлд үргэлж ялагч болж гарч ирдэг байсан шүү дээ. Тиймээс шинэ ажил эхлэхээ түр азна.

Ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл сэтгэлээр бүү уна. Түүнчлэн ядарвал хөдөлмөрийн тань бүтээмжид муугаар нөлөөлнө. Тиймээс спортоор тогтмол хичээллэх хэрэг­тэй. Ялан­гуяа сарын дундуур ажил дээр хүндхэн нөхцөл байдал үүсч, тэвчээртэй байх хэрэг гарна.

Зөн совиндоо итгэж, яаж ажил­лахаа заалгаарай.

Дарга удирдлагууд тань таныг яаж ажиллаж байгааг маш ихээр сонирхоно. Энэ үеэр ажилдаа аль болох хариуцлагатай хандах нь чухал.

Эрүүл мэнд. Эрч хүч багасч, дархлаа тань суларч болзошгүй. Тиймээс эмчид заавал үзүүлээрэй. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэм сайн хэрэглэ.

Түүнчлэн дасгал хөдөлгөөн, усан эмчилгээ хийлгэхэд ч ашиг­тай. Бассейнд сэлснээр бие тань амарч, саун сэргэхэд тань тусална. Бөөрөндөө хэт ачаалал өгч болох­гүй. Илүүдэл жинтэйгээ тэмцэхэд бүх хүчээ дайчил.

Матрынхан өөртөө цаг сайн гарга
Матрынханд онцгой үйл явдал болохгүй сар. Энэ сард таны төрсөн өдөр, шинэ оны баяр тохиодог шүү дээ. Тиймээс өнгөрсөн жилийнхээ үр дүнг нягталж, төлөвлөсөн ажлаа дуусгаарай.

Эрч хүчээ дэмий зүйлд зарахгүйн тулд хүмүүстэй уулзахаа багасга. Ядрахаас зайлсхийж, өөртөө цаг сайн гарга.

Сарын сүүлийн 10 хоногт өөдрөг, эрч хүчтэй байдал тань нэмэгдэнэ. Энэ үеэр шинээр хүнтэй танилцах бололтой.

Тааламжтай өдрүүд: 2, 3, 5, 10, 12, 17, 25, 26, 29, 30

Таагүй өдрүүд: 1, 8, 15, 20, 21, 27, 28

Хайр дурлал, гэр бүл. Цолмон гарагийн нөлөөгөөр матрынхны хувийн амьдрал тун таатай байна. Харин зүрх сэтгэлээ хэн нэгэнд өгөөгүй матрынхныг хайрын бурхан ивээж, шинэ жилийн бэлгээ барих бололтой.

Энэ дашрамд бэлгийн талаар ярьсан нь дээр байх. Бэлэг заавал ашигтай байх албагүй, хамгийн гол нь сэтгэл шингэсэн байх ёстой гэж үзвэл хайрттайгаа хамт дэлгүүр хэсэнгээ юунд дурлаж байгааг нь анзаараарай. Сар хиртэх үеэр ахуйн хэрэгслүүддээ болон бага насны хүүхдүүддээ анхааралтай хандах хэрэгтэй.

Ажил төрөл, санхүүгийн байдал. Оны сүүлчээр бүгд баярын уур амьсгалтай байхад матрынхан л ганцаараа ажлаа амжилттай хийж чадна.

Магадгүй та шинэ онд албан тушаал ахих өндөр магадлалтай. Ер нь дарга болохыг мөрөөддөггүй матрынхан гэж байдаггүй.

Санхүүгийн байдалд тань од гийхгүй нь бололотой. Тиймээс тооцоотой байхаас өөр аргагүй. Түүнчлэн сарын хоёр дахь хагаст матрынхан худалдаа хийх, санхүү­гийн элдэв асуудалд орооцолдох хэрэггүй.

Эрүүл мэнд. Энэ сард та сэтгэл санаагаар ойр ойрхон унах бололтой. Үүнээс зайлсхийх хамгийн сайхан арга бол нойр юм. Фитнесээр хичээллэж, саунд сууж, гоо сайханд ороход тохиромжтой.

Гэхдээ арьсан дээрээ туршилт хийж огт болохгүй. Эрэгтэй мат­рынхан бэлгийн амьдралдаа онц­гой анхаар. Тогтмол секс хийх нь биеийн байдалд тань сайнаар нөлөөлнө.

Хумхынхан спиртийн төрлийн ундаа бага хэрэглээрэй

Өвлийн энэ сар бол таны хувьд тун тааламжтай үе. Амьдралд тань өөрчлөлтийн салхи сэвэлзэх бөгөөд та ч түүнд баяртай байна. Шинээр хүнтэй танилцаж, сайхан мэдээ дуулна. Энэ үеэр хүмүүстэй харилцах нь юунаас ч чухал. Тиймээс өөрийгөө найдвартай хү­мүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Арван­хоёрдугаар сард хумхынхан хэтэрхий их зүйл рүү зоригтойхон тэмүүлж мэднэ. Арга хэмжээ, үдэшлэг тасрахгүй үргэлжлэх бөгөөд энд та чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тааламжтай өдрүүд: 1, 2, 4, 10, 15, 18, 28, 29, 31

Таагүй өдрүүд: 6, 13, 19, 20, 21, 27, 30

Хайр дурлал, гэр бүл. Сайхан мэдрэмж амсмаар байна уу. Тэгвэл санаачилгатай байж, туршилт хийж үз. Арванхоёрдугаар сар хумхынхны хувьд харилцаагаа бэх­жүүлэх, шинэ мэдрэмж амсах үе байна.

Хүүхдүүд тань сюрприз барих бөгөөд ам бүлийнхээ тоог нэмэх асуудал гарна. Төрөл төрөгсөдтэйгөө харьцах харилцааны хувьд үнэхээр гайхалтай үе иржээ.

Ажил төрөл, санхүүгийн байдал. Та шинэ төлөвлөгөө, санаагаар дүүрэн байна уу. Тэгвэл урагшаа. Авьяас чадвараа гаргавал дарга удирдлага тань заавал үнэлнэ. Санхүүгийн хувьд эрсдэлээс зайлсхийж, амархан олз болох зүйлд сэжигтэй хандах нь чухал.

Мөнгө төгрөгийн асуудал ший­­дэхэд төвөгтэй байна. Сарын хоёр дахь хагаст санхүүгийн чухал асуудал шийдвэрлэхээс зайлс­хий­гээрэй. Түүнчлэн өр, зээл тавьж болохгүй. Хумхууд баярын өмнөхөн дэлгүүр хэсч, материаллаг байдлаа тооцолгүйгээр их зүйл авах магадлалтай. Тиймээс төлөвлөж байж гэрээс гарахыг зөвлөж байна.

Эрүүл мэнд. Элэгний үйл ажиллагаа тань алдагдаж болзош­гүй. Тиймээс энэ эрхтэндээ ачаалал өгөхгүйг хичээгээрэй. Энэ нь баярын үеэр инээдтэй санагдаж болох юм. Энэ үеэр эрүүлжиж, залуу­жуулах элдэв арга хэрэглэхэд тааламжтай.

Хэрвээ та өвчнөө эмчлүүлэх жор, арга хайж байсан бол хэрэгтэй мэдээллээ энэ сард л олж авна. Сар хиртэх үеэр эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд эмэгтэй хумхууд өртөж болзошгүй. Сарын сүүлийн 10 хоногт цөс өвдөж болзошгүй.

Загаснууд олсноосоо ихийг зарлагадаж болохгүй

Арванхоёрдугаар сард загаснууд хүрсэн байр сууриа хадгалж чадна. Хамгийн гол нь, өөртөө болон үүрэгт ажилдаа үнэнч байх хэрэгтэй. Сар хиртэх үеэр загаснууд хүнд ажил төлөвлөж болохгүй. Сарын сүүлийн долоо хоногт загас­нуудад ид шид бий болно. Хувь заяа танд тааламжтай сюрприз барьж буй бөгөөд амьдралд тань их зүйлийг өгнө. Тиймээс зоригтойхон мөрөөд.

Тааламжтай өдрүүд: 3, 4, 8, 9, 12, 17, 25, 30

Таагүй өдрүүд: 1, 6, 10, 14, 15, 20, 21, 26

Хайр дурлал, гэр бүл. Арванхоёрдугаар сард загаснуудыг хайр дурлал хүлээж байна. Шинэ, эсвэл хуучин бай, хамаагүй, ойрын үед та хайр дурлалын сайхан амьдралыг мэдэрнэ. Загаснууд эсрэг хүйсийнхээ соронзон мэт татах нь ээ. Ойр дотныхонтойгоо харьцах хандлагын хувьд загаснуудад огт бодож байгаагүй, гайхалтай зүйл тохионо.

Сарын сүүлчийн өдрүүдэд загаснууд хайртай хүнтэйгээ харил­цаагаа сайжруулж чадна. Хүүхдүүд тань гаргасан амжилтаараа баяр­луулах бөгөөд үүнээс болж гэртээ хийсэн гэмээ цайруулах бололтой. Загаснууд шинэ оны баяраар найз нөхөд, ойр дотныхон нь юу бэлэглэхийг дор нь тааварлана.

Ажил төрөл, санхүүгийн бай­дал. Арванхоёрдугаар сарын хэмнэл ёсоор загаснууд ажил дээрээ хүчтэй, идэвх зүтгэлтэй байх шаардлагатай болно. Энэ нь танд баяр баясгалан, үүрэг хариуцлагыг давхар авч ирнэ. Хийж бүтээсэн ажилдаа дүн гаргаж, өөрийн болон бусдын хийсэн алдааг цэгнэх үе. Хэнд ч муу санах хэрэггүй, өгөөмөр байх нь чухал. Санхүүгийн байдлыг тань харвал энэ сард аль болох хяналттай байх хэрэгтэй. Олсноосоо ихийг зарахгүйг хичээх хэрэгтэй.

Эрүүл мэнд. Амьдралын түр­гэн хэмнэлээс болж загаснууд маш их ядрах бололтой. Тиймээс шинэ жилийн арга хэмжээнээс зайлсхийж, хангалттай амарч авах хэрэгтэй.

Сэтгэл өөдрөг байвал эрүүл байхын үндэс. Энэ үеэр кальци ихээр агуулсан хүнс хэрэглэ. Ер нь ясны системдээ анхаарахад гэмгүй. Элэгний тань үйл ажиллагаа алдагдаж болзошгүй тул баярын үеэр архи бага хэрэглээрэй.

topodinaracer.mobiпродвижениепрограмма для взломать страницу вконтактечехол на macbook air 11casino internet legalshemale arabWilliam hill mobile bingoоформить кредит онлайн на картутанзани¤ экскурсиидавать деньги в долг бизнескогда идти на килиманджаронациональный парк килиманджаро d fahbrtотдых в турции май 2015pr продвижение в сети юридической фирмыпосуда БИОЛКонсультации в гражданских и хозяйственных делахфото комнатsearch and optimizationрегистрация юридической фирмылечение от остриц


Арванхоёрдугаар сарын ерөнхий зурхай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.