Төрсөн охиноо ёс бус арга хэрэглэн хүчиндэгч залуугийн хавтаст хэргээс

Шижирбаатарыг хэн ч харсан томоотой нэгэн гэж хэлнэ. Нас дөч гарсан төрийн байгууллагад харицлагатай алба хашдаг түүнийг терсөн охиноо хүчиндсэн хэрэгт буруутгахад ойр тойрныхон нь бүгд жинхэнэ шоконд орсон гэхэд болно. Хэрэг явдал ингэж эхэлжээ. Шижирбаатарын эхнэр Алтаннавч эдийн засагч мэргэжилтэй, бас л нэг төрийн байгууллагад санхүүгийн албанд нь ажилладаг аж. Өнгөрсөн хавраас түүнд Англид суралцах завшаан тохиожээ. Ажлын холбоотой англичууд ирж, мэдлэг чадвартай ажилчдаа урамшуулж, мэргэжил дээшлүүлэх нэг жилийн курсэд суух урилга гардуулсан байна. Алтаннавч ч энэ боломжийг ашиглаж, нөхөртэйгээ зөвлөлдөхөд нөхөр нь ч дуун дээр зөвшөөрсөн аж. “Улсын зардлаар ингэж сурах аз тэр болгон олдоод байхгүй, миний хөгшин яваад ир, эрх биш гадаадад мэргэжил дээшлүүлж ирж байгаа юм чинь ирсэн хойноо ч албан тушаал ахих боломж олдож л таарна” гэх мэтчилэн аргагүй л хүний хань шиг үг хэлж, үдэн гаргаж өгсөн байна.

Шижирбаатарынх тэрсхэн хоёр охинтой бөгөөд том нь энэ жил 19 хүрч байгаа МУИС-ийн II курсын оюутан. Тэрээр ангийнхан дундаа царайлаг нуруулгаараа алдартай. Дээр нь аав ээж хоёр нь юугаар ч дутаадаггүй болохоор анги дундаа бүх талаараа манлайлагч нь байлаа. Энэ намар хичээл эхлэхэд хүртэл ээж нь Англиас баруунд  ид моодонд орж байгаа хувцас, будаг шунхыг хоёр охиндоо харамгүй явуулсан байна, Иймд анги дотроо тасархай охидыг тэргүүлдэг байв. Гэхдээ тэрээр бүхнээр хангалуун өслөө гээд баар хэсч байдгаа барсангүй. Ээжийгээ байхгүй хойгуур аав дүү хоёртоо ээжийн үүргийг орлож, аавыгаа орой ажлаа тараад ирэхэд нь хоолыг нь бэлдэж  хиртэй хувцастай явуулж байсан удаагүй.

Ээж нь ч тэндээс мессенжэрээр харилцахдаа “Аавыгаа сайн асарч халамжлаарай, тэр цамцыг нь тэгж индүүдээрэй, энэ цамцыг нь ингэж угаагаарай”  гэх  мэтчилэн захина. Охин ч ёсчлон биелүүлж аав охидын аз жаргалтай амьдрал үргэлжилж байв. Гэтэл сүүлийн өдрүүдэд том охин нь нэг л баргар царайлж явахыг эмээ нь тэднийхээр ирээд явахдаа анзаарсан байна. Эмээ нь яагаад уруу царайлсныг асуухад “Зүгээр ээ” гэж хэлэхээс өөр юм хэлсэнгүй. “Ээжийгээ санаа юу” гэхэд дуугүйхэн л инээмсэглэжээ.

Дараагийн долоо хоногийн амралтын өдрөөр эмээ нь ирж, хоёр охиндоо туслах зуураа том зээгээ ажвал нэг л биш. Ингээд эмээ уран арга сийлж, охинтойгоо хамт дэлгүүр хэсэх нэрээр гэрээс нь авч гарчээ. Тэгээд хэд хэдэн дэлгүүрээр орж жаал жуулхан юм сонирхсоны дараахан нэгэн зоогийн газар орж тухлав. Энэ үеэр эмээ нь “Эмээдээ юу болсноо миний охин нуулгүй хэлчих, чи нэг л сонин байна, ээж нь удахгүй ирэх гэж байхад ийм байж болохгүй шүү дээ. Шийдэж чадах юм байвал хоёулаа нийлж байгаад гарц хайя” гэх мэтээр эерүү зөөлөн үгийг охиндоо харамгүй хэлэхэд зээ нь учиргүй уйлж гарчээ.

Тэгтэл зээ охин нь “Эмээ, аав намайг удаа дараа хүчиндсэн” гэх нь тэр. Томоотой, тохитой хүргэнийхээ тухай ийм муу мэдээ дуулсан хадам ээж нь “Миний охин, үнэн биз, чи арай өөр залуутай унтаж хэвтчихээд аавыгаа гүтгэж байгаа юм биш биз” гэж аашилж аргадахыг хослуулахад охин “Би одоо гэртээ орохоос дургүй хүрдэг болоод байгаа. Аав шөнө дунд ирээд намайг хүчээр аваад явдаг. Хэрвээ би эсэргүүцвэл дүүг хүртэл хүчиндэнэ гэсэн болохоор би дүүгээ сэрээхгүйн тулд аавын хүчинд автахаас өөр аргагүй байдаг. Аав намайг жирэмсэн болчих вий гээд жирэмснээс хамгаалах эм бас уулгадаг” гэж бүхий л зовлонгоо тоочжээ. Ийм аймшигт мэдээ сонссон эмээ нь охиноо дагуулан шууд эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлэв. Үнэхээр түүнийг хүчиндүүлсэн болохыг тогтоосноор, тэр хоёр хамтдаа цагдаагийн байгууллагад очиж өргөдөл бичиж өгч, аавыгаа баривчлуулж хориулжээ.

Улаан махны бузар хэрэг үйлдсэн Шижирбаатар “Би охиноо хүчиндээгүй. Харин бид хоёр тохиролцсон. Тэр ч гэсэн өөрөө дуртай л байсан ш дээ” гэж гүрийж үзсэн ч дүү охин нь тэдний явдлыг гэрчилснээр бузар эцэг бураагаа хүлээхээс өөр аргагүй болсон байна. Тэрээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Миний ийм хэрэг үйлдэх болсонд эхнэр маань л буруутай. Тэр удаан хугацаагаар гадагшаа сургуульд явснаас болж, би физиологийн  хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн.  Тэгээд нэг удаа охин маань оройтож ирэхээр нь онгон биш гэж бодоод хүчиндсэн.  Гэтэл тэр онгон байсан.

Нэг удаа хурьцсан болохоор дахин дахин хиймээр санагдаад байсан” гэж эрүүл хүн, тэр тусмаа эцэг хүний амнаас гарамгүй тайлбар хэлсэн байх юм. “Гадуур гараад зохицуулж болоогүй юм уу” гэсэн цагдаагийн асуултанд тэрээр “Мөнгөөр янхан авахаар өвчин авах байх гэж айгаад, нууц амрагтай болъё гэхээр эхнэрийг ирсэн хойно уулзаж барья гэж зовоогоод байх болов уу гэж бодоод болгоомжилсон. Тэгээд л охиноо хүчиндсэн, мэдээж өөрийн юм болохоор надад гомдол гаргахгүй байх гэж бодсон” гэж тэнэгтжээ.

Энэ жилийн хамгийн гаж хэрэг гэж хэлж болмоор уг хэргийг шүүж байсан шүүгчид хүртэл мунаг эцгээс асуулт асуухаасаа хүртэл дургүй нь хүрч байсан гэдэг. Асуусан асуултанд хариулах болгондоо “Миний ийм хэрэг хийсэнд эхнэр маань л буруутай. Тэр яваагүйсэн бол ийм хэрэг гарах ч үгүй байсан. Эр нөхрөө халамжилж хайрлаж байхын оронд дөч гарсан насандаа эрдэм сурна гэсэн үлгэрийн юм яриад явсан эхнэртээ л би гомдож байна” хэмээн хуншгүй эрийн зан гаргаж байсан аж.

Нөхрөө хэрэгт орооцолдож, ял авах дээрээ тулсныг сонссон эхнэр нь сургууль соёлоо ч дуусгаж амжилгүй нөхрийнхөө хэрэг явдлыг зохицуулж, ханийн халамжаар хажууд нь байхаар яаран сандран нисч ирсэн ч аймшигтай мэдээ дуулна гэж бодоогүй байв. Нөхөр нь охиноо хүчиндсэнийг мэдсэн тэрээр шууд л салах өргөдлөө шүүхэд гаргажээ. Төрсөн охиноо хүчиндсэн хэргээ эхнэртээ тохсон хөгийн эр Шижирбаатарт 10 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр бузар махны хэрэг үйлдсэнээрээ шоронд “нинжа” болж доошоо орсон бөгөөд одоо хүртэл охиноо хүчиндсэндээ эхнэрээ буруутгасаар байдаг аж. Мөн заримдаа “Би охиноо хүчиндээгүй, өөрөө л гадуур явж байгаад хүчиндүүлээд намайг гүтгэсэн” хэмээн матрын нулимс унагасан ч шоронгийн хашир хандгайнууд түүний залийг мэдсэн учир тохирох шийтгэлийг нь өгсөн сурагтай.

ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ БҮС СОНИН

aracer.mobideeodeeoпрограмма взлом wi fi пароля скачать бесплатночехлы для айфоновslots gratis para jugar en lineaelite escorts dubai21 casinoзаявление анкета на получение потребительского кредита сбербанкаоб экскурсии по африкекупить зденек вагнер африканское сафари ценазаявление на получение кредита образецв танзании в августекипр туры на май 2015фирменный цвет этоАксессуары для ванной artwelle, colombo, tiger, grohe, tatkraftпосуда с керамическим покрытием отзывыбатареи отопления где купитьпродвижение сайта в googleпродвижение в социальных сетях одессакакие симптомы глистов


Төрсөн охиноо ёс бус арга хэрэглэн хүчиндэгч залуугийн хавтаст хэргээс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: 17 Огноо: 2 August 2014 Reply

бузар амьтан бэ

Нэр: zaya Огноо: 3 January 2015 Reply

Bi ch bas 15tai baihdaa үеl ah manai namaig hunchindehiig oroldson ter ah ugiin huchtei bolohoor dooroos ni multrah ih hetsuu baisan.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.