Эмээгийнхээ зүүдэнд үзэгдсэн жаалхүүгийн сүнс 1899 оны намар Оросын эзэн хаадын орд өргөө болсон Санкт Петербург хотын ойролцоо нэгэн сонин явдал болжээ.
Петербургаас холгүй орших бяцхан тосгоны хөгшин 63 настай Евдокия Пуховагийн арван дөрвөн настай ач хүү Михайл нэг өдөр ор сураггүй алга болсон байна.
Аав ээжээсээ өнчрөн эмээгийнхээ гар дээр өсч бойжсон тэр хүу бусадтай нийлэн гадуур тоглож гүйгээд байдаггүй гэрээс гарах дургүй зожиг талдаа хүухэд байсан учир эмээ нь түүнийг гэнэтхэн алга болоход ихэд цочирдон тосгоныхоо даргад хэлж хоёр өдөр тэр хавийнхаа бүх л газраар хайлгасан байна. Үүний дараа мужийнхаа цагдаагийн газарт мэдэгдэн бүр ч их хүчээр эрж хайжээ. Гэсэн ч хүү олдсонгуй. Хүмүүс хүүг үхсэн байх хэмээн таамаглаж хөөрхий хөгшнийг өрөвдөн халаглаж байсан ч Пухова ач хүүгээ үхсэн гэж огт бодсонгүй. Харин ч амьд байгаа гэж итгэн хэзээ нэг цагт эргэж ирнэ хэмээн ярьж, хурдан ирээсэй хэмээн өглөө болгон сумд очин залбирдаг байжээ.
Сүмийн хамба лам ч эмгэнийг тайвшруулан “Михайл амьд байгаа. Үүнийг бурхан нотолно. Түүн шиг сайн хүү амьдын ертөнцөөс тийм амар явахгүй” хэмээн хэлдэг байсан аж. Хөгшин ач хүүгээ байнга л бодож түүнийг ирээсэй хэмээн өдөр шөнөгүй хүсдэг байсан болоод ч тэр үү Михайл түүний зүүдэнд байнга шахуу үзэгдэж, хайртай эмээтэйгээ хамт олон жил амьдарна гэх мэтээр ярьж шаналсан сэтгэлийг нь бага ч болов дэвтээдэг байжээ. Гэвч хуу алга болсоноос хойш хоёр сарын дараа нэгэн шөнө эмээгийнхээ зүүдэнд их л гуньж гутарсан царайтай үзэгдэж.
“Та намайг хүлээх хэрэггүй. Би танаасаа үүрд явсан. Та намайг сүүлийн удаа харахыг хүсвэл тосгоны хажуугийн хогийг ухаж Цогцосыг минь гаргаж хараарай. Намайг Луков гэдэг хун алаад тэнд булсан байгаа” хэмээн уйлан хайлан хэлжээ. Ийм зүүд үзсэнийхээ дараа эмгэн эхлээд хэт их шаналсанаас муу ёрын юм зүүдэнд орлоо гээд даруй сүмд очин мөргөл үйлдэж ач хүүгийнхээ сайн сайхны төлөө сөхөрч унаталаа залбирчээ. Гэтэл тэр шөнөөс хойш ач хүү нь түүний зүүдэнд узэгдэхээ больсон байна. Эмгэн энэ хооронд зүгээр суусангүй. Ач хүүгээ эрж хайх ажлыг улам эрчимжуүлэхийг хүсэн цагдаа нараас салахаа больсон аж.
Гэтэл сарын дараа ач хүү нь ахин түүний зүүдэнд ирж “Та миний хойноос залбирал үйлдэх тоолондоо аав ээжийнхээ ариун сүнстэй уулзаасай хэмээн хусч байгаарай. Би энд ганцаардаж байна. Бас их айж байна” хэмээн гуйсан байна. Эмгэн энэ удаа нэг л аймшигтай түгшүүрт автжээ. Гэхдээ л хэнд ч энэ тухай хэлсэнгүй. Үүний дараа Михайлын сүнс эмээгийнхээ зуүдэнд хэд хэдэн удаа үзэгдэж өмнөх үгээ давтсан юмсанж. Тиймээс Пухова хөгшин хүүг нь эрж байсан цагдаагийн офицерт энэ тухай хэлэн тосгоны ойролцоохи том хогийн цэгийг нэгд нэггуй ухаж хүугийн минь шарилыг олж өгөөч хэмээн хүссэн байна. Цагдаа нар мэдээж түүний энэ хүсэлтийг тоосонгүй. Хүү минь зүүдэнд орж ирээд ийм юм хийгээсэй хэмээн хүсээд байна гэх зэргээр ярихад нь харин ч бүр шоолон инээлдэж байжээ.
Гэтэл жилийн дараа гайхалтай юм болсон аж. Тосгоны нэгэн мэдрэл муутай эр хог ухаж байгаад талийгаач хүүгийн цогцосыг гаргаад ирсэн байна. Хүү түүнд өерийнхөе цогцос хаана байгааг зааж өгсөн үү эсвэл тэр зүгээр л хог ухаж байгаад санаандгүй татаад гаргачихсан уу юутай ч жилийн өмнө ор сураггүй болсон хүүгийн зэрлэгээр зодуулан танигдахын аргагүй болсон цогцосыг гаргаад ирсэн байжээ. Хүүгийн биед байсан хувцасаар түүнийг гэж таньсан хүмүүс яаралтай цагдаа дуудсанаар цагдаа нар түүний эмээтэй уулзан нөгөө хачирхалтай зүүднийх нь талаар асууж хүү хэн гэдэг хүнийг өөрийнхөө үхэлд буруутгаж байсныг лавлахаас өөр аргагүй болсон байна.
Ингээд Луков хэмээх этгээдийг мужийнхаа хэмжээнд хайтал маш олон удаагийн хулгайн үйлдэлтэй хэд хэдэн удаа шоронд орж байсан Санкт Петербург даяар алдартай хулгайн бүлгийн толгойлогч болох нь тогтоогджээ. Түүнийг эрж хайн баривчилж талийгаач хүүгийн үхэлд шууд буруутган байцаахад эхлээд өөрийгөө өмөөрч байсан боловч эцэстээ хэргээ хүлээсэн байна. Түүнийг тосгоны ойролцоохи өртөөний байшинг тонож байхад золгүй хүү санамсаргүй таарч харсаны төлөө гэрч үлдээхгүй хэмээн туйпуугаар цохиж алсан байжээ. Энэ хэргийг илрүүлсэнийхээ дараа цагдаа нар юу хэлэхээ мэдэхгүй байсан гэдэг. Гэхдээ л эмээгийнхээ зүүдэнд байн байн орж ирэн өөрийнхөө харуусалт үхлийн тухай ярьсан хүүгийн мэдээллээр гэмт хэрэгтэнийг барьсан болохоор “Эмээгийн нь зүүд хэрэг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн” хэмээн хавтаст хэрэгт нь зориуд тэмдэглэсэн нь одоо ч Оросын цагдаагийн архивт буй билээ.
ЭЛДЭВ ЯВДАЛ