Аймшигт аллагыг гэрчилсэн сүнснүүдийн тухай-2 /Залуу бүсгүйн сүнс өөрийнхөө алуурчныг нэрлэсэн нь/

1931 онд Англид болсон явдал дээрхиэс ч илүү гайхалтай, Энн Уолкер хэмээх арван найман настай охин ядуу зүдүүгийн

эрхэнд хар багаасаа айл дамжин зарцлагдаж байгаад арван найман нас хүрсэн жилээ холын хамаатан Жон Уолкерийн ивээлд орж тэдний гэрийн ажилд туслахаар ирсэн байна. Гэтэл холын хамаатан нь түүнийг харсан цагаасаа л оролдох болж удалгүй хүчээр энгэр зөрүүлэн жирэмсэн болгож орхижээ. Охин энэ тухай Жонд хэлж ямар нэг аргаар туслаач гэхэд Жон Уолкер “Надад тавын таван хүүхэд байна. Өөр хүүхэд хэрэггүй!._Тэгээд ч чи бид хоёр цусан төрлийн холбоотой учраас наад хүүхэд чинь эв эрүүл гарна гэхэд би итгэхгүй байна. Тиймээс чи Йоркт байдаг миний нэг найзынд оч. Тэнд чи сэтгэл хангалуун амьдрах боломж байна. Хэрвээ хүүхдээ гаргахыг хүсвэл миний найз үрчилж авна гэсэн. Харин хүүхдээ гаргахгүй гэвэл туршлагатай хүнээр үр хөндөлт хийлгэе гэсэн. Тиймээс чи даруй тийшээ яв” хэмээн ятгаад ойр зуур хэрэглэх жаахан мөнгө өгч Марк Шенн хэмээх эрийн хамт Йорк руу явуулжээ. Гэвч тэр худлаа хэлсэн байв. Марк Шенн охиныг ойн гунд аваачаад жоотуугаар цохин алсан бөгөөд цогцосыг нь нүүрсний уурхайн хуучин цооногт хаясан аж.

Гэтэл энэ явдлаас хойш хорин дөрвөн хоногийн дараа Уолкерийн эдлэнгээс зургаан миль хол байдаг Дарем гүнлэгт амьдардаг тээрэмчин Жеймс Грим хэмээх залуу нэг үдэш гэр лүүгээ явж байгаад залуу бүсгүйн сүнстэй ой дотор таарсан байна. Даашинз нь урагдаж тэр чигтээ цус болсон түүний толгойд томоос том нүх онгойн харагдаж байсан бөгөөд бүсгүйн сүнс сүүтэлзэн ойртоод “Намайг Энн Уолкер гэдэг. Би хамаатныхаа ах Жон Уолкерийн гэрт данс тооцоог нь хөтелж байсан боловч тэр намайг хүчээр эзэмдэж жирэмсэн болгоод дараа нь Марк Шенн гэдэг хүнээр алуулсан. Миний үхлийн тухай хэн ч мэдээгүй. Аав ээж минь үгээгүй ядуу учраас энэ хэргийн араас хеөцөлдөж чадахгүй. Тиймээс чи цагдаад мэдэгдэж алуурчдыг шийтгүүлж өгөөч. Хэрвээ чи зөвшөөрөхгүй бол би чамайг насан туршид чинь дагаж зовоох болно” хэмээн хэлээд алга болжээ.

Жеймс Грим сүнсний үгэнд итгэсэнгүй. Харин ч үхтэлээ айсандаа галзуурахаас наахнуур болсон амьтан хар хурдаараа гүйсээр сүм рүү очжээ. Тэрбээр өөрт тохиолдсон явдлын тухай ярьж бие сэтгэлээ ариусгах зорилгоор сүмд гурав хоноод дараа нь гэртээ ирээд байтал талийгаач Энний сүнс ахин түүнд үзэгдэж “Ядаж гэрийнхэнд минь дуулгаад өгөөч” хэмээн гуйжээ. Энэ удаа Жеймс сүнс үнэн яриад байна уу худлаа яриад байна уу гэдгийг шалгахаар шийдэж түүний хэлж өгсөн хаягаар “Охиныхоо үхлийн тухай мэдэхийг хүсвэл надтай ирж уулз” гэсэн утгатай захидал явуулж орхисон байна. Гэтэл арван хоногийн дараа талийгаач бүсгүйтэй усны дусал мэт адилхан эгч Мэри нь бас аав нь Жеймсийг эрж сурсаар хүрээд иржээ.

Жеймс тэдэнд талийгаач бүсгүйн сунс өөрт нь үзэгдэж байгаа тухай хэлэхэд тэд итгэсэнгүй. Харин ч Энний үхэлд буруутай хэмээн сэрдэж цагдаад өгчээ. Цагдаа нар ч гэсэн Жеймсийг бүсгүйн үхэлд буруутган байцааж гарсан аж. Зүв зүгээр явж байгаад хүн амины хэрэгт сэжиглэгдсэн Жеймс яах учраа олохгүй шоронд шаналж суутал талийгаач Энн түүнд ахин үзэгдэж “Хуучин уурхайн цооногийг хурдан шалгаж үз гэж тэдэнд хэлээч. Намайг хөнөөсөн Марк Шенн цогцосыг минь өөр газарт аваачиж юу ч үлдээлгүй устгахаар зэхэж байна” хэмээн сандарсан байдалтай хэлжээ. Жеймс энэ тухай цагдаа нарт хичнээн хэлээд ч тэд итгэсэнгүй. Гэхдээ бүсгүйн аав хайсаар байгаад нөгөө хуучин уурхайг олж улмаар охиныхоо цогцосыг гаргаж ирэн цагдаа нарт мэдэгдсэн байна. Үүний дараа ч гэсэн цагдаа нар Жеймсийг буруутгасан хэвээр байжээ.

Тэд туүнийг харин ч бүр цогцос булсан газраа зааж өгөхийн тулд бусдын сэтгэлээр даажигнасан хэмээн буруутгаж эхэлсэн байна. Тэгтэл талийгаач бүсгүй Энн ахин түүнд үзэгдэж “Марк Шенн намайг цохиж алсан жоотуугаа гэрийнхээ шалан доорхи зооринд том тавиурын доор нуусан байгаа. Түүнийг ол хэмээн цагдаа нарт хэл” гэсэн байна. Жеймс энэ үгийг дамжуулсаны дараа цагдаагийн хоёр офицер Марк Шенний гэрт очин нэгжлэг хийж зоориноос нь талийгаач бүсгүйг цохиж алсан жоотууг олжээ. Тэрхүү жоотууны бариул дээр бүсгүйн цус наалдаж хатсан байсныг ч олж тогтоосон аж. Ингээд залуу бүсгүйг хүчиндэж жирэмсэн болгосон Жон Уолкер мөн түуний захиалгаар амийг нь хөнөөсөн Марк Шенн нар бултах газаргүй болж хэргээ хүлээн цаазлуулсан байгаа юм.

ЭЛДЭВ ЯВДАЛ

как оптимизировать сайт для поисковиковкачественная раскрутка сайтов оптимизация сайтапродвижениекак взломать wifi парольаквалоо стоимостьslot king kong cash online18 escort dubaiMoobile mobile casinoденьги до зарплаты займ онлайнпутевки в танзанию ценадам деньги в долг под расписку астраханьзаявление на выдачу кредита сбербанкпрограмма сафари дл¤ посещаемостикредитная карта дельта банка оформить онлайнbirthday party caricaturistтуры на кипр от всех туроператоровалюминиевые кастрюлигугл адвордс входпродвижение гостиничного бизнесапродвижение видео youtubeкак вывести герпес


Аймшигт аллагыг гэрчилсэн сүнснүүдийн тухай-2 /Залуу бүсгүйн сүнс өөрийнхөө алуурчныг нэрлэсэн нь/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex