Дэлхийн хамгийн эмгэнэлт хамтлаг социалист монгол улсад байлаа.
Социализмын үед залуус Барууны улсуудын рок, попыг сонирхоод болохгүй болохоор БНМАУ-ын рок, поп гаргаж серөн зогсох оролдлого гаргаж байжээ. Тэгээд улсын “Соёл-Эрдэнэ” гэх хамтлагийг байгуулжээ. Хамтлагийн даргаар Ухнаа, гишүүдээр Баяраа, Галхүү, Дашням, Нандинцэцэг, Янжиндулам, Оюунчимэг нарыг ажиллуулжээ.
Энэ хүмүүс манай тусгай графикийн дагуу зогсоо зайгүй үйлдвэр завод, хөдөө аймаг, сум бригадаар явж, туйлдаж үхэтлээ зүтгэж, аяншиж ядардаг зовлонтой ажилтай байв. Очсо газар болгон тэднийг тусгай хүлээн авч, дайлж цайлж, хатуу идээгээр шахна. Залуу улс болохоор наргиж дарвиад, хөгжиж хөхрөөд.бас стрессээ тайлаад буцахгүй. Дарви гэдэг суманд очоод, “нэр нь хүртэл Дарви гэдэг газар нээрэн дарвихаас биш яах вэ, дарви дарви, чи ч дарви, би ч дарви, сум нь ч Дарви, бүгд Дарви” гэж хөгжилдөн хошин дуу зохион дуулалдаж байсан гэдэг.
Даанч тайзнаа дуулж толилуулж болохгүй. Баяраа дуучин авъяас билэгтэй уран бүтээлч боловч, архи дарсанд гүнзгийрч, улмаар амиа хорлосон, бусдад хорлогдсон гэгдэн насан нөгчсөн. Галхүү дуучин “нэг, хоёр, гурав!” гэж хашхичин, нааш цааш дэвхцэж байгаад утсанд ороолдон унаж, цахилгааныг нь тасалж үгүй болгон, тэгэхдээ бас халамцуу байснаас болж шийтгүүлж байсан гэдэг.
Мөн л хатуу нанчдаас буцдаггүй байсан агаад, ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Дуучин Дашням “Хорь ч хүрэлгүй зарим нь үрэгдэвч” хэмээн дуулж хоногшиж байсан ч, өөрөө бас л залуудаа үрэгдсэн, арз хорзтой аймшиггүйгээр нөхөрлөж явсан болой. Эмэгтэй дуучдын хувьд ч хатуу идээнээс ухардаггүй байсаан. Эмэгтэй хүн болохоор нь дэлгэрэнгүй өгүүлээд ч яахав.
Харин Янжиндуламын хувьд Хятадын тагнуул, нас барсан зэрэг цуурхал тарж, их л хямарч цочирдож явжээ. Нандинцэцэг, Оюунчимэг хоёр насан нөгчсөн. Хамтлагийн Дуламсүрэн, Галсанбат, Дамдинсүрэн гээд уран бүтээлчид ч мөн адил. Бас л нанчид зооглодогбайсан. Янжиндуламыгч өнөөдөр амьд эсэхийг мэдэхгүй гэж хүмүүс ярилцаж байна. Тиймээс энэ зургийн тухайд, даргаас бусад нь нөгчжээ, дарга нь бүгдийнх нь хойтохийг уншсан зэргээр ярих нь бий.
Даян дэлхийн рок, попод ингэж хамтлагийн бүх гишүүд нь залуудаа насан нөгчсөн тохиолдол огт байхгүй юм. Харин социалист орон гэх хэрнээ, ганцхан рок поп хамтлагтай хэрнээ, ийнхүү бүх бүрэлдэхүүн нь нас барж, шинээр орсон хүмүүс нь ч араас нь явж байсан тохиолдол үгүй юм. Энэ хамтлагт архи, үхэл гэх хоёр эмгэнэл салшгүй хамт байж ирсэн билээ. Архи, үхэл хоёр бараг хамтлагийн гишүүд шиг байжээ. Гэвч “Соёл-Эрдэнэ” хамтлаг гайхамшигтай сайхан, гэрэлтэй гэгээн уран бүтээлээрээ ард түмнээ баясгасаар ирсэн мөнхийн гавъяатай билээ. Аяа, социализм коммунизм гэж үгээгүй амьдрал, үзэшгүй аймшиг ахин бүү нүүрлээсэй билээ. Дарга нар маань БНХАУ-аас экспортлох гэж их л хичээж буй. Хэрэв тэр бүтвэл Монгол даяараа ийм болно шүү, сэрэмжлэггүн.
ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО СОНИН