“Ядарсан охинд тус болов” гэтэл төрсөн охиндоо гай болжээ.

Хөдеөнөөс нүүж ирээд хамаатныхаа хашаанд гурван жилийн нүүр үзсэн Ойдовжамцынх Толгойтод багахан хэмжээний газар бүхий хашаа худалдан авч буусан байна. Өөрийн гэсэн хашаатай болсон тул ая тухтай байсан нь мэдээж. Ойдовжамц өөрөө барилга дээр, эхнэр нь гал тогоонд ажилладаг болохоор орлого овоо сайтай. Тэднийх шинэ хашаанд буусан даруйд нэг их онц гойд зүйл тохиолдсонгүй, амар жимэр аятай таатай байв. Айлын хашаанд байхад алхаж гишгэх хүртэл хэмжээ хязгаартай юм шиг байдгийг энэ зовлонг туулсан хүмүүс сайн мэдэж байгаа.

Нэг өдөр Ойдовжамцын эхнэр Жавзан ажлаасаа нэлээд оройтож тараад хашааныхаа үүдэнд дөхөж ирээд хаалгаар орох гэтэл нэг жаахан хүүхэд хажууд нь зогсож байна гэнэ. Оройтсон үед хүүхдүүд нь автобусны буудал дээрээс тосож авдаг бөгөөд харин өнөөдөр “би өөрөө яваад оччихъё” гэсэн болохоор тосож аваагүй аж. “За байз энэ чинь одоо юун хүүхэд байдаг билээ. Харанхуй шөнө ганцаараа гудамжинд зогсож байдаг нь ямар учиртай юм бол” гэж бодсоор дөхөж очив.

-Хүүе, чи чинь харанхуй шөнө ганцаараа юу хийж яваа юм бэ? Өнөөх хүүхэд хариу дуугарсангүй. 11-12 насны охин, дан цамцтай, уранхай өмдтэй, хөл нүцгэн, тэгсэн атлаа хөхөө өвлийн “хүйтнийг огт ажирсан шинжгүй зогсох аж. “Бодвол нөгөө Траншейны тэнэмэл хүүхдүүдийн нэг биз. За одоо яадаг хэрэг билээ. Энэ хүйтэнд даарч байгаа нь мэдээж. Гэртээ оруулчихвал ‘ нөхөр, хүүхдүүд юу ч гэх юм билээ”.

-Миний дүү наанаа байж бай. Эгч нь одоохон. Тэр гэр рүүгээ түргэн гэгч явж ороод хувцасны шүүгээгээ онгичин дунд охиныхоо өмсдөг байсан хуучин хувцаснуудыг гаргаж ирээд нэг зузаан хүрэм, ноосон өмд, цамц, үстэй дотортой өвлийн гутал зэргийг ялгаж аваад гарахад *хүүхдүүд нь гайхсаар хоцров.

-Май эгчийн дүү. Энэ хувцаснуудыг өмсчих. Түүнийг ийнхүү хувцаснуудыг өгөөд царайг нь сайтар ажтал зэвхий даасан нэг л ёозгүй харагджээ.

-За эгч нь гэртээ орлоо. Чи наад хувцсаа өмсөөд бага ч гэсэн дулаацна биз дээ. Тэр охин юу ч эс дуугарна. “Хэлгүй юм байх нь, хөөрхий амьтан, ямар хэцүү юм бэ? Ерөөсөө гэртээ оруулчихъя, дүүрсэн хэрэг. Харанхуй шөнө нялх амьтан осгоод үхвэл яах юм бэ”. Жавзан ингэж бодоод,

-Алив дотогшоо оръё гээд гараас нь хөтлөхөд гар нь яг л мөс шиг цэв хүйтэн. Охиныг дагуулан гэрт ороход хүүхдүүд нь бүгд унтсан байв. Охинд цай хийж өгтөл час халуун цайг эгээ л хүйтэн ус ууж байгаа юм шиг залгилж гарч. Түүнд ор дэвсгэр засаж өгөөд хэвтүүлэн өөрөө унтаж амарлаа. Чийдэн унтраагаад нэлээд удсан хойно ямар нэг юм пижигнэх чимээ гарахад Жавзан цочоод сэрчихэв. Гэрлээ асаагаад хартал охин ер сэрэх янзгүй унтаж буй бололтой. Тэрбээр тайвшраад чийдэнгээ унтраан эргэж хэвтээд байтал дахиад л түг таг хийх дуулдлаа. Гэрэл асаагаад харвал охин босоод суучихсан, дээшээ тооно өөд өлийгөөд харж байх аж.

“Энэ одоо яагаад унтаж чадахгүй байгаа юм бол. Нойр нь хүрэхгүй байгаа юм болов уу”. Гэрлээ дахиж унтраасангүй. Өдрийн ажилдаа түүртэж ядарсан Жавзан хэсэг зуурнам унтчихаж. Сэртэл үүр хэдийнээ цайчихсан, өнөөх охин алга. “Одоо яанаа. Хулгай хийчихсэн юм биш байгаа. Би ер нь яах гэж дагуулж орж ирэв ээ” гэж бодсоор яаран босож гэрийнхээ эд хогшил, хүүхдүүдийнхээ тоглоом, хувцас хунарыг нэгд нэгэнгүй бүртгэж үзлээ. Бүгд бүрэн бүтэн, байрнаасаа” хөдөлсөн’янз*”алга байсанд бага зэрэг тайвширчээ. Өнөөх “өмс” гэж өгсөн хувцсыг тэр хэвээр нь орхичихож.

“Хүн сайхан сэтгэл гаргаж өгч байхад авдаггүй хаашаа амьтан бэ. Мэдрэл муутай юм байх нь” гэж бодоод эмхлэн хувцасныхаа шүүгээнд буцааж хийлээ. Энэ тухай нөхөр, хүүхдүүддээ ч ам нээсэнгүй. Хоёр гурав хоног өнгөрөв. Хүйтэн байсан тул дунд охин нь өнөө хувцаснуудыг давхарлаад өмсчихөж. Нэг орой Жавзанг ажлаасаа ирээд байж байтал Зулаа охин жигтэйхэн их айж сандарчихсан гүйж орж ирээд,

-Гадаа үүдэн дээр нэг охин тааралдаад “миний хувцсыг тайлж өг гээд байх юм” гэсээр уйлан хэлэв. Жавзан тэр даруй гарч ирэхэд өнөөх уранхай хувцастай охин тэр янзаараа зогсож байлаа.

-Чи одоо энд юу хийгээд яваад байгаа юм бэ. Хүүхэд ч зүгээр явуулахгүй. Одоохон эндээс зайл гэж зандарвал охин дуртай дургүй цааш эргэж. Тэр шөнө зүв зүгээр байсан Зулаа охин гэв гэнэт халууран бүр дэмийрэн, янз янзын юм ярин гэрийнхнийгээ жигтэйхэн их сандаргалаа.

“Тэр охиноос л айсан хэрэг. Би түүнд яах гэж охиныхоо хувцсыг өмсгөв өө” хэмээн өөрийгөө зэмлэсээр таньдаг лам дээрээ очив.

-Охинд чинь үхээрийн бузар шингэчихэж дээ. Ламын ийнхүү айлдахыг сонсоод Жавзан өнөөх охины тухай ярьж өгөв.

-Чамтай тааралдсан тэр хүүхэд амьд хүн биш, нас барсан хүүхдийн сүнс байсан байх нь. Одоохон засал хийлгэхгүй бол охины чинь амь насанд цөвтэй юм байна гэхэд хэлсэн ёсоор бүх ном заслыг хийлгэн.өнөөх хувцаснуудыг тэр дор нь шатааж орхивол Зулаа охины бие илааршин урьдын адил эв эрүүл болчихсон аж.

Тэдний буусан хашаанд 5-6 жилийн өмнө амьдарч байсан нэг айлын охин эцэг эхдээ ад үзэгдэн шоовдорлогдож, багагүй ядарч зүдэрч байгаад нас барсан агаад хөөрхйй охины сүнс тэр  хавиар эргэлдэж байдгийг ойр орчмынх нь хүмүүс гадарладаг байсан юм билээ.

Ц.Нэмэх

ЭХ СУРВАЛЖ: БОЛСОН ЯВДАЛ СОНИН

topod.inраскрутка сайтапродвижениепрограммы для взлома паролей wi fi сетейсанаторий аквалооslots machines online gratis cleopatralebanese escortbeste-onlinecasinos.comкредитна картка дельта банк львівмаршрут лемошо пешком к килиманджаромикрозаймы для граждан снгteam altezza tanzaniaпутевки в египет май 2013деньги в долг владикавказRiga escortвсё для ванной комнаты аксессуарыпосуда склад москвакомплексный маркетингprofessional seo firmраскрутка сайта гуглзаказать оптимизацию раскрутка сайта продвижение


“Ядарсан охинд тус болов” гэтэл төрсөн охиндоо гай болжээ.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.