“Харанга”-ын хүйн ээж нь Драмын театр

Драмын театр Хамтлаг гэдэг чинь “Хамтдаа лаг байх гэсэн утгатай гэж “Харанга”-ын хөгжимчин, гавьяат жүжигчин Ц.Чулуунбат хэлэх дуртай, Ийн 20 гаруй жил, яг л анхныхаа бүрэлдэхүүнээр яваа “Харанга” хамтлаг Улсын драмын эрдмийн театраас эх ундаргатай.

1989 оны хавар нэгэн хамтлаг байгуулагдсан нь Монголын рок поп урлагийн анхдагчид, тулгын чулууг нь тавилцсан “Харанга” хамтлаг бөлгөө. Залуу халуун энэ хамт олонд нэр өгөх уралдааныг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, драмын теартын уран бүтээлчдийн дунд зарлахад, чуулгын хөгжимчний бичсэн “Харанга” хэмээсэн нэр сонгогдсон гэдэг. Ингээд “Харанга”-ынхан драмын театрт данстай болж бүгд жүжигчин гэсэн үнэмлэхтэй, цалин авдаг албан ёсны уран бүтээлчид болсон талаар Ц.Энхманлай дурсаж байна.

Тус хамтлагийн “Амьдрал” хэмээсэн анхны бие даасан тоглолт нь мэдээж театрын тайзнаа болсон. Соёлын яамны Уран сайхны зөвлөлийн хурлаар “Амьдрал” концертыг хэлэлцэж, тоглох эсэхийг нь шийдэж байсан гэсэн мэдээлэл одоогийн рок поп урлагийнханд сонирхолтой сонсогдох байх. Ийн хатуу шүүлтүүрт үлдэх бүтээл хийж чадаж байсан нь ийм багагүй цаг хугацааг хамтдаа туулах нөхцөл нь ч болсон байж мэднэ.

Драмын театрын “уугуул” хамтлаг болоод ч тэр үү, рок попынхон дундаас мэргэжлийн урлагийн энэ байгууллагатай нь хамгийн ойр дотно, хамтарч ажилладаг нь “Харанга”. Тус хамтлагийн ахлагч, улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай “Цирк эстрад” хамтлагт байхдаа буюу 1988 онд “Бардам туулай” жүжгийн дууны хөгжмийг тоглож байжээ. Үүнээс гадна тэрээр Н.Болд найруулагчийн “Жамухын өчил”, “Чимээгүй шөнө” жүжгийн хөгжмийг хийсэн бөгөөд “Чимээгүй шөнө” жүжгийн дуу гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулснаар олонд хүрч байлаа.

Харин “Жамухын өчил” жүжгийнхээ дууг өөрөө дуулсан юм. “Харанга” хамтлагийн хөгжимчин, улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунбат “Би эр хүнд хайртай”, “Надаар тоглосон хайр” зэрэг хэд хэдэн жүжгийн хөгжмийг бичсэн. Энэ тухайгаа хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат “1989 онд рок хэмээх Р.Мөнхсайхан утасдаад “”Хоёр сум” гэж жүжиг хийх гэж байгаа, намайг хөгжмийг нь бичиж өгөөч гэсэн юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан хэрнээ энэ эртний хүмүүсээр дамжуулж өнөөгийн нийгмийн талаар өгүүлсэн жүжиг байсан. Би хөгжмийг нь хийснээс гадна манай хамтлагийнхан дууг нь дуулсан юм” гэлээ.

Найруулагч Н.Наранбаатарын “Бооцоо” жүжгийн “Зүүдэндээ би хайртай” хэмээх дууг залуус мэднэ, энэдуугаахамтлагийнхан жүжгийн дараа тайзнаас дуулсан нь шинэлэг гэмээр шийдэл байсан төдийгүй үзэгчдэд ихээхэн таалагдаж байлаа. Драмын театрынхны “эх барьж” авсан хамтлаг тул “Харанга”-ынхан “хүйн ээж”-дээ ийн элэгсэг ханддаг буй за.

 

Эх сурвалж: Улаанбаатар сэтгүүл

продвижение сайтаaracer.mobiaracer.mobiдобавить компанию на картусумки и чехлыcasino online movie ticket booking chennaivip escort los angeles32 red casinoзайм на карту или киви кошелекзанзибар сафари altezza travelвзять займ на киви кошелёктуры в танзанию ценыденьги в долг под расписку ижевскафриканские сафарипоисковая раскрутка аудит сайтадетская посуда москвастоимость создания мобильного приложенияswedish to english translaterсоломянский судпродвижение сайтов работаартериальное давление крови


“Харанга”-ын хүйн ээж нь Драмын театр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.