Атаа хорсолдоо живсэн бүсгүй азтай яваа найзынхаа амийг бүрэлгэжээ.

“Хайртай хүнээ найз бүсгүйдээ бүү танилцуул” гэж оросууд хэлдэг юм билээ.

Тэр тусмаа баян чинээлэг, сайхан эрийг бол бүр ч ярих хэрэггүй гэнэ. Хүүхнүүдийн үерхэл ер нь хэврэг л дээ. Хаа газрын хүүхнүүд ихэвчлэн бие биендээ атаа жөтеө болж явдаг нь үнэн.

Нөхөргүй хоёр найз хүүхэн байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь хувь заяаны тохиолоор баян, сайн хүнтэй учран танилцаж, суух барих дээрээ тулвал нөгөө найз нь баярлахгүй нь олонтаа гэнэ. Цаагуураа маш их атаархах юм байх. Хүүхнүүдийн нийтлэг дүр төрх ч юм уу. Гэхдээ хорвоогийн хүүхнүүд бүгд ийм новшийн гэж дүгнэж бас болохгүй л дээ.

Бүсгүй хүн атаархлаа барилаа гээд хаа холдохов дээ, гэж бодохоор. Гэтэл бас тийм биш аж. ОХУ-ын Зеленоград хотод нэгэн сэрдхийм хэрэг гарчээ. Юу вэ гэвэл амжилттай яваа найз бүсгүйдээ атаархсан хүүхэн түүний амь насыг жигшүүртэйгээр бүрэлгэсэн байдаг юм. Яаж атаархахаараа хар багаасаа үерхсэн найз бүсгүйнхээ амь насыг хохироох болсон шалтгааныг (шалтгаан ч юу байхав) судлаад үзвэл дараах дүр зураг тодрох.

Үлгэр нь эртээ урьд цагт гэж эхэлдэг бол өнөө сайхан үед хоёр найз бүсгүй төө зайгүй үерхэж байжээ. Хэтрүүлж хэлвэл бүр яслийн наснаас л үерхсэн гэж байгаа. Мария, Оля хоёр төөлвөл нас чацуу, бие ойролцоо. Гуч дөхөж яваа эдгээр бүсгүйчүүд өө хэлвэл хоёул нөхөргүй. Ойлгож байна, энэ насанд бүх хүүхнүүд л халуун дулаан гэр бүлтэй байхыг хүсэмжилдэг. Мария нь Ольгатай харьцуулах юм бол нэг бяцхан хүүтэй. Эцэг гээд байх юм үгүй, яахав залуу халуун насны аагаар хийсэн алдаа юм даа. Гэвч хөөрхөн хүүд ээж, эмээ хоёр нь амиа тавина. Нөхөргүй ч гэсэн хүүхэдтэй байна гэдэг бас нэг аз жаргал. Харин Оляд бол аль аль нь байхгүй.гон бие гозон толгой. Эцэггүй хүүхэдтэй Марияд атаархсан гэхэд хаашаа ч юм. Гэхдээ л Мария нь Ольгаг бодвол илүү царайлаг, хөөрхөн ааштай, эрчүүдийн хараанд өртдөг гээд л давуу тал олонтой байгаад тэрээр боож үхэх шахна. Гаднаа бол мэдээж сайн найзын дүр эсгэнэ. Ер нь хүний хувь заяа гэж их сонин. Бурхан хүн бүрт бус зураг төөрөг буян хишиг хайрласан. Тийм байхаас ч өөр яахав. Хэрэв хүн бүр ижил тэгш амьдрал, хувь заяатай байсансан бол хорвоо ямар гунигтай байх билээ…

Мария интернэтээр нэгэн тавь эргэм насны бизнесмен, англи хүнтэй танилцжээ. Угаасаа Мария хүнтэй амархан танилцдаг, эрчүүлд таалагддаг бүсгүй л дээ. Тэр хоёр зургаа солилцсоноор бие биедээ улам ихээр таалагдах нь тэр. Нүдэнд дулаахан, тохитой байрын бизнесмен англи эр К.Мерфи ч Мариягийн сэтгэлд хоногшжээ. Аз болоход К.Мерфи нь оросоор ч муугүй ярьдаг нэгэн байв. Тэгээд К.Мерфи нь Мариягийн урилгаар Орос оронд хөл тавьсан байна. Соёлтой, дөлгөөн тэр эр Мариягийн ахуй амьдрал, ажил төрөл, дөрвөн настай хүү Игорь, ээж нартай нь халуун дотноор танилцаж, бүгдийнх нь сэтгэлд туйлын их нийцсэн байдаг юм.

Ээж нь Марияд “Хүний нүдний харц ихийг өгүүлдэг юм шүү. К.Мерфи бол их дөлгөөн байрын, тохитой, илүү дутуу маяггүй хүн шиг санагдлаа. Хүүд чинь эцэг нь болж чадвал, миний охин өөрөө л мэд дээ” гэсэн байна. Мария Мерфид төрөлх хотоо төдийгүй Оросын олон сайхан хот суурин, дурсгалт газраар аялуулж танилцуулжээ. Энэ хугацаанд К.Мерфи Марияд улам бүр сэтгэл алдран, явах хугацаа нь тулсан тул эрдэнэсийн дэлгүүрээр орж бэлэг дурсгал авч өгөхөөр шийдсэн аж. Тэгээд Марияд алтанд суулгасан очир алмаазан (бриллиант) ээмэг, бөгж, хүзүүний зүүлт комоор нь, бас алтан бугуйвч худалдан авч өгчээ. Чин сэтгэлийн, хожим уулзахын л бэлэг болгон өгч л дээ. Даанч түүний энэ үнэтэй бэлэг сэлт нь хайртай бүсгүйнх нь аминд хүрэх шалтгаан болох юм чинээ санасан ч үгүй.

Мария нь бусад хүүхнүүдийн адил Оляд (ер нь тэр Олягаас юугаа ч нуудаггүй) К.Мерфи түүнд ямар бэлэг авч өгсөн, хэзээ яах гэж байгаа гэхчилэн бүхий л зүйлээ ярьсан байна. Тэгэхдээ гайхуулах гэж бус, зүгээр л юугаа ч найзаасаа нууж хааж сураагүй цайлган зангаар л сонирхуулан ярьсан байдаг. Гэтэл түүний үнэ цэнэтэй бэлгийг өөрийн нүдээр харсан Олягийн царай хувхай цайсныг догдолсон Мария анзаарсан ч үгүй. К.Мерфийг анх ирэхэд Мария мэдээж түүнийг дотны найз Олятайгаа танилцуулалгүй яахав. Тэгэхэд л Марияг тун чиг боломжийн эртэй танилцсаныг мэдсэн Оля атаархсанаасаа болж бараг өмдөндөө дусааж байсныг хэн мэдлээ. (Хожим нь Оля мөрдөн байцаалтын явцад энэ тухайгаа тодорхой ярьжээ). Тэр үеэс л Оля хуурмаг дүр эсгэн “Найз нь чиний л төлөө хэлж байгааг ойлгоорой. Гадаадын хүн дэмий. Манъяк, гаж донтой байвал яах юм вэ?” гэхчилэн Марияг Мерфигээс аль болох холдуулахын тулд янз бүрийн арга сүвэгчилж байжээ. Үнэндээ найз бүсгүйнх нь амжилт, азтай байдал, гоё ганган хувцас Олягийн амар тайван байдлыг бүрмөсөн эвдсэн байх юм. Тэр бүү хэл Марияг тэднийд зочлоод, бие засах өрөө рүү орох агшинд Оля сиймхийг олзлон Мерфийн. чихэнд “Эцэггүй хүүхдийг англичууд хүлээн зөвшөөрдөггүй гэж би уншсан юм. Та үүнийг хүлээн зөвшөөрөх юм гэж үү? хэмээн асуухад гайхсан Мерфи “Энэ бол миний хувьд ч, англи хүмүүсийн хуьд ч тэр огт асуудал биш” гэж хариулсан байна.

Дотны гэх найз бүсгүй нь ийм сонин хачин юм ярьсанд тэрбээр үнэхээр гайхжээ. “Яагаад?! Марияд дандаа аз тохиодог юм бэ? Эцэггүй, муу бутач гөлөг” нь хүртэл асуудал биш байдаг. Гэтэл миний байж байгааг. Тэгэхэд Мерфи Марияг алт эрдэнэсээр хучаад л… Энэ шударга юм гэж үү?! Одоо би Мариягаас хуучин хувцас гуйж доошоо орох хэрэг болж байна уу? гэх мэтийн бодолд дарагдсан Олягийн нойр ч хүрэхээ больсон байна. Харин найз бүсгүйнхээ хорон санааг огт гадарлаагүй сайхан сэтгэлт Мария “Мерфийг гаж донтон байж болох гэж чи яаж төсөөлж чадав аа” хэмээн цайлганаар инээх. Мерфи Мариягийнд байх хэдэн хоногт хүү Игорьт нь тун дасаж, хамтдаа гадуур явж цагийг хөгжилтэй өнгөрөөсөн байна. Бяцхан хүү ч (ер нь хүүхэд сайн хүнийг амархан таньж дасдаг) Мерфид дасаж аавыгаа болгоход зөвшөөрсөн байна. Мерфи Англи руугаа явахын өмнө Марияд хамгийн үнэтэй, сайн чанарын хуримын даашинз аваарай, удалгүй ирж хуримын асуудлаа ярина гээд хангалттай их мөнгө үлдээжээ. Хүү Игорьт нь тэр байрны хүүхдүүдэд байхгүй тийм гоё дугуй авч өгч, ээжид нь бас үнэтэй бэлэг авч өгөхөө мартсангүй.

К.Мерфийн энэхүү егеөмер зан чанарын тухай тэр хавийнхан шагшин шуугилдсан нь Олягийн сонорт хүрэлгуй яахав. Тэгээд ч Мария өөрөө түүн дээр ирж хуримын даашинз авах үедээ хамтдаа явна шүү, гэж сануулсан байдаг. Мария огт харамч биш ээ. Мерфигийн үлдээсэн мөнгө хэд хэдэн хуримын даашинз авахад хүрэлцээтэй тул тэрбээр найз Олядаа гоё ганган хувцас, гутал сэлтийг гар таталгүй авч өгсөн байдаг юм. Харин Оля энэ бүхэнд нь уярч, санаа нь амарсан гэж та бодож байна уу? Тэгвэл огт тийм биш, бүр эсрэгээр. Мариягийн гарт буй тэр их хэмжээний фунт стерлингийг харсан Оля мөн л атаа хорслын гүн ангал руу живсээр… Ядаж байхад яр гэгчээр Мариятай валютын цэгийнхэн, ер нь хүн бүхэн л хатагтай адил харьцаж хүндэлж байгаа нь Оляг бүр галзууруулах дөхнө.

“Энэ алаг замбуулинд эсхүл би, эсхүл Мария…” Хар дарсан, аймшигт шийдвэрийг тэр нэгэнт гаргажээ… Тэр яагаад ч Мариягийн сайхан амьдралыг уучилж чадахгүй, тиймээ уучилж чадахгуй байв. Хоёр гурван дээд сургууль төгссөн ч бай, бугшсан атаа хорсол нь хуний эрүүл саруул ухааны нүхийг бөглөчихдөг бололтой. Сэтгэл сэрхийм аймшигт төлөвлөгөөгөө Оля бэлтгэж, боловсруулж гарлаа. Тэгж байтал Мария туүн рүу залгаж, хуримын даашинз сонгоход хамт явъя гэсэн байна. Аймшигт төлөвлөгөөний дагуу Оля “Найзынх нь бие муу, халуураад хэвтэж байна, хоолой өвдсөн бололтой” гэжээ. Хэзээд найздаа туслахад бэлэн Мария хүнсний дэлгүурорж, нимбэг, алим, сок зэргийг аваад Оляг тойлохоор очжээ. Оля өвдсөн шинжтэй хэвтэж байх юм гэнэ. Мария ойр зуурын юм яриад, ус буцалгаж нимбэгтэй цай өгөхөөр босчээ. Оля ч бие засна гэж 00-ийн өрөө рүу орсон байна. Мария цааш хараад нимбэг, алим хэрчиж тусгай жорын дагуу цай бэлтгэж байв. Гэтэл Оля араас нь гэтэн тусгайлан бэлтгэсэн мяндсан утсаар найзынхаа хоолойг чивчиртэл боож эхлэх нь тэр. Мария үг ч хэлж чадсангүй, зөвхөн дүрлийсэн нүд нь л айдас, аймшиг, юу болж буйг итгэж ядах мэт. Чөтгөрийн хүч орсон гэлтэй, Оля түүнийг нэг их төвөггүй зүйл дуусгасан байна. “Баяртай Мария, баяртай Мерфи, гэхдээ үүрд. Одоо тан нар миний атаархлыг төрүүлэхээ больсон, одоо би тайван унтах болно”.

Оля Мариягийн цогцсыг томоохон хар хүүдийд чивчиртэл ороож гэрээсээ гаргаж байхыг хөрш нь харсан байна. Тэгэхдээ цогцос гэж яаж мэдэхэв, барилгын хог л байна гэж боджээ…

Цагдаагийнхан Оляг браивчилж, тэр ч төд удалгүй хэргээ хүлээсэн байдаг. Гэвч хийсэн хэрэгтээ өчүүхэн төдий ч гэмшсэнгүй. Шүүх түүнд 20 жилийн хорих ял өгчээ. Түүнд бодох хугацаа хангалттай байгаа байх. Хөөрхий бяцхан хүү, хөөрхий охиноо алдсан ээж. Энэ тухай сонссон Мерфигийн бие муудаж эмнэлэгт бараг сар гаруй хэвтсэн байна. Мерфи саяхан Орост очиж, хайртай хүнийхээ шарилд хүндэтгэл үзүүлж, асгартал уйлсан аж. Бүх хүмүүс түүнийг өрөвдөж байв. Тэрбээр хуү Игорь, ээжийг нь эргэн” очсон нь ойлгомжтой. Хэдийгээр Мерфи нь хайртай ээжийг нь орлож чадахгүй ч англи эр хүүд сар бүр тэтгэмж өгдөг болсон байна. “Хэрэв би байгаагүй бол Мария минь амьд байх байсан” гэж тэрбээр өөрийгөө буруутгах. Алаг хорвоогийн атаа хорсол, эрээн бараан явдал дуусашгүй юм даа.

 

Ю.Энх

 

ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО СОНИН

создание и продвижение сайта москвапоисковый анализ сайтапродвижениевзлом паролей wifi для андроидmacbook air 11 retinaplay casino onlineasian escorts dubaiMoneygamingденьги в долг 5000 рублейзаповедники нгоронгоросрочно нужны деньги на карту маэстродам деньги в долг уфаальфа банк бизнес кредитотдых турци¤ май 2015 ценыpr продвижение в сети юридической фирмыавтобусные туры в польшу из киеваформа для пасхиплюсы продвижения сайтаswedish language translationпродвижение в поисковикелечение описторхоза в домашних условиях


Атаа хорсолдоо живсэн бүсгүй азтай яваа найзынхаа амийг бүрэлгэжээ.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex