Сүүлийн үед урлагийн ертөнцөд орж ирж байгаа хамтлаг, дуучдын уран бүтээлийн зам мөр дэндүү богинохон болсон. Учир нь хэдэн дуу нь хит болсон нэгэн нь оддын өвчинд нэрвигдэж, сүүлдээ хамтлагаа орхин сураг алдардаг. Үүний тод жишээ “Хоёр хүү”, “Ice top”, “Сүнс”, “Дижитал”, “Мөнхийн реп” зэрэг хамтлагуудыг нэрлэж болно. Энэ нь урлагтаа үнэнч биш, хөдөлмөрлөж чаддагүйн тод илрэл биз. Харин сүүлийн үед уран бүтээл хийж байгаа дуучдын зарим нь гадаадын дуунаас хуулбарлаж, ганц нэгэн дуу гарган аргацаалж байгаа. Үүний нэгд Ч.Цэлмүүн багтана гэхэд болно. Тэрбээр киноны дуунуудаас цааш гарахгүй явна. Дэлгэцээр гарч байгаа киноны дууг шүүрдэн дуулж, залуурч байгаа ч гэх нь бий. Хамгийн сүүлд гэхэд “Дэлхийд дурласан сар” киноны дууг дуулаад амжив.
Б.БӨРТЭ /INFO.MN/