Гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр Айшвария Райн

 

Бага нас

Гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг гэгдэх Aishwarya Rai Bachchan нь манай дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг.

Aishwarya Rai 1973 оны 11 сарын 1-нд төржээ. Бяцхан охин анх мэндлэхдээ цэнхэр нүдтэй байсан хэдий ч нүднийх нь өнгө аажмаар өөрчлөгдсөөр одоо түүний нүд ер бусын ногоон саарал өнгөтэй болсон юм. Тэр айлын бага охин бөгөөд дээрээ нэг ахтай.

Чинээлэг гэр бүлээс гаралтай Ashwarya Rai-н боловсролд эцэг эх нь нэлээд анхаардаг байлаа. Дунд сургуулиа дүүргэсний дараа түүний гэр бүл Mumbai хот руу нүүж Ashwarya “Arya Vidya Mandir” ахлах сургуульд оржээ. Ахлах сургуулийн үзэсгэлэнтэй хөөрхөн охинд сургуулийн хөвгүүд байнга л хайраа илчилж, үерхэх тэр ч байтугай гэрлэх санал хүртэл тавьдаг байв. Гэртээ байхад нь утас нь үргэлж дуугарч залуус түүнд  зориулж янз бүрийн захиа мэндчилгээг хүргүүлнэ. Харин түүний ах Aditya Rai энэ бүгдэд тийм ч таатай ханддаггүй байсан бөгөөд охин дүүгээ тэр бүгдээс хол байхыг захидаг байж. Тэрээр ахлах сургуулийн шалгалтаа 90% дүнтэй өгсөн гэдэг. Ash өсвөр насандаа сонгодог бүжиг, сонгодог хөгжмөөр хичээллэж байжээ.

Хүсэл сонирхол

Ash амьтан судлалын хичээлд сонирхолтой байсан бөгөөд анхандаа энэ чиглэлээрээ явна гэж боддог байв. Харин дараа нь коллежид суралцаж байхдаа архитекторийн чиглэлээр суралцахаар төлөвлөөд байсан хэдий ч загвар өмсөгчийн ажлаасаа болоод энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй аж.

Тэрээр  9-р ангидаа анх загварын ертөнцөд хөл тавьжээ. Загварын томоохон арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ олон реклам, сэтгүүлийн зураг авхуулах санал ирдэг байв.

Түүний тоглосон сурталчилгаануудаас хамгийн алдартай нь Pepsi-ны реклам юм. Энэ реклам түүнийг улс олон даяар олны танил болгосон гэж хэлж болно. Түүний нэр алдар гоо үзэсгэлэнг киноны салбарынхан анзаарахгүй өнгөрсөнгүй. Тэд Ashwarya-д кинонд тоглох санал тавьж байсан юм. Энэ үед Ash загварын ажлын хажуугаар хичээлдээ ихээхэн анхаарч архитекторич болох мөрөөдөлдөө үнэнч байсан тул татгалздаг байв.

Алдар нэр амжилт

Ash 1991 онд Ford-н шилдэг модель шалгаруулах тэмцээнд орсон бөгөөд “Vogue” сэтгүүлд зургаа авхуулжээ. Тэрээр “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гурван удаа зургаа авхуулсан юм. Түүнээс хойш Longiness watches, CocaCola, Lakme cosmetics, Casio, Philips, Lux, Fuji films, L,Oreal, Pepsi зэрэг алдартай брэндүүдийн нүүр царай болжээ. Түүнчлэн De Beers Diamonds-н Энэтхэг дэх албан ёсны төлөөлөгчөөр сонгогдов. Энэ бүх ажлыг тэрээр суралцахын хажуугаар амжуулдаг байлаа.

1993 онд Ash Энэтхэгийн миссийн тэмцээнд орохоор сэтгэл шулууджээ. Ингээд 1994 онд тус тэмцээнд оролцон 2-р байранд орсон байна. Тэр жилдээ Ash дэлхийн миссийн эзнээр тодорч Энэтхэг оронд Гоо сайхны олимпийн титмийг авчирсан 2 дахь бүсгүй боллоо. Тэрээр Дэлхийн миссийн тэмцээнд эхнээсээ л амжилттай оролцож “хамгийн сайхан алхаатай бүсгүй”, “хамгийн фото төрхтэй бүсгүй” гэсэн шагналуудыг хүртээд байв. Шилдэг таван гоо бүсгүй үлдэн асуултанд хариулахад түүнд

“Хэрвээ таньд боломж байсан бол та аль үеийг түүхэн онцлох үе болгон өөрчлөх байсан бэ?” гэсэн асуулт ирсэн юм. Уг асуултанд Ash өөрийнхөө мэндэлсэн өдрийг түүхэн онцлох мөч болгон өөрчилж бүх зүйлээрээ жинхэнэ манлайлагч хүн болж дэлхий ертөнцөд энх тайвныг авчирна хэмээн хариулсан гэдэг. Үүнээс дэлхийн мисс болсон Ash суралцахаа больж өөрийн Карьерийн хүрээнд /дэлхийн миссийн ажлаар/ нэг жилийг Лондон хотод өнгөрүүлэв.

Кино од

Дэлхийн миссийн титмийг зүүснээс хойш түүний нэр алдар улам бүр өсөж олон, олон киноны саналууд ч ирэх болов. Ингээд 1997 онд анхны кино болох Тамил хэл дээрх “Iruvar” хэмээх кинод тоглож кино дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орлоо.

Эхний  кино нь Belgrade International Film Award-с Шилдэг бүтээлийн шагналыг авч чамгүй амжилтыг дагуулсан юм. Хамгийн их нэр хүнд амжилт авчирсан бүтээл бол түүний 3 дахь уран бүтээл болох “Jeans”кино/1998/ байлаа. Тэр жилдээ уг киногоороо Энэтхэгийн “Academy Awards”-с шагнал авч байжээ. Энэтхэгийн томоохон кино ертөнц болох Болливуудынхны санал болгосон дараагийн кино бол “Hum Dil De Chuke Sanam” нэртэй бүтээл байлаа. Уг кино нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан шилдэг бүтээл болсон төдийгүй Ash-д “Filmfare Award”-н шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчирсан байна.

Түүний жүжигчний карьер гайхалтай хурдан өсч байлаа. Түүнд маш олон киноны саналууд ирж түүний нэр хүнд ч улам бүр өссөөр байв. 2002 онд найруулагч Sanjay Leela Bhansali-тай дахин хамтран ажиллаж удаах шилдэг бүтээл болох  “Devdas”-г амилууллаа. Уг кино итгэмээргүй амжилтыг үзүүлж түүний нэр хүндийг хилийн чанадад хүргэсэн юм. Тэрбээр тус бүтээлээрээ “Filmfare Award”-н шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2 дахь удаагаа хүртлээ. Тухайн жилийн кино наадмуудын гол шагналуудыг “Devdas” кино түүсээр байлаа. Ийнхүү түүний амжилтын цуваа тасралтгүй үргэлжилсээр 2004 он гэхэд тэрээр анхны англи хэл дээрх кино болох “Bride and Prejudice”-д тоглосон юм.

Түүний нэр хүнд Энэтхэг төдийгүй бусад улс оронд тархаж Ash хэдийнээ олны хүндэтгэлийг хүлээсэн юм. Тэрээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтахын зэрэгцээ Time сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорч 2003 онд Time сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулж байв. 2004 оны 10 сард Лондон хот дахь Madame Tussaud-н лааны тосон музейд Ash-н барималыг байрлуулсан нь түүнийг ямар нэр алдартай, хүндтэй хүн болохыг нь гэрчилж байна.

Түүнчлэн Ash Оскартай нэр хүндээрээ дүйхүйц Filmfare Award-д нийтдээ 11 удаа нэр дэвшиж шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2 удаа хүртэж байсан юм. Мөн People сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн зарлаж байсан билээ. Түүнчлэн Энэтхэгийн хамгийн халуухан бүсгүйгээр тодорч, Rolling stone сэтгүүлийн хамгийн тачаангүй бүсгүйчүүдийн тоонд ч багтаж байлаа. 2009 онд түүнд энэтхэгийн засгийн газраас Fourth Highest Civilian шагналыг гардуулсан юм. Энэ мэтчилэн түүний амжилтын цуваа тасрахгүй үргэлжилсээр…

Хувийн амьдрал

Гоо бүсгүйн хувийн амьрал мөн л олны анхаарлыг татдаг байлаа. Олон эрчүүдийн зүрх сэтгэлийг булаасан Ashwarya Rai 1999 онд анх болливудын жүжигчин Salman Khan-тай албан ёсоор үерхэж эхэлсэн. Тэдний үерхэл 2001 онд төгссөн юм. Мөн тэрээр Vivek Oberie-тэй болзож байсан. Харин үзэсгэлэнт жүжигчин бүсгүй 2007 онд Abhishek Bachchan-тай гэрлэлээ. Хосууд анх 1997 онд танилцаж байжээ. Тэд сүй тавьснаа 2007 оны 1 сарын 14-нд зарлаж 4 сарын 20нд үндэсний хэв маягаар хуримаа хийсэн юм. Тэрээр хуримынхаа дараа гэрлэлтэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж тэр ч байтугай хүмүүсийг гэрлэхийг уриалж байсан удаатай. Тэрээр өөрийгөө хорвоогийн хамгийн азтай бүсгүй хэмээн тодорхойлж байсан юм. 2011 оны 11 сарын 16-нд нөхөр болох Abhishek Bachchan нь өөрийн Twitter-тээ бяцхан охины аав болсоныгоо зарлажээ.

Болливуудын нэрийн хуудас болсон Ashwarya Rai Bachchan-ы үзэсгэлэн  гоо нэр алдар өнөөдөр дэхий нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. Тэрээр хинди, англи, тамил, тэлэгү, бенгали зэрэг хэл дээр 40 гаруй кинонд тоглосон юм. Түүний амьдрал тэр чигтээ амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Одоо ч түүнийг олон гялалзсан амжилтууд хүлээж байна. Тэрээр жинхэнэ үлгэр жишээ төгс төгөлдөр эмэгтэй гэдгээ өөрийн амьдрал, хийсэн бүтээсэн зүйлсээрээ шүтэн бишригчиддээ харуулж чадсан юм.

Ash элдэв гоё ганган чамин зүйлст дурладаггүй, өөрийнхөөрөө бүх зүйлийг зөв хийхийг хичээдэг эгэл атлаа энгүй их авьяаслаг жүжигчин, хайрт хань, халамжит ээж, үлгэр жишээ бүсгүй юм. Түүний хэлсэнчлэн Ash бол жирийн л нэг эмэгтэй.

Тэрээр “Амьдрал бол кино. Харин хүмүүс бид тэр кинонд дүр бүтээгч нар. Иймээс амьдрал хэмээх энэ гайхалтай киноны мөч бүрт нь амьдарсан шиг амьдар” хэмээсэн байдаг.

aishwarya rai

ЭХ СУРВАЛЖ: ЭМЭГТЭЙЧҮҮД.МН САЙТ

 topodлучший способ раскрутки сайтапродвижение и раскрутка сайтов в москвесофт для взлома почтыiphone 4s чехолslots gratis para jugar sin descargarescort lebanonBest online roulette ukбесплатная виртуальная кредитная карта visaнатрон танзани¤долина реки серенгети одно из величайших местденьги в долг в липецкеальфа банк кредитная карта мужскаявзять деньги в долг красноярскcaricatures for gigмой дом магазин каталог товаровкупить стеклянные крышки для посудыварианты плитки в ванной комнатеcool sketch drawingsпродвинуть сайт статьямиseo продвижение и оптимизация сайтов


Гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр Айшвария Райн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.