Энэ сарын 21, 22-нд баар, ресторанууд сэлүүхэн байх нь ээ

12 дугаар сар гарахтай зэрэгцэн хаа сайгүй баярын уур амьсгал орж, албан газрууд хүлээн авалтын захиалгад дарагддаг байсан бол энэ жил эсрэгээрээ Баянгол, Улаанбаатар, Бишрэлт тэргүүтэй томоохон газрууд 12 сарын 21, 22-ны өдрүүдэд тун чиг сэлүүхэн байгаа бөгөөд захиалга огт орж ирэхгүй байна.

Учир нь 12 сарын 21-нээс эхлэн гурав хоног тас харанхуй ноёлж, идэр ес эхэлнэ гэсэн шумыг сонссон иргэд маань мухар сүсгэндээ итгэн “юу ч болоо билээ, тэр баярлах ч яамай,  сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гээд гэр бүл, ойр дотныхонтойгоо байхыг чухалчилж байна. Арга ч үгүй биз. МУГЖ дуучин С.Жавхлан, “Монгол Моникул” номын дугуйлангийн захирал, удган С.Бат-Отгон, онолч Б.Намираа, Орифлеймын Оюунгэрэл гэх мэтийн хүмүүс 2012 онд дэлхийг түнэр харанхуй нөмрөх тухай байнга ярьсан нь ийнхүү 21, 22-ны баярыг үгүй болгожээ. Аливаа байгууллага, албан газрынхан “12 дугаар сарын 21, 22-нд лав шинэ жилээ тэмдэглэхгүй, юу ч болоо билээ” гэх хашир байдлаар хандаж байгаагаас шалтгаалан баар, ресторанууд эдгээр өдрүүдэд сул, чөлөөтэй байна. Уг нь шинэ жил тохиох 12 дугаар сар, тэр тусмаа сүүлийн 10 хоногт сул, чөлөөтэй баар, ресторан огт олддоггүй байлаа. Харин энэ жилийн тухайд мундаг “зөнчүүд”-ийнхээ ачаар 21, 22-нд ресторанууд сул, чөлөөтэй байгаа тул хэрэв танай байгууллага шинэ жилээ тэмдэглэх газраа олоогүй бол энэ өдрүүдэд илүү их боломж байгаа юм байна шүү.

Ч. БАТЦЭЦЭГ

продвижениепродвижение сайтаseo оптимизация раскрутка сайтавзломать страницу вк бесплатноаквалоо отзывыcasino online slots free playescort agency dubaibeste-onlinecasinos.comальфа банк кредитная карта нижний новгородденьги в долг на мтс в украинетур с посещением килиманджаропутевки в египет май 2013заявление на выдачу кредита образецмикрозаймы онлайн срочно на карту сбербанкcartoon sketchКупить посуду в Сочигреция путевки 2015 цены тез турпроверить тиц и пр сайтаcaricature eventоптимизация web сайтаострицы у ребенка


Энэ сарын 21, 22-нд баар, ресторанууд сэлүүхэн байх нь ээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.