Хүүгийнхээ хэргийн төлөө гэрчийн өврийг “гэсгээжээ”

Хар нялхаасаа эрх танхи өссөн мангар бацаанууд жаахан мэдээ ороод ирмэгцээ шар айраг, шалдан хүүхэн мэтэд сэтгэл санаагаа тушаагаад, үүний хажуугаар эсэн бусын гэмт хэрэгт холбогдож эцэг эхийгээ шар махтай нь хатаах нь цөөнгүй. Хамгийн ойрын жишээ дурдахад л соц нийгмийн үеийн нэртэй дуучин, царай зүсээрээ олны харцыг гижигдэж явсан нэгэн эмэгтэйн эрхийн тэнэг хүү одоогоос хэдэн жилийн өмнө хүний амь бүрэлгээд Ганц худаг”-т хоригдож байлаа.

Дуучин эмэгтэй ганц хүүгээ шоронгоос мулталж авахын тулд юу эсийг хийсэн гэж санана. Өмнө нь түүнийг элдэв шалдав эрчүүд эргүүлж тойруулаад унтаж хэвтэх санал тавьдаг байсан ч тэр хэнд нь ч зөвшөөрч байсангүй. Харин тэр хүүхдээ шоронгоос мулталж авахын тулд эрх мэдэл бүхий шүүгч, прокурор нарт арга буюу биеэ тушаахад хүрсэн байгаа юм. Үүгээр зогсохгүй гурван өрөө байраа зарж хохирогчийн ар гэрийнхэн болон шүүгч, прокурор нарт хахууль болгож өгөөд хүүгээ суллаж авмагцаа түүнийг гадаад руу явуулж сэтгэл нь жаахан тайвшрах шиг болжээ. Гэвч мань эмэгтэй ердөө хагас жилийн дараа л нас барсан байх бөгөөд түүний үхэлд ганц хүүгээ санаж бэтгэрэх, орон байргүй болж гуньж гутрах, ганцаардлын улмаас архинд орж дампуурах гэх мэтийн олон шалтгаан нөлөөлсөн байгаа юм. Буруу эрхэлсэн хүүхэд хожим эх эцгийгээ ингэж л шар махтай нь хатаадаг юмсанж.

Үүнтэй ижилхэн зовлон эдэлсэн Эрдэнэцэцэг хэмээх эмэгтэйн яриаг сийрүүлье. “Би энэ жил 45 нас хүрч байна. Амьдралдаа сайн, муу юм үзэж явсныг алийг тэр гэхэв. Гэхдээ дөч хэвийсэн хойноо ийм зүйлтэй халз тулгарна гэж үнэндээ зүүдэлж ч явсангүй. Амьдралын хувьд нэг их хангалуун байгаагүй ч залуудаа хэнээс ч дутахааргүй боловсрол эзэмшиж, юу ч гуйхааргүй ажил төрөлтэй гялалзаж явсан үе бий. Хүү маань 20 нас хүрч байна. Гэтэл миний хамгийн хайртай хүү ээждээ өнгөрсөн жил үнэмшихийн аргагүй мэдээ дуулгасан. Би нэг албан газар гайгүй ажил эрхэлдэг юм. Юутай ч хүүгээ ямар нэгэн зүйлээр дутаахгүй гэж боддог юм. Гэтэл тэр маань нэгэн найзынхаа хамт дээрмийн хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагын хаалга татаад удаж байгаа төдийгүй хэрэг нь удахгүй шийдэгдэх болчихоод байгаа тухайгаа бичиж үлдээсэн байв. Би хүүгийнхээ бичгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очлоо. Хүү маань хэдэн найзтайгаа явж байгаад гудамжинд хэвтэж байсан согтуу эрийн халаасыг ухаж хувцас хунарыг нь тайлан авч орхисноос цаад хүн нь өвлийн хүйтэнд хөлдөж улмаар үүрдийн тахир дутуу болсон байв. Энэ тухай би мөрдөн байцаагчийн амнаас сонсоод бараг л ухаан алдаж унах дөхсөн. Цагдаагийн газар нэлээд хэд хэдэн удаа очсоныхоо дараа хүүгийн маань өмнө шоронгийн төмөр хаалга нээгдэх аюул үнэхээр тулгараад буйг мэдэрсэн. Харин уг хэрэг гарах үед тэнд байсан гэрч болох 30 орчим насны залуугаас миний хүүгийн асуудал ихээхэн шалтгаалах болсоныг өмгөөлегчөөс мэдэж авлаа. Тэр залуу шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг яаж өгөхөөс ихээхэн зүйл хамаарах нь илт болсон. Ингээд би тэр залууг хайсаар байгаад олж уулзаад “Эгч нь ердөө газар дээр ганц хүүтэй хүн. Ганц хүүгээ шоронд алдчихмааргүй байна. Миний дүү хүүгийн минь оролцоог арай хөнгөн шийтгэл оногдох талаас нь гэрчилж өгөөч” гэж ШУУД гуйсан. Гэтэл тэр “За яахав. Хэрвээ хүссэн бүхнийг минь биелүүлж чадвал хүүгийн чинь талаар огт ам ангайхгүй байсан ч чадна. Та өнөө орой 23 цаг гэхэд энэ хаягаар ирэх хэрэгтэй” гээд надад хаягаа өгөв.

Яг энэ үед нөгөө залуу миний зүг ямар ч ичгүүр сонжуургүйгээр ширтэж муурын адил ногоон нүдээрээ бүсэлхийнээс доош шуналтайгаар харж байсныг мэдээд бие өөрийн эрхгүй зарсхийж байсан боловч ганц хүүгийн минь хувь заяа түүний гарт байгаа гэж бодохоор яах ч арга байсангүй. Би түүний зүг өөрийгөө хүчлэн байж инээмсэглэх аядаад л гарсан. Тэр өдөр бараг хоол ч хоолойгоор давахгүй өнгөрсөн. Гэвч орой нь заасан газарт нь очсон доо. Хаалга онгойлгоход тамхины эхүүн үнэр ханхийж нөгөө залуу цээж нүцгэн зогсч байлаа. Ороход түүний үеийн хоёр залуу нэлээд халамцуухан сууж байсан бөгөөд би чухам юу болох, яахыг бараг гадарласан. Ингээд учрыг тайлбарлаад гарах гэтэл нөгөө залуу “За ээж гуай минь. Хүүгээ найман жил шоронд эргэнэ гэж бодож байгаа бол хаалгаа цаанаас нь хаачих. Харин хүүгийнхээ бэлтгэлийг сайн базаана шүү” гэж ёжтойхон хэлэхэд л хоёр хөл нэгэн үл үзэгдэх зүйлээр тушигдах шиг санагдсан даа.

Тэр над руу шуналтай нь аргагүй хараад бүх хувцасаа тайлахыг тушаав. Би хэлсэн ёсоор нь бүх хувцсаа тайлсан. Тэгтэл тэр гурав миний гурван талаас яг л музейн чихмэл үзэж байгаа мэт сонирхоцгоосон. Барьж, чимхэж, хатгаж, энэ завсраа “Дажгүй юм. Дарвайтал цохиж болмоор хүүхэн байна” гэх зэргээр ичмээр зүйл хоорондоо ярилцан илт даажигнаж эхэлсэн. Эцэст нь хэвтэхийг тушаагаад ээлж дараалан, янз бүрээр нөгөө ажлаа үйлдсэн дээ. Ийм эрээ цээргүй загнахыг үзэх нь байтугай сонсч яваагүй болохоор одоо хүртэл бөөлжис цутгаж явдаг юм. Асуудал ингээд дуусчихаагүй. Тэр намайг хаалгаар гаргаж өгөхдөө “За баярлалаа эгч минь. Юутай ч яг шүүх хурлын урьд өдөр надтай уулзаж хүүгийнхээ талаар сануулахаа мартавзай” гэж хэлсэн. ёстой чоноо чоно гэдэг шиг. Гэхдээ тэр шүүх хурлын үеэр хүүг маань цэвэр хамгаалж үлдсэн. Бас намайг үргэлж өөртэйгөө уулзаж байх болзол тавьсан. Би ч тэр үед бүхнийг зөвшөөрсөн. Шүүх хүүд маань тэнсэн харгалзах ял өгсөн. Гэрч залуу шүүх хурлаас хойш надтай арав гаруй удаа явалдаад хоёр яс салсан даа. Би заримдаа дургүйцдэг байсан. Гэтэл тэр залуу “Хэрэг хуучирдаггүй юм шүү. Хүүгийн чинь хэргийг задална шүү” гэж сүрдүүлдэг байлаа. Эх хүн үрийнхээ төлөө юм юм л үздэг юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ БҮС СОНИН

составление ключевых фразaracerраскруткаwihack apkрюкзак для macbook pro 13internet kasino speldubaiescortmecca free slotsформа и порядок заключения договора банковского вкладаотдых в турции май 2015турпоездка в танзанию на килиманджаро отзывы стоимостьотдых в мае турыбизнес план кредитного потребительского кооперативастоимость большого африканского сафарифирменный логотипгорящие туры в фамагусту кипрпутевки ру болгарияtranslate english to koreanbook translation ratesгугл адвордс отзывычем лечить конъюктивит


Хүүгийнхээ хэргийн төлөө гэрчийн өврийг “гэсгээжээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.